Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо
Нийгэм

Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо

Урлаг Урлаг26/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7536e80bb81d70f60f9c484def4c2cb53b3678565410183722014-09-26-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Photo  Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз, Казахстан, ОХУ, Туркмен, Турк зэрэг 5 улс харилцан зөвшилцөж Олон улсын олимпийн хорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих санаачилгын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 8-15-ний өдрүүдэд Киргиз улсын Чолпон–Ата хотод зохион байгуулууллаа.

Тус наадмыг санаачилсан орнууд цаашид энэхүү наадмыг жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухайн улсын үндэсний спортыг дэлхийд сурталчилах болсон байна. 2014 оны 9-р сарын 8-15 өдрүүдэд Киргиз улсын Чолпан–Ата хотноо буюу Иссыккөл нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн Дэлхийн анхдугаар их наадамд Монгол улсын баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй /бөхийн 7 тамирчин, жороо, хурдан морьны 3 тамирчин, хөлөгт тоглоомын 2 тамирчин/ тус наадамд оролцсон юм. Манай баг тамирчид тус наадмаас бөхийн төрлүүдээр медаль хүртсэн байна. Үүнд:

Киргиз бөхийн төрөлд:

·         55кг жинд Женкоклубын тамирчин СМ П. Алтанбагана хүрэл медаль

·         66кг жинд МУБИС-ийн оюутан СМ Д. Гансүх хүрэл медаль

·         74кг жинд Боржигон дэвжээний СМ С.Тэмүүлэн хүрэл медаль

“Алыш” Бүстэй барилдааны төрөлд:

·         +100кг жинд Женкоклубын тамирчин ОУХМБ. Сугаржаргал хүрэл медаль

Казаккүрес төрөлд:

·         70кг жинд Хонгор дэвжээний СМ Б. Эрхбаяр мөнгөн медаль

·         80кг жинд Боржигон дэвжээний СМ С.Тэмүүлэн хүрэл медаль

·         +90кг жинд Женкоклубын тамирчин ОУХМБ. Сугаржаргал хүрэл медаль

·         Үнэмлэхүй жинд Женкоклубын тамирчин ОУХМБ. Сугаржаргал Алтан медаль тус тус хүртлээ.

Тус наадамд оролцсон Монгол улсын баг тамирчид нийт 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.