Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Сонгодог диваажин”, дэндүү гайхалтай
Уртын дуу

“Сонгодог диваажин”, дэндүү гайхалтай

Урлаг Урлаг26/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
36257a425083e77785afd1966c11a1c4original7806863692014-09-26-15-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сонгодог диваажин”.. Бодол хөглөн эгшиглэх хийлийн гунигт аялгуу. Тайтгатгарал, тайвширал, ухаарал, энэ орчлонгийн мөн чанарыг таниулах мэт.  Чих даран сонсох үзэгчдийн сэтгэл хаан нэгтээ, магадгүй амьдралаас авч болох хамгийн дээд таашаал, тайтгарал хийлийн чавхдаст нуугджээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр буюу есдүгээр сарын 25-нд дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг хийлийн дөрвөн чавхдасаар хөглөж үзүүллээ. Үзэгчдийн сайн мэдэх “Загалмайлсан эцэг”, “Cinema paradiso” зэрэг алдартай кинонуудын аязыг Улсын филармоны найрал хөгжимчдын бүрэлдэхүүнтэйгээр М.Хулан хийлчийн гоцлолоор тоглосон нь маш онцлог байлаа. М.Хулан хийлч “Classic paradiso” тоглолтыг гоцолсон бол тоглолтын найруулагч, удирдаач, төгөлдөр хуурчаар Б.Анар ажилласан юм.

Удирдаачид тайзан дээр тухайн тоглогдож буй бүтээлийн талаарх мэдээллийг өгөөд байдаг нь ховор. Тэгвэл Б.Анар удирдаач үзэгчиддээ дан ганц тухайн бүтээлийн тухай товч мэдээллийг өгөхөөс гадна олон сонирхолтой хөгжмийн түүхийн тухай хуваалцаж  байсан нь тоглолтыг улам сонирхолтой болгож байсан юм. Үзэгч сонсогч, сонгодог урлаг сонирхогчдын хувьд хэзээч мартахааргүй нэгэн үдэш болсон болов уу гэх бодолч төрж байлаа. Тайзнаа аяз тоглогдож эхлэхэд дуурийн театрын танхим нам гүмд автаж, үзэгчид амьсгаа даран тухайн бүтээлийг хүлээн авч сонсох ажээ. Харин аяз тоглогдож дуусахад үзэгчдийн алга ташилтын нүргээн дуурийн театрын танхимд цуурайтаж байлаа. Уг тоглолтонд дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвисан алдартай бүтээлүүдийг хийлийн нанидан найруулга бүхий бүтээлүүдийг хүргэж, дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид болох M.Bruch, P.Mascagni, P.I.Tchaikovsky, F.Chopin, S.Rachmaninov, S.Prokofieff, G,Gershwin, A.Piazzolla, C.Gardel, J.Williams болон Италийн алдартай хөгжмийн зохиолч E.Morricone нарын уран бүтээлүүдийг эгшиглүүлж хүрэлцэн ирсэн үзэгчдэд хүрэгсэн юм.

Гоцлол хөгжимчин М.Хулан хийлч нь 2009-2011 оны хооронд ОХУ-н Екатеринбург хотын М.П.Мусоргский-н нэрэмжит хөгжмийн дээд сургуульд, 2011-2014 онд ОХУ-н Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистерын зэрэгтэйгээр Монголын хамгийн анхны хийлчин, багш, симфони найрал хөгжмийн хөгжимчин, цөөхүүл найрал хөгжимчидын хөгжимчин мэргэжилээр дүүргэж Эх орондоо юу сурсанаа тайлагнасан нь энэ.

Э.ТЭКҮ

Эх сурвалж: news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.