Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв
Кино

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 55 настай, Холливудын жүжигчин Итан Хоук “People” сэтгүүлийн “People in 10” ярилцлагад оролцох үеэрээ олон нийтийн өмнө ажилладаг хүмүүс хүн бүрийн таашаалд нийцэх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрэв та олон нийтийн өмнө байх гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй. Та бүх хүнийг үргэлж сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Кино болгон хүн бүрт зориулагдаагүй” гэжээ.

Хоук өөрийн тоглосон зарим киноны талаар үзэгчдээс тэс өөр үнэлгээ авч байсан тухайгаа мөн хуваалцжээ. Зарим хүн нэг киног нь зургаан удаа үзэж, бусдад санал болгодог байхад өөр нэг хүн тухайн киног “аймшигтай” гэж үзээд дундаас нь унтраасан тохиолдол байсан гэнэ. Гэхдээ Хоук ийм өөр байр суурийн аль нэгийг нь зөв, нөгөөг нь буруу гэж үздэггүй байна.

Жүжигчин Итан Хоук хамгийн сүүлд найруулагч Падрейк МакКинлигийн “The Weight” кинонд Сэмюэл Мёрфи хэмээх дүрийг бүтээсэн. Хоук уг киног үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэгт огт санаа зовохгүй байгаа аж. Учир нь тэрбээр кинондоо итгэлтэй байгаа гэнэ. “The Weight” кино одоогоор кинотеатруудаар гарч буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр

21/09/2026
Кино Урлаг

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

21/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.