Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 болно
Нийгэм

“Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 болно

Урлаг Урлаг03/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3g329u3df51gjja5qnobnc7dkl_l6539755072014-10-03-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

  Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо болох гэж байна. Өнгөрсөн жилээс зохион байгуулж ирсэн тус наадам энэ жил хүрээгээ тэлэн үзэгчидтэй уулзах нь.

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино урлагийн сан”-гийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм байна.

Тус наадмын хүрээнд Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг 3 бүтээлийг олон нийтэд танилцуулах бөгөөд тус сангийн ажилтан Mажоре Бенедек тус наадамд уригдан оролцох болно.  Дэлхийн Урлагийн сан нь хөгжиж буй орны уран бүтээлчдэд Германы найруулагч болон продюсертай хамтарсан бүтээл хийхэд дэмжлэг үзүүлдэг билээ. Харин Монголын уран бүтээлчид энэ дэмжлэгт хамрагдах боломжтой бөгөөд түүнийг хэрхэн авч болох талаар энэ сарын 10 нд МУЗ-ийн “Улаан гэр” галерейд  зохион байгуулагдах “Улаанбаатар кино форум”-ын үеэр мэдээлэл авах боломжтой. 

Мөн тус кино форумд Роттердам Олон улсын кино наадам, Каннын шүүмжлэгчдийн долоо хоног, Братислав Олон улсын кино наадмын зөвлөх Паола Бертоли, Данийн Копенгагены Их Сургуульд “Монголын кино 1990-2011 -Үндэсний онцлог ба хамаарал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан Данийн кино судлаач Нис Грин зэрэг салбарын нэр хүндтэй төлөөлөл оролцож, дэлхийн кино урлагийн чиг хандлага, Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг хийнэ.

Түүнчлэн  наадам зохион байгуулагчид энэ жилээс хамтран “Монгол Кино Хөтөлбөр”-ийг  Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн Тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлнэ.  Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” УСК  сонгогдож, дэлхийн нээлтээ хийх нь ээ.

ССАЖЯ энэ жилээс эхлэн “Улаанбаатар“ Олон Улсын кино наадмын олон улсын киноноос үзэгчдийн таашаалд нийцсэн киног шалгаруулж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг энэ сарын 12-нд гардуулах болно. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.