Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Моника Белуччи: Хөөрхөн хүүхнийг хүмүүс тэнэг гэж боддог
Нийгэм

Моника Белуччи: Хөөрхөн хүүхнийг хүмүүс тэнэг гэж боддог

Урлаг Урлаг02/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8b00ce8cae673dffce4f4d014f702172original711136602014-10-02-15-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн  “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Хатагтай Белуччи, Таны амжилтанд гоо үзэсгэлэн нөлөөлсөн үү?

-Гоо үзэсгэлэн хүний сониуч занг хөдөлгөдөг гэдгийг би мэднэ. Гэхдээ Оскар Вайлд нэгэнтээ ингэж хэлсэн байдаг юм. Хэрэв сониуч занг хөдөлгөхөөс цаашгүй бол гоо үзэсгэлэн ердөө таван хормын л үзэгдэл гэж. Хэрэв би хөөрхнөөс цаашгүй байсан бол өнөөдрийнх шиг амжилтанд хүрэхгүй байх байсан гэж боддог юм. Найруулагчид хөөрхөн болохоор нь биш, авьяастай л бол дуудна шүү дээ.

-Сайхан төрх чинь гай болж байсан удаа бий юу?

-Тийм үе байдаг. Ялангуяа загварын бизнестэй холбоотой болохоор. Ийм амжилтанд хүрэхэд загварын ажилтай, дээр нь хөөрхөн байх үнэхээр хэцүү. Хөөрхөн хүүхнийг  хүмүүс тэнэг гэж боддог. Энэ төрх маань заримдаа надад яг л баг шиг санагддаг. Тиймээс багаа хуулж хаяад хэн бэ гэдгээ харуулмаар санагддаг юм. Хүмүүст хэн гэдгээ мэдрүүлэх ёстой шүү дээ.

-Эсрэг тэсрэг дүрд тоглодогтой чинь холбоотой юу?

-Магадгүй тийм биз.

-Та одоо ч гэсэн өөрийгөө хэн гэдгийг харуулах ёстой гэж бодож байна уу?

-Бусдад биш, зөвхөн өөртөө.

-Тийм гэж үү?

– Тэгэлгүй яахав, Хүн өөрийгөө нээх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэн шинэ содон санаа бодож олох юмуу эсвэл эрсдэлтэй зүйл хийе гээд тэр нь сонирхолтой санагдвал би үзээд л алдана. Би шүүмжлэл дагуулах кинонд дуртай. Миний тоглосон  зарим кинонууд асар их шүүмжлэл дагуулсан. Тухайлбал “Irréversible”, “Христийн шаналал”, “Малена” байна. Үнэхээр сонирхолтой. Би хүний мөн чанар, дотоод сэтгэлийг олж нээх дуртай. Тэгээд л би жүжигчин болсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншаарай.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.