Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хошин урлагийн жүжигчдэд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ
Нийгэм

Хошин урлагийн жүжигчдэд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Урлаг Урлаг24/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a5da10db7c3f2572big4634435622014-09-24-16-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

a5da10db7c3f2572big

   Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонтаа гарсан билээ.

Тус хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж  хохирогч, холбогдогч нарын Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байсан зөрчлийг илрүүлж  эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан байна.

Мөн 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор  хүргүүлсний дагуу хяналтын харъяаллыг дүүргийн 1 дүгээр прокурорын газарт хянаж байсан байна.

Прокурорын газраас эл хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99.1-т заасанчлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх, 96.2.6 дахь хэсэгт зааснаар харгис хэрцгий аргаар гэж зүйлчлэн 2014 оны наймдугаар сарын 11-ны өдөр 665 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын газрын ХМОНХА-аас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.