Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Тэмүжин” роман Монголд хэвлэгдлээ
Уртын дуу

“Тэмүжин” роман Монголд хэвлэгдлээ

Урлаг Урлаг30/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eb08d44df02bb66216f1f80e4a340b0c_x33879105652014-09-30-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа. Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ.
 
“Тэмүжин” романд XII-XIII зууны Монголын аугаа их жанжин, Монголын төрийг байгуулагч Чингис хааны бага насны үеийг дүрслэн үзүүлжээ. Романы нэг, хоёрдугаар дэвтэрт залуу баатрын 9-11 насны үе буюу түүний төлөвшиж байсан чухал үеийг тусгасан байна. Эдгээр нь идэх уух, өмсөх зүүхээр ховор хомс, амь алдах аюул нүүрлэсэн он жилүүд байлаа. Монгол овогтнуудын өвөр хоорондоо хонзогнон дайсагналцаж байсан нөхцөлд хүчирхэг дайчин, эрэлхэг эзний зан чанар хатаагдаж байлаа.
 
Буриадын зохиолч Алексей Гатапов “Монголын нууц товчоон”-д удаа дараа дурдагддаг түүхт нутаг болох Баргужин төхөм буюу өнөөгийн Баргузин аймагт төржээ. Түүхийн багш мэргэжилтэй. 1983-1985 онд Монгол Улсад, Сайншанд хотод Зөвлөлтийн цэрэгт эр цэргийн алба хаажээ. 1990 оноос хүүрнэл зохиолын хэлбэрээр бичиж эхэлжээ. Утга зохиолын Байгаль сэтгүүл, Буриадын сонинуудад зохиол бүтээл нь нийтлэгдэж байлаа. 1999 онд Оросын Зохиолчдын эвлэлд элсчээ. 1999-2001 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн Утга зохиолын дээд курст суралцсан байна.
 
Жолоодогчийн мэндэлсэн нь /тууж өгүүллэгийн эмхэтгэл/, Монголын түүхэн тууль “Чоно баатар”-ыг орос хэл рүү орчуулсан. Чингис хааны өрлөг баатар /өгүүллэг, тууж, өгүүллийн түүвэр/, Монголын түүхэн толь бичиг /Нэвтэрхий толь-лавлах/, Тэмүжин /Чингис хааны өсвөр насны тухай түүхэн роман/ зэрэг туурвил бүтээжээ. Мөн Чингис хааны өрлөг баатар өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино хийжээ.
 
2002 онд “Константин Нефедьевын нэрэмжит олон улсын утга зохиолын шагнал” олгох II уралдаанд “Яруу найраг” төрлөөр тэргүүн шагнал хүртжээ. 2004-2011 онд Исай Калашниковын нэрэмжит шагнал авсан байна. 
 
Уг номыг 2010 онд бичиж дуусгасан бөгөөд Орост гурвантаа хэвлэгдсэнээс Улаан-Үдэд /2010, 2012 онуудад/ Москвад /2012 онд/, Оросын нэн эртний түүхт “Художественная литература” хэвлэлийн газарт хэвлэгджээ.
 
“Тэмүжин” романы хурим 2014 оны 10 дугаар сарын 3-ны 15.00 цагт Монголын Үндэсний номын санд болно. Уг арга хэмжээнд Буриадын Соёлын сайд Т.Г.Цыбиков, Буриадын Үндэсний номын сангийн захирал Ж.Б.Ильина, номын зохиолч Алексей Гатапов, орчуулагч СГЗ Г.Аким, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, Д.Цоодол, нийтлэлч Баабар нарын эрхмүүд оролцох юм.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.