Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МСЭ-ийн ерөнхийлөгч, МУСГЗ Б,Галаарид мэндчилгээ дэвшүүллээ
Нийгэм

МСЭ-ийн ерөнхийлөгч, МУСГЗ Б,Галаарид мэндчилгээ дэвшүүллээ

Урлаг Урлаг23/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a26abac5b925e0c6big9406681532014-09-23-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Мэндчилгээ

Монголын орчин цагийн сэтгүүлзүйн хөгжилд цоо шинэ хуудас нээсэн цахим сэтгүүлзүй нь түүхээ бичиглэж эхлээд цөөхөн он өнгөрч байгаа ч үндэсний сэтгүүлзүйн хөл дээрээ баттай зогссон хүчирхэг салаа мөчрийн нэг болоод байгаад Монголын Сэтгүүлчдийн Эвлэл сэтгэл туйлын хангалуун байдаг билээ.

Богинохон хугацаанд төлөвшиж буй энэхүү хил хязгааргүй сэтгүүлзүйн зөв хөгжилд төрөлжсөн сайтууд онцгой үүрэг гүйцэтгэж буйн нэг нь URLAG.MN сайт юм. Энэ өдөр 5 жилийнхээ ойг тэмдэглэж буй URLAG.MN сайт нь өнгөрсөн хугацаанд Монголын соёл, урлагийн амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хамгийн өргөн хүрээнд, хамгийн түргэн шуурхай хүргэн мэдээлдэг үндэсний хэмжээний томоохон сайт болж чадсан нь тус хамт олны нөр их хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, сэтгүүлзүйг шинэ технологитой хослуулан амжилтад хүрч чадаж буйн илэрхийлэл юм.

Монголын урлаг соёлын амьдралын гэрэл сүүдэр, амжилт ололт, өчигдөр өнөөдөр, алдаа дутагдлын талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй нийгмийн анхаарлын төвд хүргэж чаддаг учраас тус сайтад өдөр бүр мянга мянган хэрэглэгч ханддаг билээ. Уншигч хэрэглэгчдийг мэдлэг мэдээллээр хангах, цахим орчин дахь гүүр нь байх үүргээ тус сайт сайн биелүүлэхийн зэрэгцээ урлаг соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувь хүмүүсийг ямагт дэмжсээр ирснийг талархан тэмдэглэж байна.

URLAG.MN сайт нь Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны үндэсний их наадмыг хамтран зохион байгуулж, уг арга хэмжээг тогтмолжуулах, нэр хүндийг нь өсгөхийн төлөө гаргаж буй идэвх зүтгэлийг нь энэхүү ойн өдөр онцлон дурдаж талархахыг хүсч байна.

Та бүхнийг урлагийн агуу тэнгэр ямагт ивээж, олон олон он жилийг үр бүтээлтэй үдэж, Монголын сэтгүүлзүй, тэр дундаа цахим сэтгүүлзүйн манлайлагч нь байхын ерөөл дэвшүүлье.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ,
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.ГАЛААРИД

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.