Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»С.Гантуяагийн “Иргүн” ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж эхэллээ
Нийгэм

С.Гантуяагийн “Иргүн” ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Урлаг Урлаг30/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-ном-640x4809064626262014-09-30-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан гэдгээрээ олны танил болж “тэмцэгч” гэгдэх болсон С. Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхтэй иргэн байхын утга учрыг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулж  тэмцлийн арга аргачиллыг агуулсан “ИРГҮН” номоо гаргасан. Тэгвэл “ ИРГҮН” ном нь нээлтээ хийгээд гурав хонож байгаа хэдий ч “Интерном” номын дэлгүүрийн Бэстсэллэр буюу шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна. 

Уг ном нь өнөөгийн бидний нийгэмд хувь хүн байхын, идэвх зүтгэлтэй иргэн хүн байхын утга учрыг өгүүлж маш сонирхолтой жишээ, судалгаан дээр үндэслэн бичигдсэн нь олны анхаарлыг татаж байна. ИРГҮН номыг уншсанаар монгол хүн нийгэмдээ дуу хоолойгоо хүргэх, болохгүй буруу зүйлийн хажуугаар номхон дуугүй өнгөрөхгүй байх, өнөөгийн нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий болгоод байгаа уул уурхайн талаар иргэн хүний мэдэх ёстойг мэдэж авах, ингэснээр мэдээлэлтэй, мэдлэгтэй алхам хийх бололцоог олж авах юм.

ИРГҮН номын талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улсын иргэн бүр энэ номыг уншаасай, ээж аавууд үр хүүхэддээ уншиж өгөөсэй, ах дүүс хоорондоо солилцож уншаасай, цааш нь түгээгээсэй. Энэ ном бол эх орныхоо төлөө сэтгэлтэй хэн бүгдэд зориулсан ном” гээд… “С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна” хэмээн онцолжээ.

 Өөрийн юмаа бусдад дээрэмдүүлээд гэнэн харанхуй байдлаар дуугүй, номхон байж булай бололгүй, шударга үнэний төлөө зоригтой дуугарах идэвхтэй иргүн байх цаг болсныг С. Гантуяа энэхүү номоороо дахин санууллаа.

 Дэлгэрэнгүй мэдээллийг С. Гантуяатай холбогдож авна уу.

Утас: 9192-2288

 Facebook: Сайнхүүгийн Гантуяа

email: [email protected]

Гантуяа ном01

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.