Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Камертон(Camerton) – Хүсэл хясал
Дуу хөгжим

Камертон(Camerton) – Хүсэл хясал

Урлаг Урлаг11/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Саяхан тэр нэг охинтой танилцаад
Салж чадалгүй нэг нэгэндээ дасчээ
Хоног өдрүүд баяр жаргалаар дүүрэн өнгөрөвч
Хосгүй сайхан нүдэнд нь гуниг нуугдсаныг олжээ

Учран уулзаад тэр нэгэн өдөр хоёул
Учир битүүлэг хорвоогийн нэгэн нууцыг ярьжээ
Хорсох сэтгэл түүнд төржээ

Дахилт: Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч жаргалтай
Хөврөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Ээлжлэн хөрвөх амьдралын нухчааг
Сэтгэлийн тэнхээгээр туулна

Хайр сэтгэл салан хагацалд хүргэнэ гэж
Хайрт охин нь учирлан сануулавч
Хоног өдрүүд өнгөрөн өнгөрсөөр
Хорсох сэтгэл хагацалд хүргэжээ

Аз жаргалгүй ч эцэж цуцаагүй энэ хайрыг
Эргэн хөрвөх хоёр туйлд хүргэжээ
Хөөрхий охиныг хагацал руу хөтөлжээ

Дахилт: Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч жаргалтай
Хөврөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Ээлжлэн хөрвөх амьдралын нухчааг
Сэтгэлийн тэнхээгээр туулна

Ээлжлэн хөрвөх амьдралын нухчааг
Сэтгэлийн тэнхээгээр туулна

Аз жаргалгүй ч эцэж цуцаагүй энэ хайрыг
Эргэн хөрвөх хоёр туйлд хүргэжээ

Дахилт: Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч жаргалтай
Хөврөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч жаргалтай
Хөврөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Ээлжлэн хөрвөх амьдралын нухчааг
Сэтгэлийн /сэтгэлийн/ тэнхээгээр /тэнхээгээр/ туулна
Сэтгэлийн тэнхээгээр…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.