“Mattel” компани 1926 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн Холливудын од Норма Жин Мортенсоны 100 жилийн ойг тэмдэглэхээр Мэрилин Монро загварын Барби хүүхэлдэйг худалдаанд гаргажээ.
Энэхүү цуглуулгад зориулсан хүүхэлдэйг хийхдээ 1953 онд “Gentlemen Prefer Blondes” кинонд тоглосон Мэрилин Монрогийн дүрээс сэдэвлэсэн байна. Барби нь тод ягаан өнгийн, гялгар сүүдэрлэгтэй, ардаа том эрвээхэй туузтай даашинз өмсөж, алдартай “Diamonds Are a Girl’s Best Friend” үзэгдэл дэх Монрогийн дүр төрхийг дахин бүтээжээ.
Мөн хүүхэлдэйг киноны дүр төрхтэй зохицох бээлий, өсгийтэй гутал, алмаазны гялтганасан өнгийг санагдуулам үнэт эдлэлийн хамт худалдах юм.


