Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Пүрэвдагва: Тоглолтод рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно
Нийгэм

Г.Пүрэвдагва: Тоглолтод рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно

Урлаг Урлаг23/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7853856404739b5coriginal9831373472014-09-23-10-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Монголын сайтын холбоо” ТББ, URLAG.mn сайт, Монгол поп опера “Увертюра” хамтлагтай  хамтран таван жилийн ойгоо энэ сарын 24-нд Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарлаж хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

-Тоглолтынхоо тухай яриач?
-2013 онд бид “…Төгсгөлгүй-Эхлэл…” тоглолтоо хий­сэн. Ха­рин энэ удаад уг тог­лол­тын­хоо DVD-ний баярыг хийх бөгөөд “Монголын сайтын холбоо” ТББ, URLAG.mn сайттайгаа хамтран таван жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийж дуусаад байна. Тоглолт энэ сарын 24-нд Чингисийн талбайд болно. Биднээс гадна рок, поп, хип хоп, амьд хөгжмийн одод оролцоно.

Мөн дээрээс нь өдрийн цагаар Монголын дугуйн холбооноос парад зохион байгуулна, Скейтийн холбоо, “Степ ап” бүжгийн холбоо ч оролцох юм. Оролцож байгаа холбоодууд  өөрсдийн үзүүлэх тоглолт болон тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаар төлөв­лөсөн. Тухайн өдрийг бид бүхэн Чингисийн талбайд өнгөрүүлж баярын уур амьсгалаар дүүрэн байлгана гэж бодож байгаа. Магадгүй энэ баяр цаашдаа уламжлал болохыг  ч үгүйсгэхгүй. 

-Тухайн өдөр сонирхон ирсэн үзэгчдийг яг юу хүлээж байгаа вэ. Гэнэтийн бэлэгнээсээ хуваалцаач? 

-Мэдээж бид шинэ уран бүтээлүүдээ дуулна.  Таван жилийн ойн баяр бүтэн өдөржин үргэлжлэх  учраас маш олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа. Тиймээс та бүхэн зүгээр ирээд л үз гэж хэлье. Мөн хамтран ажиллаж байгаа байгууллагууд болон холбоодын зүгээс тэмцээн уралдаан зохион байгуулна. Энэ бүхэнд ирж оролцоорой. 

-“Увертюра” хамтлаг таван жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Эргээд харахад хэч­нээн уран бүтээл хийж вэ?

-Чамгүй мөртлөө чамлахаар­гүй маш олон уран бүтээлийг хийж чадсан. Бид гадаад дотоод, хөдөө, орон нутгуудад хийсэн тоглолт гээд маш олон ажлуудыг хийсэн. Хамт­лагынхаа гурван жилийн ойгоор “Удиртгал”  цомгийнхоо баярыг “Од” кино театрт хийж байсан. Мөн  дөрвөн жилийн ойгоороо  УДЭТ-т “Энгүй эхлэл” нэртэй анхны бие даасан тоглолтыг хийсэн.  Харин энэ удаад таван жилийн ойн баяраа Чингисийн талбайд урлаг соёлыхонтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаадаа баяртай байна.   

-Дараагийн уран бүтээ­лээсээ хуваалцаач?

-Хамгийн сүүлд энэ зун нэг том уран бүтээл хийсэн. Хөгж­мийн зохиолч Цэн.Эрдэнэбат, яруу найрагч  Чоно багшийн    зохиосон маш сайхан дуу болсон байгаа. Энэ дууны клипний ажил гээд хийх ажлууд их байгаа. 

-Таван жилийн ойн баярын тоглолтод чинь амжилт хүсье.

-Баярлалаа. Уншигчиддаа нэмж хэлэхэд хүйтэн сэрүүн цаг ирсэн тул тог­лолтыг маань ирж үзэж байгаа үзэгчид дулаахан хувцаслаад бэлтгэлтэй ирээрэй гэж хэлье. Магадгүй Чингисийн талбайд болж байгаа энхүү тоглолт маань энэ жилийн сүүлийн тоглолт ч байж магадгүй.

А.Гэрэлмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.