Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрийн хуваарь
Нийгэм

УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрийн хуваарь

Урлаг Урлаг04/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
33l8ji3gcpdpv5q52f6j17aip6_l5430082922014-10-04-16-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо өнөөдөр 17.00 цагт үндэсний сонгодог "Учиртай гурван толгой" дууриар нээх гэж байна.  Театрынхан “Учиртай гурван толгой” дуурийг  энэ амралтын өдрүүдэд хоёр удаа тоглох юм.

Энэ удаагийн дуурийн нээлтийн онцлох бүтээл болсон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь тайзнаа 80 жил эгшиглэж байгаа үндэсний анхны томоохон бүтээл юм. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ч гурван бүлэг, таван үзэгдэлтэй дуурийн үзэгдэл бүрт үе үеийн дуурийн шилдэг уран бүтээлчид тоглох гэж буйгаараа онцлог юм.

ДБЭТ тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулах юм байна. Ерөнхийдөө үндэсний сонгодог урлагт ихээхэн анхаарч ажиллах ба алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, төрийн шагналт Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.

Нээлтийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ М.Болд, Нансалмаад СТА М.Даариймаа, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд СТА Э.Бумхүү нарын жүжигчид тоглох ба МУГЗ Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар удирдана. Нэгэн сонирхолтой зүйл нь Балганд дөрөв, Нансалмаад дөрөв, Хоролмаад гурав, Балганд дөрвөн өөр өөр жүжигчин нэгэн тайзнаа үзэгдэл бүрт тоглох юм.  

Мөн “Хунт нуур” балет нь энэ жил 136,137 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба гол дүрүүдэд МУГЖ Ч.Ганчимэг, СТА Б.Саруул, СТА О.Ганцоож, СТА М.Од зэрэг шилмэл жүжигчид тоглох юм байна.

“Учиртай гурван толгой” дуурийн дараа УДБЭТ-ын тайзнаа аравдугаар сарын 11, 12-нд 17:00 цагаас  П.И.Чайковскийн “Хунт нуур”  балет, аравдугаар сарын 16-нд "Х.Билэгжаргал-60" концерт, аравдугаар сарын 18-ны өдөр “Ламбугайн нулимс” дуурь, харин 19,25-нд  А.Хачатуряны “Спартак” балет ар араасаа үзэгчдийн хүртээл болно. Энэ сарын хамгийн сүүлийн тоглолт 26-ны өдрийн “Ламбугайн нулимс” байх ажээ.

УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрийн хуваарийг танилцуулъя.

Аравдугаар сар

  • 04-ний17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
  • “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
  • 05-ны17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
  • “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
  • 11-ний17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
  • 12-ны17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
  • 18-ны17: 00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь
  • 19-ний17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
  • 25-ны17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
  • 26-ны17:00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь
  • Үзэгчид үзвэрийн билетээ онлайнаар захиалж болох юм байна.
  • Хагас зуун жилийн түүхт Монголын сонгодог урлаг ийнхүү үндэсний сонгодог бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах нь ээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.