Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д.Цэцэнбилэг : Хайрлах хайрлахдаа…
Утга зохиол

Д.Цэцэнбилэг : Хайрлах хайрлахдаа…

Урлаг Урлаг29/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
love-309a4224498542014-09-29-15-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Саналаа  хайрт минь чамайг, санах санахдаа
Салаа гэзгийнхээ сүлжээс бүхэнд даруулж
Салгуу хорвоогийн жаргал бүхэнд шигтгэж
Сар нарны хооронд гүүр барин гаталж
Сайхан бүхний цөмд дардас болгон мөнхөллөө

Хайрлалаа  чамайг энхрий минь, хайрлах хайрлахдаа
Халуу төөнөсөн энгэртээ тэврэн байж
Жавар хөөсөн цээжинд чинь эрхлэн байж
Харамлах хардахын мананд төөрөн байж
Жаргал эрчилсэн хавруудыг үдэн байж хайрлалаа

Тунилаа чамдаа энгүүн минь, туних тунихдаа
Туулын усыг дахин сэргэтэл уйллаа
Төрсөн эхийнхээ мөөмийг ширгэтэл сэмэрлээ
Тунгалаг сайхан царайнд чинь гуниг торлож
Томоогүй гэнэн охин шиг цурхиран байж мэлмэрлээ

Өмөөрлөө  чамайг нархан минь, өмөөрөх өмөөрөхдөө
Өөрийнхөө ухааныг харахгүй болтлоо согтож
Өмөлзөж уруулаа сөхсөн ингэ шиг би буйллаа
Өөрөөс чинь өөр хүн байхгүй юм шиг хайрлахдаа ч
Өнгө мөнгий ялган байж би чамайг хайрладаг юм аа

Ангайхаадаа хоол өгөх гэж газар ширтэн дүүлэх шувуу шиг
Аяархан урсах аялгуу шүлгээрээ  чамайг тэжээх гэсийм
Алган дээр минь бөнжигнөх мөнгөн ус шиг эмзэг чи минь
Агаарт ууршилгүй, унаад тарчихалгүй наддаа үүрд тогтоорой

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.