Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Дорж : Сүнс
Утга зохиол

Б.Дорж : Сүнс

Урлаг Урлаг04/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20090405_gost_swimming_pool9796400142014-10-04-16-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цасан дээгүүр би нисэж байна
Манант шөнийн бүрэнхийд
Цав цагаан тал тэртээ доогуур
Алгуурхан урсана

Цайвалзан … дайвалзан
Булш бунхнууд алсарна
Царцуу тос шиг гилгэр тэнгэрээр
Сар гулсаж намайг дагана

Хотын гэгээ угтаж
Зэлүүд талыг орхиход
Хойноос минь хашгичих сүнснүүдийн
Зэрлэг шуугиан намжиж Уйтгартай гэгч нь
Гудамжны дэнлүү асаад
Утаа ханхалж
Улбар тусгал нь манарна

Үүлс тэнгэрийн хаяанаас
Сүглийн тосох нь
Унтаж байгаа хотыг
Надтай хамт залгих мэт

Нэгэн цагт ууж суусан зоогийн газрын үүдэнд
Нээлттэй гэсэн бичиг англиар дурайгаад
Хөөрхий минь миний муу найз
Хүн амьтныг царайчлан … дагаж

Шар айраг шимэн хөлчүү нүдэндээ
Сайхан цагаа дурсаж, нулимстай
Цантаж буй цонхоор
Түүний цаана зогсоо намайг нэвт
Тас харанхуйг ширтэнэ

Яалтай ч билээ
Тэндээс би эргэн нисэж
Тэнгэрээр дэмий эргэлдэнэ
Яалтай ч билээ дээ

Явж байгаа хөлөөр цас хяхтнан
Янаглаж байгаа хоёрын дээр цас будран
Ялгуусан дууллыг шөнийн тэнгэрт хадаан
Ямар сайхан юм бэ, энэ цас

Сүнс миний бутарч нисэх эд эсийн
Сүүмгэр холбоосоор бударч хэсэх цас
Танай цонхонд надтай хамт хайлж
Тахирлан урсаж байна, нулимс шиг

Аяа чи миний номыг бариад
Алчуур нөмөрч, хажуулдан суугаад
Аяархан хуудас хуудсаар нь эргүүлж, нүд чинь
Алгуурханаар мөр мөрөөр доошилно

Чиний өмнө би сөгдөн суугаад
Чичирсэн гараа сунгаж хацрыг чинь илнэ
Амтархал, бахархал, үл тоосон дооглол
Аль нэгийг харцнаас чинь харах гэж зүтгэнэ

Даанч чи минь намайг үл анзаарна
Даашинзны чинь хормой задрахад бие чинь цахилгаан цахих мэт
Цухалзан, цав цагааныг чинь хараад галзуурах мэт
Цухалдан тонгочих сүнс намайг үл харна

Хонх тас хийв. Ховхрон унав чамаас би
Хойш шидчихээд номыг минь
Дагина минь хонгор хайр минь баярлан өндийв
Даанч яав даа хэн бэ энэ чинь?

Булбарай хөлөөрөө намайг нэвт гишгин босоод
Нүцгэн биеэрээ намайг шувт туучин ухасхийж
Энгэрээ товчлон хаалгаа нээж, орж ирсэн
Эр хүнийг чи тэврэн авлаа …

Ахиад л би цас хяхтнахыг сонсож байна
Аниргүй харанхуй гудамжинд танайхаас гараад
Сүнс л мэдрэх нулимсаа тэнгэрт асгаж
Сөөнгө хоолойгоор бархирч явна
Ард минь хотын гэрэл анивчин бүдгэрсээр
Аниргүй хот, булш бунхан тосож авлаа, урдаас минь

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Номын баяр” есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно

10/09/2025
Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

10/09/2025

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025

Зураач Ц.Оргил “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.