Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ганга нуурын чуулган”-ны тойм
Нийгэм

“Ганга нуурын чуулган”-ны тойм

Урлаг Урлаг06/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
148e0d7adf3b98aoriginal7808024862014-10-06-15-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Ганга нуурын чуулган-2014” түүх соёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүрээр сарын 21-23-нд амжилттай зохион байгуулсан билээ.

Уг төслийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төслийн багийнханаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл  мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээхзорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ боллоо.

Сүхбаатар аймгийн Дарьгангын 6 сум болох Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэрсумууд тус бүр өөрсдийн соёлын өвийг нэгтгэн бүртгэж авч Дарьганга нүүдэлчин ахуйг харуулсан үзэсгэлэн гаргажээ.Мөн Дарьганга ардынавъяастнуудынтоглолт, Хүн чулуун хөрөг, Алтан ургийн олдворуудын талаарх эрдэмтдийн ярилцлага, Дарьганга урлал давтагдашгүй хийц мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёлоо үзүүлсэн нь ард иргэдийнхээ уугуул соёлруугаа хандах хандлага хийгээд урам зоригийг сэргээсэн үйл явдал болов.

Өргөний голын хөвөөнөө “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх уламжлалт хэлхээ тоонот гэр бүхий айл нүүх ёсыг бүрэн хэмжээгээр үзүүлсэн ба шинэ нутаг сонгон гэр барих, нүүдэл тосох ёс, Дарьганга шавар зуух барих, шинэ нутагт идээ тахил өргөх, цай чанах, шимийн архи нэрэх ёс зэргийг толилуулсан нь өөрсдийн соёлын өв, нүүдлийн ахуйгаа хайрлах хамгаалах, үр хойчдоо дамжуулах сэдэл санааг өгсөн арга хэмжээ байлаа.

Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Гангануурыг хамгаалах зорилгоор нуурын эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьжүрэл, бургас, улиас зэрэг 500 мод тарьсан ба хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн бүрийг мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад уриаллаа.

Мөн төслийн хүрээнд Дарьганга эхнэрийн 60 иж бүрэн хувцас, янзаган хүрээ бүжгийн 60 хувцас, “Дарьганга өв” каталоги хийгдэж, мартагдаж байсан Дарьганга морин хуурын татлагыг 33 хүүхэд залууст зааж сурган, Дарьгангыг магтан дуулсан дуу шүлэг зохиогдон, уран дархчууд нь олон сайхан мөнгөн урлалыг шинээр бүтээх зэрэг үр өгөөжтэй олон сайхан үйл явдлууд болсныг дуулгахад таатай байна.         

Ийнхүү “Гангануурынчуулган – 2014” түүхсоёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүд амжилттай болж өндөрлөсөн бөгөөд уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, "НьюЖуулчинТурс" компани, Соёл яруу найргийн академи нар хамтран зохион байгуулж, хэвлэлийн түншээр "Монгол HD"ТВ, ЕТV, BBS телевизболон "Өнөөдөр", "Өдрийнсонин", ”Монголын мэдээ сонин” тус тус ажиллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.