Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ
Бүжгийн урлаг

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

Урлаг Урлаг13/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Монгол туургатан театрын дэргэдэх “Гялбаа” бүжгийн студийн “Оддын гялбаа” хамтлаг БНСУ-ын Сөүл хотод болсон “KACIEA” олон улсын бүжгийн уралдаанаас таван шагнал хүртжээ.

Тус хамтлаг үндэсний бүжгийн төрөлд шилдэг цом хүртсэн бол Э.Энхрийлэн үндэсний бүжгийн гоцлол төрөлд алтан цом, Б.Халиун хип хоп бүжгийн гоцлол төрөлд мөнгөн цом хүртжээ. Мөн А.Сондор, Б.Халиун нар үндэсний бүжгийн хослол төрөлд мөнгөн цом хүртэж, багш М.Мөнхдэлгэр шилдэг багш цомын эзэн болсон байна.

Сөүл хотод энэ сарын 5, 6-нд болсон тус уралдааны Монгол дахь урьдчилсан шалгаруулалтад “Оддын гялбаа” хамтлаг оролцож, олон улсын шатанд өрсөлдөх эрх авчээ.

Олон улсын шатанд үндэсний бүжгийн төрөлд Г.Энхтайваны хөгжим, М.Мөнхдэлгэрийн дэглэлт “Торгон торгууд” бүжгээр оролцсон байна. Харин гоцлол төрөлд “Онгодын эгшиг”, хослол төрөлд “Тува” бүжиг, мөн цаатан, хип хоп, к-поп бүжгийн төрлөөр өрсөлджээ.

Багш М.Мөнхдэлгэр хэлэхдээ, хамтлагийн уран бүтээлийн онцлог нь Монголын олон ястны бүжиг, өв соёлыг хөдөлгөөн, дэглэлтээр илэрхийлдэгт оршдог. Үндэсний бүжгийн бүтээлээрээ дамжуулан ястан бүрийн өвөрмөц онцлогийг харуулахыг зорьдог гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026
Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.