Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Outlaw” хамтлаг хос цомог гаргана
Нийгэм

“Outlaw” хамтлаг хос цомог гаргана

Урлаг Урлаг30/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ga9i2kc1q2eprp16gi7egbeid_l2056943532014-09-30-15-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт хотоос гаралтай цөөн хамтлаг дуучид монголын урлагт мөрөө үлдээсэн байдаг. Залуусын дунд “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм байсан” зэрэг олон дуугаараа танил болсон  “Оutlaw” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.

Тэд Анх 2005 онд “Хайраас минь надад юу үлдэв” анхны тоглолтоо Эрдэнэт хотод амжиллттай тавьсан байдаг юм. Тэдний хувьд  2008 онд “Эхлэл” цомгоо худалдаанд гаргасан. Энэхүү цомог “Hi-Fi”, “Orange Records”-ийн улирлын шилдэг борлуулалттай цомгоор шалгарч, нийт 3000 хувь борлогдож дууссан байдаг юм. Харин 2009 онд анхны бие даасан “Надаас бүү холдооч”тоглолтоо,2010 онд хоёр дахь бие даасан “Мөсөн хайр” тоглолтоо “UB Palace”-ийн “Open Air” задгай талбайд толилуулж 24 мянган залуусыг нэгэн дор цуглуулж чадсан юм.

Тэдний хувьд 2007-2012 оны хооронд хоёр удаа Монгол улсын 21 аймагт аялан тоглолт зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 70 гаруй тоглолтыг зохион байгуулжээ. “Outlaw” хамтлагийн хувьд “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Надаас бүү холдооч”, “Аз жаргалын төгсгөлд” , “Нулимсандаа би хайртай”,”Зүрхгүй” , “Андын дурсгалд”  зэрэг урын сандаа нийтдээ  80 гаруй уран бүтээл, 20 гаруй клиптэй юм. Тэд уран бүтээлээсээ хэсэгхэн хугацаанд хөндийрөөд байсан бол энэ зуныг ашиглаж хэд хэдэн уран бүтээл хийсэн байна. Тэд хамгийн сүүлд Чингисийн талбай дээр болсон рок поп бүх оддын тоглолтон дээр оролцож уран бүтээлээсээ хүргэсэн бөгөөд энэ үер эргэн уран бүтээлийн ажилдаа орсон тун удахгүй хос цомог гаргахаар ажиллаж байгаа тухайгаа дуулгасан юм.

А.Зул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.