Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа
Археологи

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

Урлаг Урлаг24/08/2026Шинэчлэгдсэн:24/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Боловсрол сайд Л.Энх-Амгалан нар Монголын Үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” археологийн малтлага судалгааны төслийн үйл ажиллагаатай 2026 оны наймдугаар сарын 21-ний өдөр танилцлаа.

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Дуурлиг нарс хэмээх газарт орших Хүннүгийн язгууртнуудын дурсгалыг малтан судлах уг төслийг 1997 оноос эхлүүлсэн бөгөөд 29 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.

Дуурлиг нарсны эл дурсгалыг Хүннүгийн бусад 5 дурсгалын хамт энэ оны 07 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Дэлхийн өвд бүртгэсэн юм.

Энэхүү дурсгалт газрыг түшиглэн судалгааны төв, Хүннүгийн язгууртны булшны ил музей байгуулах саналыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд гаргасныг Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээ илэрхийлэн, дагалдаж яваа Засгийн газрын гишүүдэд чиглэл болголоо.

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртнуудын дурсгалын малтлага судалгааны үр дүнгээр өмнө нь хоёр удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, судалгааны бие даасан хоёр бүтээл туурвисан төдийгүй тусгай үзэсгэлэнг дэглэж, олон нийтэд хүргэсэн юм.

Дурсгалт газраас олж илрүүлсэн археологийн олдворуудын заримыг нь Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.