Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна
Театр

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг30/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна.

Тэртээ 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 250 дугаар тогтоолоор үүдээ нээж, Дархан хотын хүн амын насны онцлог, соёл урлагийн хэрэгцээнд тулгуурлан 1978 онд “Залуучуудын театр” хэмээн нэрлэгдсэн цагаас хойш тус театр хагас зуун жилийн баялаг түүхийг бүтээжээ.

Анхны уран бүтээлийнхээ шанг Г.Бат-Очирын “Өргөх цамхгийн дор” жүжгээр татсан эл хамт олон өнөөдөр дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээс бүрдсэн 250 гаруй уран бүтээлийн сан хөмрөгтэй, 100 гаруй ажилтан, уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр Дархан хотын иргэд, үзэгч олондоо соёл, урлагийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байна.

50 жилийн хугацаанд тус театрын уран бүтээлчид Монгол Улсын 21 аймаг, сум сууринаар аялан тоглосны зэрэгцээ ОХУ, Болгар, Куба, Чехословак, Герман, Солонгос, Хятад, Польш, Финлянд зэрэг олон оронд Монголын үндэсний урлаг, соёлын өв, түүх, уламжлалыг сурталчлан таниулж, эх орныхоо урлагийн нэр хүндийг өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан бахархам түүхтэй.

Энэхүү 50 жилийн түүх бол зөвхөн нэг театрын ой төдий бус, үе үеийн жүжигчин, найруулагч, уран бүтээлч, инженер техникийн ажилтан, театрын хамт олон, үзэгч олны хамтын хөдөлмөр, авьяас билэг, үнэт өвийн түүх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.