Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Дуучин Т.Ариунаагийн хөлийг Солонгос фэн нь эмчилнэ гэх мэдээлэл “ташаа”
Нийгэм

МУГЖ Дуучин Т.Ариунаагийн хөлийг Солонгос фэн нь эмчилнэ гэх мэдээлэл “ташаа”

Урлаг Урлаг30/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1628910159612014093012459995063552014-09-30-12-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа "МУГЖ, Дуучин Т.Ариунааг Солонгос фен нь үнэ төлбөргүй эмчилж өгөхөө мэдэгджээ" гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодруулга авснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

-Сайн байна уу. Таныг Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэнэ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Харин тийм мэдээлэл гарсан тухай өнөөдөр эмч нараасаа сонслоо. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл байна. Хөл маань сайхан эдгэсэн.

-Таныг Солонгос фэн нь үнэ төлбөргүй эмчлэх санал тавьсан гэсэн?

-Ямар ч Солонгос иргэн холбоогдоогүй. Огт ор үндэслэлгүй мэдээлэл. Монгол эмч нарынхаа буянд хөл өдрөөс өдөрт маш сайн эдгэж байгаа. Гэмтэл согог судлалын эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярлаж байгаа. Бүгд л миний төлөө сайхан сэтгэл гаргаж хагалгаа хийж, эмчилж өгсөн. 

Ийм худлаа мэдээлэл гаргаж сайхан сэтгэлтэй эмч нарын маань сэтгэл рүү ус цацаж харин ч болохгүй шүү. Миний хөл маш сайхан эдгэж байна. Уран бүтээлдээ ороод 2 сар боллоо. Надаас үнэн зөв мэдээллийг авч байгаа URLAG.mn Сайтын хамт олонд баярлалаа" гэлээ. 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.