ЖАГСААЛ
Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ
Багадаа би гайхдаг байлаа
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн євєє хэлж єгч билээ
Єнєєдєр би, дорнод хил дээр
Єрєєстэй сум шиг, цэргийн булш vзлээ
Яг л дуулаад жагсаж яваа юм шиг
Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ
Хээр талын онгон агаад бяцхан цэцгvvд
Хэд ургаж, хэд унасныг бvv мэд
Харин энэ цэргvvд, нэгэн удаа жагсаж очоод
Хамтдаа, нэгэн удаа унасан байна
Бууны дайзанд жигдэлсэн сум шиг
Булт олны тєлєє энэ цэргvvд, сум болон жагсжээ
Буудчихсан хонгионууд биш, энэ дор
Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна
Тvvхэнд тэд vхээгvй, хэзээ ч vхэхгvй
Тvргэний бvрээ чагнаад жагсаатайгаа байж байна.
МАНЦУЙТАЙ ЖААЛ
Єлгий дотроо жаал, дээшээ харан хэвтэнэ
Єлгийгий нь, нойрмогхон ээж нь хєдєлгєнє
Єргєн далайн долгион адил хайвуулна
Єндєр сансрын жингvйдэл мэт дайвуулна
Yнэгчлэн байгаа, балчир хvvхдийн нvдэнд
Yзvvр хязгааргvй, одот тэнгэр цэлийнэм болов уу
Хонгор ээжийн нь, хамраараа гvнгэнэх бvvвэйн дуу
Хол vлдсэн дэлхийгээс нь
сонсдох цахилгаан хєгжим шиг байгаа болов уу
Єсєєд энэ, ямаршуу хvн болох болдоо гэж
Євєг дээдсийн vед, итгэж ядан хэлцдэг байсан гэдэг
Єнєєгийн хvvхэд бол,
одон медаль нь цээжин дотроо байгаа баатрууд юм
Єчигдрийн мєрєєдєл,
єнєєдрийн ард, маргаашийн Гагаринууд юм.
ЗАХИДАЛ
Захидал гэдэг, баяр баясгалан
Залуу хvний хайрын сэтгэл
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хvнд бємбєг юм
Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн тєдий vнэн vггvй ч бий
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий
Эрээлсэн цэцэгтэй дугтуйн дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий
Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Ємхий санаа багтаад ирэх ч бий
Yзэмж цэвэрхэн бичгийн мєрvvдэд
Yхсэн заль шингээд ирэх ч бий
Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нєхєр
Амрагийн дунд чулуудсан яс
Амьдралын замд булсан хавх
Хахууль амласан бялдуучлалын ембvv
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбvv
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бvгд багтдаг байна.
ФЕЙЕРВЕРК
Тэнгэрт,
галын наадам нижигнэж
Тэр зvгт
залуу хєгшин ширтэцгээнэ
Замбуулинд
ургаа нь vгvй цэцэг гэмээр
Задран дэлгэрэх
єнгє тєгс галын наадам
Зурсан шvдэнз шиг
ахархан гэрэлтээд замхраад
Зуны шєнийн тас хар тэнгэр
улам ч хар болох шиг
Газарт,
амьдын жавхаа тодруулсан
Ганган бvсгvй уруу
харцуул бvхэн нvдээ алдана
Баян байгаль
урд нь бvтээгvй гэмээр
Бардам ихэмсэг
цэвэрхэн тєрсєн авхай
Галын наадам
шиг зуурдхан мандаад гандахад
Газар дээрх гашуун амьдрал
улам ч гашуун болох шиг …
ХYСЭЛ
“ Хэрвээ би нохой байх юм бол
Хэний эхнэрт хэн очдогийг андахгvй болохоор
Харанхуйгаар харанхуйг завшигч бvхнийг
Хага татчихаад єглєє нь гэмгvй царайлж хэвтэнэ” гэж
Халамцаад нэгэн нєхєр маань надад ярив аа.
“ Хэрвээ би хvн байх юм бол
Хэний нь хоол хаанаа байдгийг андахгvй болохоор
Хоол ихтийг хоосон хонотол цєлємчихєєд
Хожим нь тvvнд булууны яс зээлдvvлнэ дээ” гэж
Хог дээр хэвтээ нохой хэлж чаддаг сан бол ярьж байж магадгvй:
ХУВИЙН ЄМЧ
Айл болж амь зууна гэдэг
Амар ч эд биш юм амттай ч эд биш юм.
Атрын унага шиг явсан эл биеэ
Амьдралын аргамжаанд барьж єгнє гэсэн vг юм.
Хана туурга тусгаарлаж гэр барина гэдэг
Ханагар их ертєнцєєс ємчєє ялгана гэсэн vг
Халуун журмын сэтгэлээ ураг тvмнээсээ салгаж
Хаалга vvдээ хаагаад хувиа бодно гэсэн vг
Гэрээ тойруулж хашаа барина гэдэг
Гэргий нэгийг ємчилж биеийг нь бусдаас харамлаад
Гэтэж мяраасан хулгайч шиг ємч хєрєнгє цуглуулсан
Гэмт хэргийнхээ учир єєрийгєє шоронд хорьж байгаа нь тэр.
БОРОО
Амгалан тэнгэрт зангирч гарсан vvлс болж
Агуу их байгалийн бодол vймэрч байх шиг санагдав.
Асгаран орох борооны жигд усан ширхэгvvд
Алтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав.
Нvд сохлом гялсхийх хvчит цахилгаан гал
Нvсэр их байгалийн тархинаа зурсхийн vvсэх онгод санаа гэмээр
Нvргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Тvргэлэн товших хєгжмийн нь нэгэн аялгуу гэмээр …
Тэнгэр газрыг холбосон ятгын тvмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, vvлийг дамнуулан
Тэр хєгжмийнхєє нотыг гэрлийн хуулиар бичив.
Yрчлээ ихтэй элэнц хуланцын минь нvvр шиг
Yетэй дэржигнvvртэй эх орны минь замуудад
Хєхvvл нялхсын зулай шиг болтлоо элэгдсэн
Хєєрхий холын дугуйнуудыг би єрєвддєг юм.
Бєхєшгvй зул шиг гал залуу цагаасаа
Бvтэшгvй амьдралын ган зудыг туулсаар
Бємбєгєн дугуйнаас дутуу нь vгvй элэгдсэн
Бєгтєр буурал настангуудыг би єрєвддєг юм.
Єчигдєрхєн би vйлдвэрээс гарсан дугуй шиг явсан ч
Єглєєгvvрхэн би vхэшгvй мєнхийн зул шиг байсан ч
Єтгєс буурлын хойноос зам нэмэх учиртай болохоор
Єєрийн биеийг єєрєє би огт єрєвддєггvй юм.
Халзан болтлоо давхих бєх дугуй болж чадахгvй ч
Хага vсрээд гээгдэх хохь дугуй болохгvй юм сан
Хvн тєрєлхтний эрхиний хэлхээ шиг энэ цуваанд
Хvчээ нэмэхгvй ч хvчийг нь сорохгvй сэн гэж би хvсдэг юм.
Єєрийгєє би яваа яваандаа
Єдий чинээ сvйдэх юм гэж зvvдэлсэнгvй явлаа
Зvvдлэлгvй явсаар, сvйрэл зарлаж
Зvйрлэл vгvй бэрхээр энэ бvсгvйтэй даслаа
Жаран зургаан онд Икар дэлхийг мєргєсєнгvй
Далан зургаан онд энэ бvсгvй намайг онов
Амарлингуй байдал минь бут vсэрч
Амьдралын тойрог зам ерэн градус хазайв
Хиншvv хярвас ханхалсан сэтгэлийн тогоог
Хэчнээн халавч шvлэг буцлахаас єнгєрєв
Эрчээрээ эрсэн солир шиг энэ хvvхнийг
Эгдvvцээд эгдvvцээд єєрєє холдож чадахаас єнгєрєв
Энэ дэлхий дээр, хvний гаргасан
Эгэл амьдралын ул мєр дvvрэн бий
Эрэмцэл тэмцэл биеллээ олон сvндэрлэвч
Эргээд vнс болж явсан нь их бий
Хvйтэн халуун зэвсгээр урссан цус
Хvрэн улаан далай болмоор их гарсан бий
Хvн тєрєлхтний эдгэдэггvй євчин шиг дурлалд
Хvртсэн бvхэн балай болмоор давтагдсан буй
Асаад унтрах чvдэнзний гал шиг баясал
Алсын одод шиг сvvмэлзэж ирсэн нь зєндєє
Аадрын vvл шиг нvсэр хар цєхрєл
Атрын хєрс шиг, хорвоог бvрхсэн нь олонтаа
Эртний галваас, эдvгээг хvртэл онгичвол
Энэ дэлхий дээр, хvний мєр дvvрэн ч гэлээ
Эзэндээ хэрэгцээгvй хий мєрєєдєл хамгийн элбэг
Эрх чєлєє, хамгийн ховор байсан байна.
ХАРУУСЛЫН ШYЛЭГ
Атархан ч гэсэн, энэ насаа эдэлсэн
Атомын энэ зууны, єглєєг би мартахгvй
Амьдрал, сэтгэл нэгтэй єссєний учир
Ард тvмэн цаг vе хоёроо би муулахгvй
Гэвч, сэтгэл нэг л дундуур байна
Гэмших мэт ирээдvйн ємнє ичиж байна
Шинжлэх ухааны єчнєєн их нээлтийн vед
Шинэ костюмтай, хуучин хvн олон байна
Єєрєє би, гэгээ багатай эгэл ард
Єнгє нь тааруу ч, дотор нь цагаан эр хvн
Єчvvхэн ийм амин хувийн олз эрэгчидтэй
Єлгий нэгтэй, найз нєхєд байсандаа ичиж байна
Аргагvй бид, нэгэн vед, нэгэн онд тєрсєн юм
Арчаад арилахгvй, зугтаад холдохгvй чацуутан
Аав нэгтэй хамаатан, ээж нэгтэй ихрvvд шиг
Аянга нэгтэй єсєж, бэлчээр нэгтэй явлаа
Гэвч, бэлчээд бэлчээр гvйцэхгvй,
давхиад давхиад гvйцэхгvй
Гар зуурын луус олонх нь байжээ
Гэрт орж ирээд, гутлаа арчиж мэддэггvй шигээ
Гэмгvй санасан хvнтэйгээ, нєхєрлєж ч тэд сурсангvй
Уулзахдаа, бэл бэнчингий нь нvдээрээ бvртгэнэ
Ууж идэхдээ, аяганы томыг нь бvгдээрээ шилнэ
Уншсан шvлэг, урьсан гэр, ном судраас
Урьд, хойдохоо бодохгvй, хулгай хийхээ ид болгоно.
Найз юм даа гээд захиа бичихэд хариу бичихгvй
(Наалтыг нь задлаад
мєнгє биш захидал байхаар нулимдаг биз)
Наргиан юм даа гээд нанчид єргєхєд, ууж даахгvй
(Насаараа юм vзээгvй,
шунаг улс, шуналдаа согтдог биз)
Мєнгє харуулчихвал vнсэж vлгээд,
галзуу амьтан шиг нvvр шvлстэнэ
Мєнгєгvйгээ мэдэгдчихвэл vvдээ тvгжчихээд:
-Байхгvй гэж хэл гээд багацуулаа турхирна
Мєр шvлэг, нэр зэрэг, цалингийн тєлєє
Мєрийтэй тоглоомч шиг
аль ч найзаа хєнєєхєєс буцахгvй
Бурхан тахил дарга нар хоёрт ил далд мєргєнє
Бусдын гэр бvл, эхнэр хvvхдийг цаг ямагт гєрєєлнє
Харийн байтугай єєрийн хэлийг сурах чадал хvрсэнгvй
Харин тэгтлээ, булхай тоглоом, бузар бvхнийг сайн сурчээ
Анги нийгмийн маань идээт євчин болсон ийм хvмvvст
Арга ч vгvй, миний чацуутан, найз нараас минь багтаад
Ажиг ч vгvй, тэгэх ёстой юм шиг сvрхий явах юм
Аяа хєєрхий, ирээдvйн нvvрийг би яаж харнам билээ
ЯРУУ НАЙРАГ
Залуугаараа єтєлсєн
Зарим хvн, шvлэг сонирхдоггvй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггvй бололтой.
Аргагvй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгvй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!
Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бvхэнд
Ємссєн дээлд утас зvvний хатгаас бvхэнд
Євєртєлсєн амрагийн уян шивнээний vг бvхэнд байдаг юм.
Хол гvнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад vvссэн долгис – яруу найраг мєн.
Хонь сувд мэт бvрхсэн дэнжид
Хоёр хvн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.
Тэнvvн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мєр – яруу найраг мєн.
Тэнгэрийн хаяатай нийлсэн цєлд
Тэмээн жингийн vлдээсэн мєр – яруу найраг билээ.
Хvнийг чимсэн байгаль,
байгалийг чимсэн хvн хоёр – яруу найраг билээ !
Хvчээр санаснаа зохиогоогvй,
Бас бэлэн хуулаагvй дуу – яруу найраг билээ !
Сампингvй тоорцогийг малгайд тооцоод яах вэ,
Сандалгvй ширээг ширээнд тооцоод яах вэ,
Санаж сарвайх дотно найзгvй хvнийг
Сайн муу цагт нєхєрт тоолоод яах вэ.
Товчгvй дээлийг хувцсанд тооцоод яах вэ
Тос нь vгvй техникийг техникт тооцоод яах вэ.
Толгой байвч бодох бодолгvй хvнийг
Том жижиг явдалд хvн гэж тоолоод яах вэ.
– Єдий болтол миний мэдээгvй юмыг
Хєдєє газар чи мэдсэн байх юм гэж
Насаараа сургууль хэсэж боловсорсон
Найз маань надад олонтаа хэллээ.
– Ухаан эрдэм гэдэг их далай юм санжээ.
Утгах саваа барьж багш нар чинь очжээ
Багш нарынхаа авч ирснээс чи бас хэмжээгээрээ
Балгаж чимхэж авч хоцорчээ.
Харин би тэр далайд чинь єєрєє очсон юм.
Хар багаасаа саваа хэлбэж байж очсон юм.
Халуунд халж, хvйтэнд хєрч, нойр хоолоо хасаж очсон юм.
Хамгийн гол нь хvнээр утгуулаагvй єєрєє утгаж авсан юм.
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ
Єєрийнхєє шvлгээс уншаач гэж
Єнєєдєр та надад хэллээ.
Ямар шvлэг унших вэ гэдгийг харин
Ялгаж салгаж битгий захиалаарай.
Зурсхийн орж ирэх шvлгийн санааг
Зуушны газрын шєл шиг захиалж болдоггvй юм.
Яруу шvлэг сэтгэлийг дарс мэт халаах боловч
Янчаан мєнгєнд тохируулж граммаар аягалж болдоггvй юм.
Шvлэг гэдэг дэгжин бvсгvйн ємсєж
Шvvгч олны ємнє эргэлддэг хувцасны загвар биш
Уншигч сонсогч олны ємнє эргэлдэж маяглалгvй шууд
Ухаан бодлын нь тєвийг олж хатгах хэрэгтэй.
Сэтгэж чаддаг хvний сэтгэлд
Сэрvvн сайхан цэцэрлэг ургуулах хэрэгтэй.
Эс чаддаг цєлєрхvv хоосон нэгэнд нь
Элсэн шуурга оволзуулах хэрэгтэй.
Хєєрvv заримын цээжинд тvймэр тавих хэрэгтэй
Хєлдvv хєшvvн зvрхэн дээгvvр vгэн тэшvvрээр
гулсан наадах хэрэгтэй.
Цэгнэж тунгааж чаддагт нь
Цэвэр алтаар vнэн vгийг давтаж єгєх хэрэгтэй.
Цэцэрхэж сvржигнэх дуртайд нь
Цэцгийн сайхныг цаасаар хийгээд барих хэрэгтэй.
Уян дурламтгай хvнд
Уруул шиг шvлэг хэрэгтэй
Угийн уурламтгай хvнд
Зуруул шиг шvлэг хэрэгтэй.
Тогтворгvй гангамсаг заримд нь
Торго шиг шvлэг хэрэгтэй
Тоомжиргvй ихэмсэг заримд нь
Гар бууны сум шиг шvлэг хэрэгтэй.
Єрєєлийг шvлгийн сумаар онох сайхан ч
Єєр уруугаа эргэж тусдаггvй сумаар буудах хэрэгтэй.
Хvний газрын чулуу нь
Алт байгаад ч яах юм билээ.
Хvсэл нь тусдаа хvн
Амраг байгаад ч яах юм билээ.
Эсрэг гvрний шороо нь
Эрдэнэ байгаад ч яах юм билээ
Элэг буруутай хvн
Амраг байгаад ч яах юм билээ.
ЭХНЭР
Тэдний эхнэр Алимаа
Тэвдэх гэж байдаггvй
Салхи шороо дэгдсэн ч
Сандарна гэж мэддэггvй.
Амраг нєхєртэйгєє тэр
Ам мурийж vзээгvй
Айлын авгайгаа тэр
Аягvй харж ч яваагvй.
Гэтэл нэг єдєр
Гэнэт Алимаа сандрав
Хажуулдаж байсан орноосоо
Хатгуулсан юм шиг босов.
Yер усанд хєєгдсєн мэт
Yvд уруугаа ухасхийв
Тэрлэг дээлдээ ороолдож
Тэрий хадан босов.
Авдар сав нь доргиж
Артай толь нь дайвалзав.
Хамаг шаазан хангинаж
Халуун сав нь єнхрєв.
Тэгэвч Алимаа хvvхэн
Тэр бvхнийг тоосонгvй
Тээр болон ороолдсон
Тэрлэг дээлээ шидчихээд
Аргалын хайрцгаа эргvvлж
Авдрын єнцгєє мєргvvлж
Yvдээр яаран шагайхдаа
Yсээ тотгонд тээглvvлэв.
Тэгснээ санаа алдаад
Тэвдсэн байдал нь арилаад
Зvрхээ гараараа дараад
Зvvн орон дээрээ суув.
Алимаа яагаад сандарсныг
Амьтан мэдээгvй нь болж
Надаас єєр хvн
Наргихыг нь хараагvй нь яамай.
Хэт сандарсны учир нь
Хэн нэгэн хvvхэн
Хажуу айлын нь авгайгаас
Хар хvнийг нь сураглах дуулджээ.
Хонгорхон чамдаа зориулж
Хорвоогийн vнэнийг шvлэглэх юм сан.
Хар vнэнийг цагаан цааснаа
Харандаагаар сийлэх юм сан.
Даан ч чи минь уншихгvй л дээ
Даруухан дууллыг минь ойлгохгvй л дээ.
Хайрын андгай vнсэлт хоёр биш болохоор
Хараад хараад чи vнэнийг олж харахгvй.
Эрвээхэй шиг эргэн хурган тормолзсон
Эрдэнийн усан тэлмэн нvдтэй тєрсєн ч гэлээ
Эрийн сайхныг олж харахаас биш
Ерийн vнэнийг огт харахгvй юм даа.
“ Сайхан чамд хайртай “ гэдэг шивнээг
Саахалтын газраас сонсдог байтлаа
Чин vнэний яруу тунгалаг шvлгийг
Чихэн дээр чинь уншивч сонсохгvй юм даа.
Янаглах эрийн уруулын амтыг чи
Ямар ч цахилгаан багажаас илvv мэдэрдэг атлаа
Яруу найргийн насан уртасгах шимийг
Аманд чинь хичнээн цутгавч амтыг нь мэдэхгvй юм.
Тэгэхээр чи хvн биш
Тэнгэрт vзэгдсэн хий vзэсгэлэн мєн єє дєє.
Тэртээ доор эх газар дээр цэцэглэсэн
Тэмцэл амьдралаас асар хол тасархай яа даа.
Найрагч миний дэргэд чи
Надад хэрэгцээгvй уран атлаа хvйтэн чулуун баримал,
Наалинхай чиний дэргэд би
Намуухан атлаа оёортоо шуургатай, оломгvй далай.
Хэрвээ болдогсон бол
Хээнцэрхэн чинийхээ хар нvдэн дээр
Яруу найргийн шидэт vзгийн vзvvрээр
Ялгуусан vнэний шvлгийг шингээнхэн сийлж єгєх юм сан.
Тэгвэл чи амьдралыг
Тэр шvлгээр харах болно.
Єєрийгєє бас олж хараад
Єрєвдєнхєн ичингvйрэх болно.
ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ
Yгvй ээ, хvндэт дvv минь уучлаарай
Yгээрээ яруу найрагч мєнхєрдєг ч
Yг хэлдэггvй болохоор шvлэгчийн зvрх
Yнэтэй байдаггvй юм хэнд ч.
Алаг зvрх нь цохилохоо болиход
Авьяаст найрагч тєгслєє гэж
Найргийг хоолноос арай дээрд боддог нь
Нам гvм зогсож харуусдаг юм.
Тэглээ гээд хэрэг нь юу вэ.
Тэр чинь худлаа
Зvрх зогслоо гээд найрагч vхдэггvй юм.
Зvрх гэгч нохойд ч байдаг эрхтэн.
Яруу найрагчийн зvрх гээд
Ялгаатай нь юу вэ.
Дуртай бvхэнд хэлэгдсэн
Дурлалын хямдхан бай.
Тэр зvрхэн дээгvvр
Тэнэгvvд адуу мал шиг пижигнэж
Хотын хvvхнvvд тэр зvрхийг чинь
Хоногийн цувдайнаас хямдхан хvртэж
Албан бичгийн хуучин хавтас шиг хvмvvс
Алд биеийнхээ чилээг гаргах гэж
Дууч найрагчийн бэлэн зvрхийг
Дуртай буугаараа буудаж зугаацдаг юм.
Yнэхээрийн найрагч гэдэг зvрх нь
Yнэтэй бишээ, харин
Хvмvvсийн зvрхийг хайрлаж явснаараа
Хvндтэй улс – яруу найрагчид мєн.
Хэрвээ шvлэг минь танд таалагдвал
Хэн нэгэн танилдаа уншиж єгєєрэй
Танил чинь бас таашаавал
Тансаг шvлэг бvтээсэн монгол хvнд баярлаарай.
Надтай харин уулзах гэж бvv хvсээрэй.
Найраг шvлэг шигээ сайхан гэж бvv бодоорой.
Байгаль зураач миний дvрийг бvтээхдээ
Баруун гараараа бус солгой гараараа зурсан юм.
Алт хар тугалга хоёр
Адилхан жинтэй…
Алтаар гоёл хийнэ
Тугалгаар сум хийнэ.
Хар тугалган сумаар
Харагдсан амьтны ямрыг ч алж болно.
Харин алтаар сум цутгалгvйгээр
Гагцхvv хvнийг алж болно.
Энэ хорвоод би
Эдгvй тэнэг хvн тун олныг vзсээн.
Тэгтэл чи уурлаж хардахаараа
Тэнэгийн цаад тэнэг юм.
Энэ хорвоод би
Эрхэм мэргэд тун олныг vзсээн
Гэтэл чи хэрэлдэх болохоороо
Гэтлэх аргагvй цэцэн хvн юм.
YГ
Хэн хvнтэй vг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хvйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зєєлєн vг хvчтэй.
Yгээр хvнийг захирч болно
Yхvvлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.
Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхvv зєв сэтгэж, зєв дуугарахын нэр.
Эсрэг талаа судлалгvйгээр
Эхэлж тулаанд ордоггvйн адил
Ярьж байгаа хvнээ мэдэлгvйгээр
Ямар vг тvvнд тохируулах вэ.
Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг vгээр загатнуулах ч vгvй.
Танк эсэргvvцэх буу шиг хvчит vгээр бємбєгдвєл
Тарвага шиг хvнээс юу нь vлдэх вэ.
Эхээс тєрєхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хvнийг
Дамаскийн илд шиг сvрт vгээр
Далайсны гарз шvv дээ.
Байлдааны хуягт шиг хvний урьдаас
Банз мод шиг vг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.
Дундуур шингэнтэй лонх
Булгиж хэлбэлзэх дуртай.
Дутуу эрдэмтэй хvн
Бусдыг дvгнэх дуртай.
Архины лонх хагарахад
Архи уйлна.
Архийг асгарахад
Архичин уйлна.
Архичныг vхэхэд
Хэн ч уйлахгvй.
ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД
Энхрий нєхєр минь ээ, чинийхээ тухай
Эмгэнэлээ тайлж шvлэг бичье.
Анд нєхєртєє зориулж єєрийн л босгож чадах
Амьд хєшєєний суурийг бадгаараа єрье.
Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсан
Олон шувууны нэг минь ээ
Амьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсан
Арван хурууны нэг минь ээ.
Ийм болохоо мэдэлгvй сайдаж муудаж явсан
Ихэр биеийн єрєєсєн минь ээ
Холдоод удвал саналаа гээд сандарч явсан
Хос зvрхний нэг минь ээ.
Баяртай !
Бараагий чинь дахин харахгvй
Яриагий чинь дахин дуулахгvй
Дэлхийн ямар ч шуудангийн захиа хvрэхгvй
Дэндvv холд чи минь явчихлаа..
Yлгэр домгийн
Yл vзэгдэх шидэт хєшиг шиг
Yхэл хэмээх дєрвєн vсгийн цаагуур
Yvрд чи минь бараа тасарлаа.
Харагдахаас зєвхєн
Харууслын дугаарт хэвлэгдсэн
Эрvvл саруулхан, залуухан хєрєг чинь
Эгц урдаас ширтэнхэн vлдлээ.
Аяа чи минь ямар сайхан залуу байгаа вэ.
Арын хангайн шинэс шиг ямар сайхан эр байгаа вэ.
Зураг хархан хємсєгт халхын олон хvvхэн
Зуны шєнийн нойр алдаж хєнжил дотор холхимоор
ямар сайхан эр байгаа вэ
Энэ – миний найз гэж ямар ч газар танилцуулахад
Эрийн хийморь сэргэж, дайсны зvрх шантармаар
ямар сайхан эр байгаа вэ.
Амьд сэрvvн цагт чинь гэвч
Аргиж наргиж явахдаа бид
Тэр сайхныг юманд бодохгvй явжээ.
Тэгэхэд бид бvгдээрээ сайхан залуус явжээ.
Газар тэнгэрийн завсарт багтаж ядан цалгиж
Галзуу нохойн аманд гараа хийхээр насанд
Хамт дуулж хамт уйлж явсан дундаа
Хамгийн сайхан нь ганцхан чи байгаагvй.
Гэвч орчлонгийн сайхан залуу насны
Гэрэлт хєшєє шиг оргилуун сайхан тэр оройд нь
Yvрд жолоогоо татаж мєнхєд зогсож vлдсэнээрээ
Yеийнхэн дотроосоо чи хамгийн сайхан,
хамгийн залуу нь боллоо.
Дахиад дээр нь нэг ч єдрийн нас нэмэхгvй
Дархлан зогсоосон энэ насан дээр чинь
Хоёр нvднийхээ нулимсыг, чинийхээ тєлєє дусаагаад
Хонгор багын найзууд чинь євгєн нас уруугаа явцгаалаа.
Танил маань шинэ малгай ємсєєд
Танихгvй хvн шиг дээгvvр харж явна.
Хуучин малгайгаа сольсноос биш
Хуучин муу толгойгоо солиогvй л баймаар юм.
Хvйтрэх дулаарах тэнгэрийн явдал
Хvний санасанаар болсонгvй гэж
Дэмий ч гэсэн сэтгэлээ засаж
Дээшээ хялалзан хялалзан муулцгаана.
Орчлонд хvн гэдэг амьтан
Овилго муутайгаараа гаргууд билээ.
Хэрвээ тэнгэр хvний санаагаар загнах юм бол
Хэдийнэ энэ ертєнц сєнєх байсан буй заа.
ХУНДАГА ЄРГЄХ YГ
Эргэж буцахгvйн тєлєє
Энэ хундагыг єргєе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгvйн тєлєє !
Бусдаас дутуу байж илvv гэж
Буруу ойлгоод инээдэм болохгvйн тєлєє
Хєвчин дэлхийн хvчтэнтэй зиндаархах гээд
Хєлд нь vрэгдэхгvйн тєлєє !
Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж єгєхгvйн тєлєє
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгvйн тєлєє !
Товчоор хэлбэл хэн хvнгvй
Толгой бєгс хоёроо солихгvйн тєлєє
Эхний бєгєєд эцсийн
Энэ хундагыг єргєе !
Хvvхэнд харагдах нуруу минь
Нум шиг бєгтєр ч яамай
Хvнд хэлсэн vгс маань
Сум шиг шулуун байгаасай.
Алдалж тавьсан сумыг
Агаарт зогсоож болдоггvй
Амнаас гарсан vгийг
Арчаад арилгаж болдоггvй.
Болчимгvй vгээр єєрийнхєє
Олдомгvй нєхрийг жигшээх
Харийн газарт морио
Харваснаас юуны єєр вэ.
Хvмvvст хэлэх vгс минь
Хvнд пулемётын сум шиг онож байх албагvй.
Yзэгдсэн бvхнээ хяргах
Yс авдаг тонгорог шиг хурц байх албагvй.
Гагцхvv цэцэн байхыг
Гажиг байхгvй шулуун байхыг
Yvрд хэзээ ч хуучрахгvй
Yнэн байхыг хvснэ !
Би тэнэх дуртай хvн
Бишгvй олон уул, усыг vзэж
Бичигдээгvй шvлэг болсон зам харгуйг уншиж
Би аялан жуулчлах дуртай.
Yй олон хvн зонтой нvvр учирч
Yйлдвэр завод хот сууринг vзэж
Yхэгсдийн vг сонсож, тєрєгсдєд нэр єгч
Yлгэр туульст итгэж явах дуртай.
Хааны хувцаснаас, боолын хуулга хvртэл
Харагдсан бvхнийг ємсєхийг би хvсдэг
Хашралгvй дахин дахин дурлаж
Хайр даах хvvхнийг хайрлахыг би хvсдэг.
Амттан бvхнийг идэхийг би хvсдэг
Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хvсдэг
Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хvсдэг.
Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хvсдэг.
Хэрвээ би, энэ бvхэндээ дургvй болох юм бол
Хэн хvнд єєрєє бас хэрэггvй болж байгаа нь тэр !
Анхан єлгийнєєсєє гарахад
Амьдрал гэдэг
Алхмын цаахна байсан ч гэлээ
Алхаж очиж чадахгvй мєлхєж очсон билээ би
Алд биеэрээ мєлхєж очсоны учир
Амьдрал чамд хайртай би !
Амьдралын ханьдаа хvрье гэхэд
Амрагхан чи
Алхмын цаахна байсан ч гэлээ
Анхны харанхуй шєнє
Алхаад очиж болохгvй мєлхєєд очсон билээ би.
Амьтнаас нуун мєлхєж очсоны учир
Амраг чамдаа хайртай би !
Аюулт дайнд эх орноо хамгаалахад
Алдар ялалт хоёр
Алхмын цаахна байсан ч гэлээ
Алхаж хvрэх нєхцєлгvй мєлхєж хvрсэн билээ би.
Амь дvйн мєлхєж хvрсний учир
Алдар гавьяандаа хайртай би.
БЄМБЄГ
з жаргал чи
Алаг бємбєг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хєєцєлдлєє.
Хєлсєє дуслуулж
Хєлєє цуцаанхан гvйж хvрэхэд
Гарын vзvvрээс чи
Ганцхан ойгоод арилна.
Дээр дээр ойно.
Дэндvv хол vсэрнэ.
Дэвхрээд дэвхрээд чамд
Ихэнхдээ vл хvрнэ.
Хэрвээ би амрах гэж
Хэвтэх буюу суух юм бол
Хэзээ ч чи гvйцэгдэшгvй
Хэт хол арилна.
Yvний учир элдэв
Yхэн хатан элдэв.
Наранд саранд элдэв
Насан туршаа элдэв
Чамайг гvйцсэнгvй
Чадал одоо дуусжээ …
УУЛСЫН ОРГИЛ
Уулсын оргил єндєр єє
Ужиг зvvд мэт єндєр єє
Эх газраас vvл манан дунд
Эгнэгт тасархай єндєр єє
Єндєр тvvний орчинд
Євс ч vгvй, ус ч vгvй
Гагцхvv vл арилах мєс…
Ган хуяг мэт хатуу мєс…
Мєсєн дээр амьдрал байдаггvй
Мєнх цэвдэгийн хууль ноёрхоно.
Хамаг бvхнийг vхлээр захирах
Хатуу мєсєн чив чимээгvй.
Єндєр оргилын дvлий мєсєнд
Єрєвдєх тунгаах юу ч байхгvй.
Тэндээ єєрийгєє дархалж
Тэнгэрт царцсан хvvр !
САРАНЖАРГАЛ
Багын нутгийн Саранжаргал
Мєн vv, биш vv энэ чинь ?
Балданцэрэнгийн Саранжаргал
Мєн vv, биш vv та минь ?
Бараа туруугvй vлдсэн
Нутгийн борхон довцгоос
Бараг гучин жил уулзаа нь vгvй юм.
Гар хvрэхийн аргагvй
Цэвэр цэмцгэр хувцас,
Гангар шаазан адил
Цав цагаан хэнхдэг
Бvжгэн жvжгийн гоцлогч шиг
Суналзсан сайхан бие
Бvрэнхийд дэнлvv болмоор
Нvдний нь хєєрхнийг хараач.
Хэтэрхий сайхан тvvнийг
Харах нvд далдирмаар
Хэлцэх наргих гэхээр
Ярих vг халтирмаар
Ханилаад алхъя гэхэд
Yе євдєг чичирмээр
Хачин хувирч дээ миний
Yзэсгэлэнт Саранжаргал
Аашны нь зєєлєн гэтэл
Хувираа нь vгvй байнам
Амны хоёр тал дахь
Хонхорхой нь хэвээр байнам.
Алаг нvдний нь солбих
Намжир хэвээр байнам
Алтан хонхны дуу шиг
Инээд нь хэвээр байнам.
Унаган багын зан нь
Хэвээр байгаа юм бол
Усан бороонд нvцгэлж
Гэрээ тойрон гvйгээсэй
Уур савссан бие
Гэзэг хємсєг бvхнээсээ
Ус дуслуулан аахилсаар
Манайд орж ирээсэй …
Эр хvн болоход минь анх
Энхрийлэн хайрлаж байгаа нь энэ гэж
Хайр гэдгийг єєрєє ч мэдэхгvй байж
Хар нvдэн Бурмаа хєглєж байдаг сан …
Хєдсєн дээлийн сэжvvр доор
Хєглєж байсан тэр цагаас хойш
Улирах цаг миний нас хоёр
Уралдан барилдан арилж єгчээ.
Холын замд vдvvлж угтуулж
Хосгvй ерєєл зєндєє сонслоо.
Хотын охидод vнсvvлж уйлуулж
Хорвоогийн дурлалын дээжийг амслаа.
Цэнгээний газар дарсны сайныг амсаж
Цэцэн мэргэний охь манлайг чагнаж
Элдэв бэлэг, цэцэг, магтаалыг
Энэ насандаа бишгvй нэг хvртлээ.
Буурал болж элдэв цэнгэлээс залхаад
Буцах дєхсєн энэхэн насны намар
Эргээд бодвол олсон бvхэн алга аа
Элдэв магтаал бэлэг цєм хоосон.
Зуурдын амрагийн дурлал нулимс хоёр
Зулын тос шиг ширгээд дуусаж
Авсан бvхэн буцсан байнам
Алдхан биед чухам юу vлдэв ?
Єєрєє хайр гэгчийг vзээгvй байж
Єрєєлийг хайрлах гэж ядаж байсан
Хєєрхий хар нvдэнгийн минь хэлсэн vгс
Хєдсєн дээл шигээ бvлээхэн vлдсэн байнам …
БЯЦХАН СУРГААЛ
Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур.
Єчнєєн зовж байж бvтээсэн юм даа гэж
Єєрєє єєрєєсєє бvv харамла.
Удаан оролдож бvтээсэн бvхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус
Арван жил бэлтгэсэн зvйлийг
Агшин тєдийд ч дуусгаж болно.
Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг
Насанд хvртлээ тєхєєрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.
Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тєдийд буудаад дуусдаг
Зуун цагаар бvтээсэн шvдэнз
Зурах тєдийд нvvрс болдог.
Учир иймээс бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж єєрийгєє бvv зовоо
Єєрийн зэхсэнийг эзний эрхээр
Єєрийгєє баясган хэрэглэж сур.
Амьдралыг єгсєн эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур !
ЖАРГАЛ
Хvчит амьдралын их дэвжээнд
Хvчин буурай энэхэн насанд
Хvслийн боол болж явахад
Хvний жаргал мєн ч олон янзаа.
Сайн морийг унаж
Салхи шиг явах нэгэн жаргал байхад
Сайхан бvсгvйн аашинд
Сархад шиг хєлчин суух нэгэн жаргал бас бий.
Єчvvхэн бараан амрагаа
Єндєр цагаан гэж бодож явах нэгэн жаргал байхад
Єчнєєн хvvхэд бужигнуулаад
Єєрєє дунд нь дарагдаж суух бас нэгэн жаргал байна.
Гэтэл морь ч vгvй, нохой ч vгvй,
Гэргий ч vгvй, хvvхэд ч vгvй
Гэр орон ч vгvй, засаг ч vгvй
Цагаан зээр шиг явах нэгэн жаргал байдаг.
Yгvй бол хэн ч хамаагvй нэгэнтэй
Yнсэлдэж муурын зулзага шиг эрхэлж
Yхлээ хатлаа гэж тунирхаж
Yсээ цайтал балчир мэт явах бас нэгэн жаргал байна.
Арай гэж олдсоноо хvнд тарааж
Архи дарсаар бусдыг дайлж
Амьтныг ганц удаа ч бол баярлуулахын тулд
Алд биеэ цєлмєж явах нэгэн жаргал байнам.
Хайртай гэснээс єєрєє зугтаж
Харь холын хvнд сэтгэл алдаж
Хаа хэзээ ч бvтэхгvй юмны тєлєє
Хатаж санааширч явах бас нэгэн жаргал байна.
Єдєр шєнєгvй унтдаг жаргал
Єглєє vдэшгvй согтдог жаргал
Єєрийгєє хуурдаг жаргал
Єрєєлийг шулдаг жаргал
Єчнєєн тєчнєєн жаргал …
Хvйтэн жаргал, халуун жаргал
Хvсмээр жаргал, хvсмээргvй жаргал
Хvн байтлаа мал шиг явах жаргал
Аяа жаргал юутай олон бэ ?
Энэ олон жаргалыг
Эдлэх гэж хvсэж яваа хvн цєм жаргалтай.
Эдлээд ханасан хvн бvгд зовлонтой.
Эцэстээ зовлонгvй жаргал хорвоод байсангvй.
Аугаа их єчvvхэн хоёр
Амраглан нєхцєх дуртай.
Єчvvхнийгээ агуу их нь
Єхєєрдєн єрєвдєнє.
Агуу ихдээ єчvvхэн нь
Айн биширнэ.
Их бага хоёрын завсарт
Инээдэмтэйгээр vрэгдэх вий гэж
Дунд зэргийнх нь амиа бодно.
Дув дуугай зайлан одно.
Орчлонд дунд зэргийнхэн
Овойх ч vгvй хотойх ч vгvй
Их бага хоёрын vлдээснийг
Идэж явдаг жамтай.
Євлийн эхний цас сэм сэмхэн сэрвэгнэв
Ємнєд нутгийн салхи сэвс сэвс эрвэгнэв
Єтгєн дэрсний толгой сэрвэс сэрвэс бэрвэгнэв.
Торх сав шиг авгай аргал авчрахаар майраганав
Томдсон гуталтай жаал араас нь даган тайрганав.
Тогоруу шиг зэгзгэр охин аашлан загнан сайрганав.
ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ
Аварга их орчлонгийн ємнє
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх чєлєє гэгчийг
Арван мєнгєний дайтай ч гэсэн хайрла!
Yнэн гэгчийг гар дээр тавиач
Yзээд буцааж єгье л …
Хэтэрхий уян хvн та
Хэдэн дусал нулимс хайрла.!
Хэт эрт vхсэн найзынхаа
Хэвлэгдээгvй шvлэг дээр дусаая
Завхай хvvхэн та
Зарим илvv шєнєєсєє надад хайрла.!
Єр тєлєєсгvй цэнгэлээр нэг цэнгээд
Єглєє нь эргэж харалгvй явж нэг vзье
Хvн уншихгvй ном хэвлvvлж суудаг
Хvндэт зохиолч та тєлєвлєгєєнєєсєє хайрла !
Буруу ч байсан амьдралын хэлтэрхий
Бусдад хэрэг болох ганц шvлэг хэвлvvлье
Єнгєтэй сайхан хvнээс
Єгєєч гэж гуйх хэрэгтэй юмгvй.
Харин хvн аймаар, хvн та муухай тєрсєндєє
Харамсахгvй явдаг гуниггvй зангаасаа
Хайрла.!
Баян бєгєєд тэнэг хvнээс
Бас би юугаа гуйх вэ.
Yгээгvй ядуу хvний ємнє харин малгайгаа тосъё
– Yг хайрла !
Нийгэм минь та
Нинжин сэтгэл хайрла !
Хvчирхэг мандсан хорьдугаар зуун та
Хvн чанар хайрла !.
Єнєє vе архины хаанчлалаа
Єєрийг минь єгєєч !
“ Yхнэм би ” гэж чи надад
Сvр бадруулан тунхаглав
Yнэдээ надад
Юуны хамаа байна ?
Yхжээ гээд би
Сонгино хэрчсэний дайтай уйлахгvй биз ээ
Yлджээ гээд би
Сонин худалдаж авсны дайтай сонирхохгvй биз ээ
“Yхнэм би” гэж
Хvнд зарлаж явдаг тэнэгийн нэг
Yнэдээ алга болбол
Хvн тєрєлхтєнд аятай юу даа !
НЭРГYЙ НЭГЭН ХYН
Хавар намрын зэврvvн салхи
Хайргvй vлээх уужим талд
Хатсан хялгана буурал vс шиг
Хааяа сэрвэлзэх довцгийн энгэрт
Yхрийн нvдний ухархай гэмээр
Yл мэдэгхэн борог хонхорт
Yхсэн тєрсєн он нь тодгvй
Нэгэн хvний булш нойрсоно.
Єдєрт хааяа чавхны чулуу шиг
Єнгєрєх болжмор тэнд буусангvй
Сард хааяа зvvдний юм шиг
Сажлах морьтон тэнд очсонгvй …
Зэлvvд бєглvv энэхэн газрын
Зэрэглээнээс єєр зочин vгvй
Зэрвэс vзэгдэх тав гурван
Зээрнээс єєр ёслох амьтангvй.
Дэндvv чимээгvйд мєнх дугжирсан
Хэний хvv хэн бэ гэдгийг
Дэрний нь чулуу мэдэх атал
Хэлье гэсэн ч хэл байхгvй …
Хамгийн сvvлд булшин дээр нь
Харуусан зогссон хэдэн хvнээс
Тав нь vхэж, гурав нь vхлvvт
Талийгаачийг бодохтой мантай.
Урьдаа, гэвч энэ хvн
Уужим цэнхэр энэ л талд
Улаан дєл шиг цовоо жаал
Уургын цээж унаж єссєн юм.
Марзтай тойромд биеэ угааж
Майжиг эмээгээс хусам горьдож
Малын захад дуугаа дуулж
Мандах нар шиг єєдєлж явсан юм.
Номхон мориноос ойчиж сурч байж
Догшин морин дээр тогтож сурсан юм.
Ногтны сур зангидаж сурч байж
Агтны зан амьдрал сурсан юм.
Yхрийн сvvл хугарам хvйтэнд
Yнэгэн малгай буулгалгvй
Yvрийн жавар vдшийн царцууд
Yстэй дээлтэй зуух шиг явсан юм.
Адууны хомоол уугим халуунд
Атрын євсийг сэвэлзтэл исгэрч
Амьтан бvхнийг давчдаж байхад
Айраг нэвчсэн чулуу шиг явсан юм.
Дуутай шуутай наадмын довон дээр
Дуудах цолгvй тvрvvлж явсан юм.
Дугарын хvvхэн Дулмаад дасаад
Намрын салхинд гэгэлзэж явсан юм.
Хугацаат цэргийн албанд тэнцээд
Хуаран байранд бужигнаж суугаад
Орос зэвсэг гартаа барьж
Монгол нутгаа хамгаалж явсан юм.
Хvнд пулемётын сумангийн даргын
Хvvхэн жаахан Нинад татагдаж
Албанаас халагдавч нутаг буцалгvй
Амрагийн эрхээр хот орсон юм.
Хот газрын олон Нинад
Хоёр нvдээ алдах шахан
Зохиох амьдрал vйлийн vртэйгээ
Зодог ємсєлгvй барилдаж эхэлсэн юм.
Ажиллая гэсэн ажилдаа орж
Авъя гэсэн амрагаа авч
Ахуй насныхаа ид зунаар
Аархаж болом дємгvvр явсан юм.
Хэдэн яамны нэгэнд удаж
Хэлтсийн даргын нэгэн болж
Хуучин Нинагаа шинээр сольж
Хувийн хашаа байшин авч
Yйтэнхуар, драп ємсєж
Yдэш бvхэн дарс аягалж
Yvдэндээ єглєє машин зогсоож
Yvрдийн юм шиг гулгиж явсан юм.
Хангайн нуур шиг цэлэлзэж яваад
Хатах нас нэгэнт болоход
Хавар ирсэн шувуу шиг нєхєд
Намар нь болоод буцан зэллэв.
Албан тушаал насанд ахдаж
Аажим боловч зогсолтгvй уруудаж
Yvгээр тvvгээр гуйсны хvчинд
Yvдний жижvvрт арайхан тогтов.
Гаднаас орох нь яв явсаар
Гантай зуны бороо шиг цєєрєвч
Гадагш гарах нь урьдын адил
Ганга мєрний урсгал шиг байсаар
Хашаа байшин эдлэн хєрєнгє
Хайлах мэт нимгэрэн барагдав.
Хар vс нь цайран цайрсаар
Хазаар мэт vрчлээнд дарагдав.
Олон амрагийн отгон болсон
Овоо зантай залуу эхнэр
Оломны цанхтай гvv шиг загнаж
Олсон хэдийг нь аваад арилав.
Насны эрхээр ажлаас огцорч
Нартын жамаар алжааж єтлєхєд
Наргиж явсан урьдын нєхєд
Наашаа бус цаашаа гэлцэв.
Хэлтсийн дарга явах цагт
Хэлээ олохгvй магтаж явагсад
Хєгшин болоод ядарсхийхэд
Хєлєє олохгvй зугтах жишээтэй.
Хvндлvvлж явсан цаг дуусаад
Хvндэлье гэхэд хvмvvс тоохгvй
Хvvхнvvд хvртэл загнах аядаад
Хvvхдvvд хvртэл тоглоом хийхэд
Тэмээ хvн хоёр ядрах цагтаа
Тэмцэж нутгаа зорьдог vлгэрээр
Эвдэрхий хуучин чемодан барьж
Эх нутагтаа ирсэн юм …
Ах дvv садан нь эрлэг хvрч
Амьд заримын нь элэг хєрч
Ажиггvй байвал наашаа гэхгvй
Аргагvй очвол цаашаа гэхгvй …
Таньдаг тvмэн vхэх нь vхэж
Тарах нь тарж, зєнєх нь зєнєж
Танихгvй хvмvvс мэдэхгvй айлууд
Газар нь харин танил газар байв …
Энэ газар тvvнийг тосож
“ Эзэн нь юм аа мэднэ ээ ” гэх шиг
Илч нь харьсан бєгтєр биеий нь
Гунигтай хамт євєртєлсєн юм.
Тэрний хойноос хvн уйлсангvй
Тэгж явсан хvн гэж дуунд дуулсангvй.
Ажлаас орон тоогоор хассан шиг
Амьдралаас бас орон тоогоор хасжээ.
Цагтаа хvн шиг хvн яваад
Цагаа болоход хvнд хэрэггvй болоод
Уйтгартай нь аргагvй єнгєрлєє.
Уг нь энд тєрсєн юм эндээ vхжээ …
Хатуу чанга шорон байсны
Хаалгыг vvрд хаагаад
Хар цоожоор цоожилсон байна.
Харин тvлхvvрийг нь яагаа бол ?
Залхаах шоронг устгах ч яахав
Засарч єгдєггvй гэмт хэргийг харин
Yvрд дотор нь цоожлоо болов уу
Yлдээчихээд хоосон цоожилсон болов уу ?
Хєєрхий энэ шорон
Хєсрий болж дээ зайлуул
Энд би нэлээд сар жил
Эрх чєлєєгvй тарчилж билээ …
Ядарсан цагт гэр болж байсан
Явцуу шорон ч яахав сєнєж
Ялыг минь далимдуулж дарлаж байсан
Яргачин харин хаана яваа бол ?!
ГАНЦААРАА ЭР ХYН
Yе vе нижгэнэдэг чив чимээгvй єрєє
Yvдэн дээр нь ирдэг олон зочны
Yлдээсэн элдэв тэмдэг
Yнгэгдсэн шалны таархан….
Угаагаагvй удсан шал
Услаагvй удсан цэцэг
Унтарсан зуух шиг ор дэр
Урьдын тансаг сvмийн балгас шиг гал тогоо …
Тамхины бохь ханхалсан ширээ
Тарааж хаясан сонин сэтгvvл
Талхны хатсан vртэс(нэгэн хоёр удсан зvсэм)
Таваг дээр хуучирсан шар тосны vлдэц…
Олон халаасан зэлгээн цай
Ойрмогхон долоо хоногт хиамыг
Огтолж байсан хутга,
Оёортоо ёотонгийн хогтой дийз …
Угаагаагvй дотуур хувцас
Удсан шєлний эхvvн vнэр
Ханан дээр ялаа алсан мєр
Хайчилж наасан хvvхний зураг…
Сvрт хэрvvлийн vеэр нэгэн цагт
Сvйрсэн толины хэлтэрхий
Ємнє нь савангийн хєєсєнд зууралдаж
Єнгєє алдсан сахлын машин …
Цай давс гоймон авах тухай
Цаасан дээр тэмдэглэсэн бичиг
Цаана нь vнэнч хань болсон ганц тvлхvvр
Цаг … арав хагас
– “ Одоо босъё доо “
ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ
Амьдралын ханиа чамайг болгож
Авъя гэж та бичжээ.
Амаар минь болъё гэж бодоод
Асууж байгаа юм уу даа ?
“ Эр хvний дотор
Эмээлтэй морь багтана “ гэдэг
Эргэцvvлж єєрєє бодсон юм байгаа биз
Би юу гэх вэ дээ …
Харсаар байж намайг
Сайхан хvvхэн гэж шилээгvй нь лав
Харин Бvжидмаа чинь танд
Сайн хань байхыг хичээнэ.
Єрх гэрийн чинь голомтыг би
Єєд нь бадраахыг бодно.
Ємссєн зvvснийг чинь бvтэн
Єнгєтэй явуулахыг хvснэ.
Хишгийн тогоог чинь тvшиж
Хийморь жавхааг чинь дэмжиж
Хэчнээн бэрхшээл тохиолдсон ч
Ухарч цуцахгvйг бодно оо.
Халуун байлаа гээд
Халширч зугтахгvй нь магад
Хvйтэн байлаа гээд
Хvнээс дутахгvй нь мэдээж
Ажил vйлэнд Бvжидмаа чинь
Айхтар гаргууд биш ч гэсэн
Айл хєршийнхєє дотор
Айргийн тавд орох байлгvй.
Харин намайг та
Хамаагvй дээгvvр хєтєлж
Хатад дагинас шиг гангацуултай.
Хамт битгий суулгаарай.
Нvvр минь бараан билээ
Нvд минь онигор билээ
Хєдєєнийх болохоороо тэнд чинь
Хєлс бурзайгаад байдаг юм.
Бас та надад
Бариу салбагар ємд
Єндєр єсгийтэй шаахай
Ємсгєсний хэрэггvй шvv.
Майга болохоороо доогуураа
Майхны ам шиг харагдах биз
Гутлаар биш мориор
Гоёж єссєн билээ би.
Барагтай эмнэгийг авчрахад
Байя гэж буцахгvй ээ.
Шаахайнд харин булгиулаад
Шагайгаа мулталж магадгvй.
Эцэст нь танаас гуйхад
Элдэв дээдийн бvжиг уруу
Идшинд хєтєлсєн байдас шиг
Ийш тийш нь бvv хєтлєєрэй.
Сэвэлзсэн байдасны очсон газар
Сэвс цус байдаг шиг
Гоёж очсон бvжгийн цаана
Голдуу хэрvvл зодоон байдаг гэж
Арай худал хэлэхээргvй
Ахмад настан ярьдаг юм
Аливаа хэрvvлд ерєєс би
Амин голоосоо дургvй.
Єєрт чинь хэлэх юм
Єєр юу сан билээ ?
Єл хоолоо чамлахгvй
Ємсєх эдлэхээ голохгvй …
Бvрэгхэн ийм Бvжидмаа чинь
Бvдvvлэг ч санагдаж магадгvй.
Хэрвээ тиймэрхvv санагдвал
Хэлээрэй надад эртхэн.
Хань хэдий сайн ч
Халуун элгэнд хvрээ билvv
Хангай хэдий сайхан ч
Ханагар говийг минь гvйцээ билvv… гэж
Нутгийн минь дуу байдаг юм
Нуугаад яах вэ танаас
Алс нь ер нь говьдоо л
Амьдарна гэж боддог шvv …
Єєр юу ч хэлэх вэ
Єєрєє бусдыг нь бодоо биз
Бодоод надад хэлээ биз
Болно л доо… Би зєвшєєрнє.
Хvчтэй ганган явах цагт
Хvн байтугай нохой хvртэл инээнэ.
Ноорч ядуурахын цагт
Нохой байтугай хvн хvртэл урах гэнэ …
Аавын хvv нэгэнт доройтсон бол
Аз жаргалтай vеэ олон битгий дурс
Єлссєн хvн єєх яривал
Єєрийн биеийг тамлахын нэмэр
Зол жаргалыг нэгэнт эдэлсэн бол
Зовж явсан vеэ битгий март
Агшин тєдийд жаргалынхаа vнийг мартвал
Амтгvй жаргал зовлонг болж хувирна.
Гучин наймтай аавыг минь
Амьд сэрvvн зvрх шиг
Гуниг баяраа дэргэд нь
Амсаж єссєн голомт минь
Тунарч хєхрєх утааны
Yнэр нь нэг л єєр
Тулган доогуур шилээсэн
Yнс нь хvртэл ондоо.
Ам бvлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хvртэл аятайхан
Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин
Буургар талын дундах
Бууц минь тэр байна.
Жаахан тэр бууцан дээр
Жаргалаа орхиж зовлонгоо vvрээд
Илчгvй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ …
БАДГУУД
Жигvvртэй бvхэн шувуу мєн гэвч
Жиргэдэг ч бий, гаагалдаг ч бий …
Ухаантай бvхэн хvн мєн гэлээ ч
Уйлдаг ч бий дуулдаг ч бий …
Унтана гэдэг vхэхийн єєдєс
Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий …
Газрын холоос тэр хvн урьд
Гал халуун тулаанд бие нь шархлаад
ирж байсан юм
Газар доор vvрд нойрсоход нь
Гавьяаны олон одонгоор дээл нь шархлаад
vлдэв ээ хєєрхий …
ХОЛЫН СОЛОНГО
Аймгийн нутаг алгасан
Арилж байгаа хурын
Тэргэл алаг солонго
Тэнгэрийн хаяа мєрлєнє.
Ташиж холдох зайн
Таяг тойргийн хуулиар
Нарны гэрэл задарч
Найман єнгєєр мєрлєнє.
Ганган тунамал єнгєнд
Гараа хvргэе гэвээс
Багын сайхан зvvдийг
Барьж уяхтай адилхан.
Алсын тансаг солонго шиг
Айлын танхил бvсгvй
Зvрхний дэргэдvvр шvргэж
Зvсний сайхнаар гайхуулна.
Yгийн цэцнийг хангинуулж
Yнэртний дээжийг ханхлуулж
Дурлалын найман єнгєєр
Дугуй солонго шиг туналзана.
Солонго хэдий сайхан ч
Сохор хvнд хvртээлгvй
Булбарай дагинын ирмэлт
Буурал надад хvртээлгvй …
ИДЭР ЦАГИЙН ЗYYД
Идэр цагийн минь зvvд таяг тулан сажилна.
Ирэх намрын євс шиг бєхєлзєнхєн бєртєлзєнє.
Yрчлээ баян нvvрэнд нь будгийн vнэр сvvдэр холцруутаад
Yс нь буурал хийгээд нvд нь цэнхэр цагирагтай.
Саяхан энэ авгай газарт унасан од байв
Сайхан тvvний хойноос аймгийн залуус хошуурч байв.
Саруул талын дэвжээнд олон эрс єрсєлдєж
Сарны хvйтэн туяанд олон хєвvvд гунихрав.
Ирсэн шигээ буцдаг хорвоогийн ёс болохоор
Идэр цагийн минь зvvд
Таяг тулан буцав аа.
Сайхан залуу явж хvнд би гайхагдаагvй ч
Сайхан зvvдийг зvvдэлж хvний жишээ явжээ хє …
НАМТАР
Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бvхэнтэй
Аймшиггvй тулалдаж ирсэн
Ард Чойномын тvvх юм.
Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж тєрvvлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчинээ vзэлцсэн
Рэнчиний Чойномын тvvх юм.
Хонгор багын диваажинд
Хотлын хvvхэд шиг байснаа
Хорвоогийн “ vнэн ” хэмээх
Хориотой модны жимсийг
Арванхан хэдтэйгээ тасалж
Амт, vнэрийг нь таньснаас
Амьдралын баруун ёроол уруу
Ад болон хєєгдсєн тvvх.
Гарын бэлгvй тэнэж
Гашуун vнэнээр хооллож
Єнтэй жилийн чоно шиг
Єлсєж єссєний минь тvvх .
Монгол шvлгийн атарт
Модон анжис vзгээр
Мохошгvй шан татаж
Морь мал шиг зvтгэж
Сургууль vзээгvй биеийнхээ
Жаргал vзээгvй хєлсийг
Нарнаар сарнаар асгаруулж
Найрагч болсны минь тvvх .
Хорвоогийн цуут мэргэдийн
Yхэж явсан замаар
Хорьдугаар зуунд би
Yрэгдсэн ч яахав, гэхдээ
Шvлэг мэддэггvйчvvлийн ширээг
Шvдээ элэгдтэл мэрж
Нойтон хvйтэн шорон уруу
Нохой шиг хєєгдсєн тvvх.
Тэгэвч сэтгэлээр унаагvй
Тэмцэж явсны минь тvvх
Яруу шvлгийнхээ мєрvvдээр
Ялж явсны минь тvvх.
Утас шиг энэхэн биедээ
Уул шиг зовлон чирэвч
Харцын хvvхдийн гэрт
Хаан шиг жаргаж явлаа.
ИХ YДИЙН СYYДЭР
Ирээдvйн хvн та намайг
Их vдийн сvvдэр байсан гэж
Илvv дутуугvй зvйрлэж нэгэн бодоорой.
Аагим зуны vд дунд
Атан тэмээний сvvдэр хvртэл
Алд хvрэхгvй жаахан болдог.
Єєрийнхєє цаг vед би
Єсєхєєсєє єтлєх хvртлээ
Єчvvхэн нэгэн ард явлаа.
Yдийн сvvдэр шиг ард миний
Yгийг минь сонсохсон гэж
Yеийнхэн булаацалдаж байлаа.
Их vдийн сvvдэр
Бага байлаа ч гэсэн
Сэрvvхэн болоод ховорхон билээ …
Та намайг удтал юунд ширтээ вэ ?
Тааламж мууламж хоёр єрсєлдєн
Ахуй сэтгэлийн чинь гоо сайхны
Алтан зvv хэлбэлзэнхэн байна уу даа ?
Надаас урьд учирсан сайхан сайхан хvний
Наалинхай нvдтэй нvд юугий минь жишиж
Царайгий минь гоо сайхан нэгний
Цагаахан зvстэй харшууланхан байна уу ?
Азийн шєнє шиг гvн хархан vсийг минь
Алтан согсоо vстэй адилтган ядан
Нуруу турууг минь циркийн тавцанд
Нугарч байгаа охиныхтой зэрэгцvvлэн байна уу ?
Битгий тэгж єєрийгєє та зовоо
Би тэдэн шиг сайхан биш гэхдээ
Тэднээс муухай биш дvндээ дvн
Тэд бол тэд, би бол би !
Єєрийн минь юм бvхэн зєвхєн
Єєртєє зохисон тусдаа хvн
Байгаль намайг хvн дуурайлгаж хийгээгvй
Баталж ганцхан хувь хэвлэсэн юм.
Энэ ганцхан хувийг авъя даа гэвэл
Эргэлзээд юу хийнэ надтай мэндэл !
ЗУНЫ ЄГЛЄЄ
Мєнгєн цагаан будан нарны доогуур татаад
Мєргєцєг ногоон хошуу халим загас шиг бараалаад
Мєлvv хєтлийг даруулсан хvрэн утас шиг замаар
Мєєр нойтон тэрэгтэй хєсєг хєлтрєг сажлаад
Ар газрын дэвсэг дээр зусаал гэрvvд цайран
Аргалын цэнхэр утаа нь зургийн юм шиг зурайн
Алсад хуцах нохдын нь хэмнэл нэгтэй дуун
Алх дєшний чимээ шиг хээрийн холд цуурайтана.
Жигvvр нь нороо юу гэмээр усны хоёр шувуу
Жигтэйхэн доогуур нисэж уйтгартай зєєлєн ганганаад
Жижиг ногоон толгойд шvvдрийн усан гялалзаж
Жирийн байтлаа хосгvй vлгэрийн єглєєг чимэглэнэ.
ХYН ТАНАА
Бор зvрхний минь алтан ураг болж
Бодлын хvйгээр холбоотой тєрєх
Надаас хойчийн хvн танаа
Найрагчийн эрхээр хэлэх vг байна.
Амьдрах єдрvvд чинь ямар байхыг
Алсаас би зєгнєж чадахгvй ч
Эгэл шvлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь vлдэж магадгvй.
Насандаа миний vзээгvй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон єнєєх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.
Гэрэл байваас сvvдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар
Гэр бvл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагvй тулгарч ч мэднэ.
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зєгий мэт сархаданд хєлчєєд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт єдєр ч ирж мэднэ.
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хvн гэгдэж явахад
Санаа зvvдэнд ч багтаа нь vгvй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ.
Хойчийн хvн чи тэр бvхэнд
Хотойлгvй бат зогсоорой
Дайсны довтолгоог єнгєрєєсєн цайз шиг
Дархан баатар чийрэг байгаарай.
Хоёр байтугай хорин хєлтэй байлаа ч
Хорвоод хvн бvдрэх vе байдаг юм.
Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээ
Холхи єндєрт нисэх єдєр байдаг юм.
Уйлан хайлан хагацах єдєр байхад
Уяран баясан учрах єдєр байдаг юм.
Єнчин ганцаараа бvртийх єдєр байхад
Єнєр олуулаа бvжиглэх єдєр бас бий.
Ойр хавийнхандаа хараалгах єдєр байхад
Орчлон даяар ерєєлгєх єдєр ирдэг юм.
Ор дэрэнд ёолон хэвтэх єдєр байхад
Олны манлайд дуулан алхах єдєр бас бий.
Буу тулгуулаад бор гэрээ нэгжvvлээд
Буруут болон туугдаж гарах єдєр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хvргvvлж ирэх єдєр бий.
Энэ учраас дvv минь хvv минь чи
Элдэвт бат ажиршгvй зогсох хэрэгтэй.
Бvдэрвэл босож алдвал онож
Бvрэн тєгс ялж явах хэрэгтэй.
Харин хэний хvv хэн ч тєрсєн нэг єдєр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч, vхэх нэгэн єдєр зайлшгvй.
Yvний учир надаас хойших Хvн та
Yр бvтээлтэй зєв жаргаж амьдраарай !
Ямар ч хvн хэрвээ
Ялаа болж тєрсєн бол
Хэдгэнэ болохсон гэдэг
Хэдгэнэ болохдоо болжмор болох гэдэг
Хэрвээ болжмор болчихвол
Хэт нь заавал бvргэд болох гэдэг
Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэг
Хэзээ ёзооны зуршил юм шив дээ !
Анх учирснаас хойш чиний дvрийг
Ахуй сэтгэлдээ би зуу зуугаар нь бvтээв.
Надаас єєр хэн ч орж vзэж чадахгvй
Нандин тансаг чиний vзмэрийг байгуулав.
Аугаа тэр дvрvvдийг єєр хvн бvтээх гэвээс
Алт гантиг тэргvvтэн хаана нь ч хvрэхгvй.
Амьгvй мєртлєє, амьдаас дээгvvр дvрийг
Амраг сэтгэлээс єєр юу ч ингэж бvтээгээгvй.
Одоо би чамтайгаа уулзая хэмээн яарч явна.
Олон сайхан дvрvvдийг чацуулж vзэхийг яарч явна.
Оносон алдсан хоёроо бушуу мэдэхийг яарч явна.
Оносон бол би vр дvнгий нь vзэж
Онгон хайрын туузаа чамаар хайчлуулж
Орсон гарсан бvхэнд тансаг vзмэрээ толилуулъя.
Шулмас хийгээд бурхан гэдгийг
Шулуухан хэлэхэд би vзсэн хvн
Дэлхий дээр бий юу гэх нь бvv хэл
Дэргэдэх гудамд маань бий гэж хэлнэ.
Авралт бурхан гэр зуурын тэрлэг ємсєж
Аяга дvvрэн будаатай цай хийж
Амраг минь, ганц минь гэж энхрийлэн
Аав ээжээс ч илvv ивээн соёрхож байсаан.
Ад шулмас гэр зуурын тэрлэгээ урж
Аяга шаазангаа хага чулуудаж
Аашилж хардаад намайг хєєх vедээ
Аянга цахилгаанаас ч наанагvй гялалзаж байсан.
Шулмас хийгээд бурхан гэдэг чинь
Шулуухан хэлэхэд нэг хvний хоёр тал билээ л …
ЄВГЄН ХYНИЙ YГ
Хар Дуламсvрэнг та нар
Хазгар чавганц л гэлцэх юм.
Хазгар нь ч vнэн, чавганц нь ч vнэн
Хар царайтай нь ч vнэн л дээ, гэвч
– Та нарын насан дээр Дуламсvрэн ийм
Тас хар байгаагvй юм шvv.
Би юу андах вэ – Ээдээ
Битгий л та нараас илvv байсан байг даа.
Дун шиг цагаан царайтай
Дуран шиг хар нvдтэй
“ Дунд голын ногоо шиг “бvсгvй
Дунийж явлаа шvv дээ – Базарваань
Тэгэхэд би ч бас одоотой адилгvй
Тэнхээтэй бол тэнхээтэй царайтай бол царайтай
Ядаж исгэрэх шvдтэй, ирмэх нvдтэй
Яаж ч болохгvй залуухан явлаа
Хавийн залуусын нэгэн адил
Хар нvдэн Дуламсvрэнгийн хойноос
Харанхуй шєнийн нойроо алдаж
Хатавчнаас нь зvvлттэй хонож явлаа.
Дуламсvрэн гэдэг чинь манийг бодвол
Дуутай бурхан, гуутай зураг
Халхын сайхан эрцvvлийн
Хажууд нь єргєсєн зул шиг байлаа.
Гэнэ гэнэхэн инээд алдахад нь
Гэр дvvрэн гэгээ татах шиг
Гэрэлт цагаан шvд ярсхийн
Гэсэрийн хатан шиг авхай явлаа.
Нуруу гэж нуруу, бие гэж бие
Нуманд татсан сум шиг шулуун
Нууранд хєвсєн хун шиг цэмцгэр
Нутаг цэлмэж лус баясмаар хvн сэн.
Yс ч гэж vс
Yзvvр ёзоор хоёртоо
Yнэт сувдан даруулгатай
Yйзэн мєрєн шиг суналзаж байдаг сан.
Хоёр сайхан хєл гэдэг чинь
Хоолны савх ч тvvний дэргэд юу ч биш
Хотос хотос алхах нь бvжиг гэмээр
Хосгvй сайхан амьтан явсандаа Дуламсvрэн.
Сайхан хvний сайхан явахыг vзнэ гэдэг
Сав ертєнцєд хvн болсны гавьяа гэдэг
Ингэхээр би ч vздэгээ vзсэн
Их ээ азтай хvн шvv хvvхэд минь.
Яая гэх вэ цагийн эрх гэдэг
Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно.
Ялалтын туг шиг явсан Дуламсvрэн
Ялаа бээрсэн юм шиг болчихлоо
Хар ч гэж, хєєтэй тогоо шиг,
Хатингар ч гэж, говийн заг шиг
Харсан амьтан, хєгшин залуугvй л
Хазгар чавганц гэлцэх юм чухам даа
Ийм ч хvн яваагvй сэн дээ… Гэвч
Ийм л болчихдог юм байна даа хєєрхий…
Олон жил намайг элдсэн vхэл
Ойртсоор байгааг би алхам бvрээр мэдэрч
Гарцаагvй, багалзуурдуулан унах
Газар єєдєє дєхсєєр явна
Одоо, бvх юм єнгєрсєн
Оройтсон, шийдчихсэн… Гагцхvv
Амьсгалын эцсийн хийг дуустал
Амьтанд хэрэгтэй vг хэлэх…
Гарцаагvй, хvмvvст надаас vнэтэй
Ганц vг ч гэсэн vлдээх хэрэгтэй
ШЄНИЙН ШYЛЭГ
Намаршиж байгаа дорнын тэнгэр дор
Намуухан бороотой тас харанхуй шєнє
Зvрхний алтан зул чам юугаан бодож
Зvvрмэглэсэн шvлгээ нойрмоглосон шvлэгч бичлээ
Єрх тошсон хvйтэнхэн хурын
Єдий олон ширхэг шиг эмх цэгцгvй
Нарийн ширхэгтэй зовуурт их бодлыг
Найрагч би сэтгэлдээ тээж явнам
Гэтэл чи минь миний тухай
Гэнэ гэнэхэн учралынхаа тухай
Зав гаргаж боддог ч юм уу-vгvй ч юм уу
Захиа ч vгvй,
сураг ч vгvй л байх юм
Алтан єнгєт, гоёлын гутлын чинь
Алхаа тэгшхэн, дэгжин мєрийг
Асфальт зам дээр, хотын тэрэгнvvд
Арзгар бємбєгєн дугуйгаараа
даран даран єнгєрєх шиг
Цэцэг цэврvv шиг ид насны минь
Цэнгэлт шєнvvдийг, эрцvvлийн хорвоо
чийрэг биеэрээ даран даран єнгєрч
чиний минь гоо vзэмж
бvдгэрэнхэн яваа болов уу
Аз жаргалын єтгєн тоосон дунд
Алтайн вансэмбэрvv цэцэг шиг
Аргагvй содон ургасан чамайгаа
Анх харсан тvvхт єдрийг би мартахгvй ээ
Хас эрдэнэ мэт цав цагаан магнайдаа
Хараацайн даль мэт
хав хар шанх тавьж
Халуу дvvгтэл ширтэх
хоёр нvднийхээ
Хан хотын дэвvvр шиг
сормуус юугий нь єргєж
Ягаан шунхан уруулаар
vл мэдэгхэн мишээж
Ярсхийсэн шvд давуулж
мэндийн хариу чулуудсан
Тэгш сайхан мєртэй
нарийн гоолиг бие чинь
Тэр хэвээрээ миний
зvрхэн толинд vлдсэн юм
Ус олныг гаталж би,
чамтайгаа
Учралын долоон сайхан
жаргал амталлаа
Уул олныг гэтэлж би,
чамтайгаа
Уяралын долоон утсаар холбогдлоо
Хан хєвчийг дагуулж
энэ долоон утсаа
Хагас бvтэн єнгєєр
жигдрvvлэнхэн
чангаллаа
Халуун хайрын тvлхvvрээр
эгшиг авиа зохицуулж
Харах биегvй утсан дээр
барих биегvй дуугаа бичлээ
Зvрхний минь дууны
нот бvхэн дээр чи
Зvггvйхэн гараараа
бакар тэмдэг тавьж
Хоёр хурууны
vйлний цагаан хайчаар
Холбоос лигатыг нь тас огтолсоор ирлээ
Унагаах тусам єєдєє дахин авирах
Ууц нь тасархай шоргоолж гэмээр би
Чин сэтгэлийн
итгэл цєхрєл орхилгvй
Чинийхээ оргил єєд
олон дахин авирлаа
Балчир хvvхэдсэн бол
аль хэдийнээ
Байдаг нулимсаа
дуусан уйлах сан
Барьж тэссээр залгиж явсан
нулимсыг минь
Бараан шєнє нутгийн тэнгэр
єрхєн дээр уйлж байна
Зvрхний минь атрыг
цоо хатгасан
Зvv шиг цэвэрхэн
алдрай минь
Энэхэн шєнє
энэхэн шvлгийг мэндлэх
Эрэвгэрхэн алаг нvдээ
аньж байгаа болов уу, харж байгаа болов уу.
Намаршиж байгаа энэ их тал шиг
Насны хорвоо хэнийг ч
єршєєдєггvй болохоор
Найзхан гоо минь
нэгэн цагт vгvй болж
Найрагчийн шvлэг л чамайг
мєнхлєн vлдэх байх даа .
МОНОЛОГ
Найз минь та нар минь
Намайг битгий хараагаарай
Найраг шvлэг нь, найрагчийн бие нь гомдоно.
Намайг бvv хоосон магтаарай.
Найрагчийн бие бялдар магтаалд жаргавч
Найраг шvлэг нь зовно, євдєнє.
Найрагч гэхдээ би
Нацагдорж биш, Пушкин биш.
Бага гарын авсаархан
Баясал гомдлын бэлэн дуучин.
Аугаа их чадал хvрээгvйдээ биш
Алтан титмийг нь ємсєх заяа дутсандаа биш
Аугаа тэр сод хvмvvсээс би
Тэс єєр хvн.
Зам минь тусдаа
Зан минь ондоо.
Мєлхєж єссєн шороо минь єєр
Мєрлєж єссєн тэнгэр минь єєр
Уусан ус, суусан ёс, цаг vе минь єєр
Ууган хайр, ууган ном
Уналт ялалт минь єєр.
Алтан навчис хаялах
Хангай ханы намар
Аяны дуучин ангир шиг
Уянгаар уйлж яваагvй.
Аргал тvлсэн гэрийн
Нvvдэл нvvдэлд тvvртэж
Аугаа их дорно дахины
Тvvхийг vvрэн бєхийсєн
Ачаа зєєгч билээ би.
Унаган багын найзууд минь єєрсдєє
Дорно дахины ардын дуу билээ.
Учирсан амраг минь єєрєє
Дорно дахины яруу найраг билээ.
Уншигч сонсогч тvмэн минь єєрсдєє
Дорно дахины гvн ухаан билээ.
Ундааныг нь зєєгч миний бие
Дорно дахины нэг шvлэгч билээ.
Цусан тєрєлт та нартаа
Цул алтнаас vнэтэй
Бэлэн шvлгээ би єгнє
Бэрх цагт хань чинь болог.
Аргих наргихын чинь цагт
Алтан шаргал сархад чинь болог
Аймшиг тvгшvvрийн цагт
Агсаж явах зэвсэг чинь болог.
Унахын цаг ирвээс
Таяг чинь болог
Уйлахын цаг ирвээс
Алчуур чинь болог.
Учрахын цагт
Хєгжим чинь болог
Урт амьдралын чинь
Газарчин болог.
Амьдралын ай тvмэн нугачаанд
Алаг зvрх чинь ганцаардахын цагт
Хаашаа явах вэ гэж
Бурхнаас битгий асуу
Хан хэнтийн шvлэгчээс асуу.
Найрагч миний бие
Нацагдорж ч биш, Пушкин ч биш
Орчлонд ганцхан хувь хэвлэсэн
Онгон талын яруу найрагч билээ.
YХЭЛ
Цэл залуугийн vзэмжээр
Цэнгэж яваа амрагхан минь
Газар дээр юунаас ч айхгvй
Гагцхvv vхлээс айна.
Yхэл гэж нэг тийм
Yлэмжийн тас хар юм
Хожмын нэг єдєр
Холын холоос ирнэ гэж
Тэнэгхэн насандаа эндvvрч
Тэнгэрийн зvvдээр жаргана.
Yхэл нь гэтэл тvvнтэй
Yдэшлэгт хамт гvйнэ.
Мєхєєлдєс хуваан идэж
Мєсєн дээр цуг гулсан
Завхуул харцуулыг єдєлцєж
Зам хєндлєн гvйнэ.
Онгоцонд хамт сууж
Ононы амралтанд амарч
Тоохгvй залуугаа бас
Тоглож цуг гомдооно.
Орчлон их дэлхий дээр
Охид хvvхнvvд элбэг
Охин хvний vхэл
Оймсноосоо ч элбэг …
АЛДАА
Амьд насандаа хийсэн
Алдаануудын дотор
Архи амсахаа больсон минь
Аймшигтай алдаа байжээ.
Хєгжилдєж явсан машинаас
Хєдєє ганцаар хаягдсан юм шиг
Олны цэнгэлээс заазлагдаж
Орь ганцаар хоригдсон юм шиг
Хєшvvн уйтгарт дарагдаж
Хєлийн чимээ чагнаж
Тоохоо байсан найз нараа
Тоолон хvлээх хэцvv юм санж.
Хувцастай мал шиг явсан
Хугацаа цагтаа харуусан
Эрvvл саруул ухаанаар
Эргэж єєрийгєє шигшинхэн
Баяр ёслол болгоноор
Балгасан улсаас зугатанхан
Орох газраа олж ядахад
Орчлон багадаад бэрх юм санж.
Согтуу vзэгдэх найз нєхдийн
Солиотой яриаг чагнанхан
Амьсгалын нь муухай vнэрээс
Амаа тагланхан бєгчимдєж
Далд оруулахын тvvс болж
Дахиад бvv vзэгдээсэй гэж
Орон байр сэтгэл хоёр
Ой гутан vлдэх гэж
Эрvvл ухаантай найзаар дутаж
Элэг цєсний євчин тооцож
Эсгэлэн ундаанд нэвчсэн орчлонг
Элдвээр зvхэн ганцаардах гэж
Архинаас би гарсан байна.
Адгуус шиг согтуу бусадтайгаа
Адилхан завхраагvй минь миний
Алдаа юм санж !
ЦАГ ИРВЭЭС
Амраг минь чи намайгаа
Амьд сэрvvн цагт нь
Хайрласан шиг хайрлаарай.
Эргээд олдохгvй эрдэнэ минь билээ гэж
Энхрийлэл бvхнийхээ дээжийг зориулаарай.
Энэхэн замбуулинд мєрєє гаргах нас минь
Элгэн тvмэндээ дуугаа дуулах онууд минь
Энхрий чамтайгаа эрхлэнхэн суух єдрvvд минь
Эрхиний хэлхээ шиг тоо хэмжээтэй билээ …
Амьдрах хугацаа дууссан тэр цагт
Амрагаа чи vхэлтэй булаацалдаж дэмий битгий зовоорой
Єгєх ёстой бvхнээ амьдад нь хайхралгvй яваад
Єнгєрсєн хойно нь амаа барьж, биеэ бvv тамлаарай.
Хорвоод ирсэн хvн буцдаг жамтай
Хоёр амрагийн нэг нь заавал тvрvvлдэг ёстой.
Усны мандалд лянхуа цэцэг ганддаг цаг бий
Ум зандан ургах vе байхад унах vе бас бий.
Єглєє гарсан нар орой шингэдэг билээ
Єндєрт ниссэн шувуу газарт буудаг билээ
Єргєн мєрєн боловч ширгэх ёс байдаг юм
Єчvvхэн минийхээ хойноос уйлаад уйлаад яахав.
Хэзээ нэгэн цагт би чинь явлаа ч гэсэн
Хэлж байсан vг минь чиний цээжинд vлдэнэ.
Хэврэгхэн тєрсєн бие минь хээр хєдєє нойрсовч
Хэлхэж байсан шvлэг минь амьд сэрvvн vлдэнэ !
ТОЛЬ
Гангалж ядсан бvсгvй
Гаравч оровч тольдоно
Гаслах цэнгэх завгvй
Босовч суувч тольдоно.
Ганцхан газар уяатай мэт
Толины ємнє эргэлдэнэ.
Гавтай тушаатай юм шиг
Тонгойж гэдийж зогсоно.
Хvний нvvр харахаасаа
Хvйтэн толь уруу ширтэнэ.
Хєвvvд залууст дурлахаасаа
Хvvхэн биедээ дурлана.
Єєрєє єєртєє дурлаж
Єнгє царайгаа ширтсээр
Харцуул эрчvvлд харин
Хайрлах зай гаргасангvй.
Нэг мэдэхэд он цаг
Нэвсийсэн цас шиг дарж
Торомгор тэр бvсгvйтэн
Толио тэврэн хєгшрєв.
Хvний оронд ханилсан
Хvйтэн шилтэйгээ цуг
Сэргэлэн бие нь хєрєв
Сэтгэл санаа нь хєрєв.
Нvvрийг нь тольддог толь
Нvглийг нь тольдож чадсангvй
Ганганыг нь хардаг толь
Ганц ч vг хэлсэнгvй.
Аягатай цай гашилсаныг
Амсаад асгаж болдог
Амрагийн сэтгэл гашилсаныг
Амар мэдэж болдоггvй.
Yvц хоол муудсаныг
Yнэрлээд мэдэж болдог
Yзэл санаа хувирсныг
Yнсэвч мэдэх аргагvй …
СОНЕТ
Уруул чинь аяа бvсгvй минь ээ
Ув улаан нум юм санжээ.
Ув улаан нумыг чи минь
Урьдаас минь онилсон юм санжээ.
Yг чинь аяа бvсгvй минь ээ
Yл єршєєх сум юм санжээ.
Yvл єршєєх сумыг чи минь
Yйлтэй зvрх уруу минь онилсон юм санжээ.
Уяхан инээдээр инээх чи минь
Ув улаан нумаа чинээнд нь тултал татжээ.
Уран наалинхай vгээ хэлэхдээ чи минь
Уйтгарт зvрхийг минь халуун сумаар сvлбэжээ.
Єєдєєс чинь би эсэргvvцэх нэгэнт оройтжээ.
Єєрийнхєє оносон байг дурсгал болгон ав даа.
Хутга элэгдэх тусмаа гэдийдэг
Хvн єтлєх тусмаа бєгтийдєг.
Яаж ч болохгvй дурлахаараа
Ямар ч ухаантан тэнэг болдог.
Амьтнаас ичих тэрхэн зуур
Амрагаа ч хайрлах ухаангvй болдог.
Ард тvмний минь
Ачааны хvндэд зvтгэдэг
Автомашин
Амьд хvнтэй тєстэй
Уухилан цангах vед нь
Ус умдаан хэрэгтэй.
Унтарч сульдах цагт нь
Тос шатахуун хэрэгтэй.
Хvvхэн хvн шиг бас
Єнгє vзэмж хэрэгтэй.
Хvйтэн шєнє
Хучлага хэрэгтэй.
Эв дvй
Энхрийлэл хэрэгтэй.
Энэ бvхний аль нэг нь дутвал
Эзгvй хээр vхнэ.
Хvн бас машинтай тєстэй
Хvндийн хvнд хувь заяагаа vvрч
Уултай, устай, элстэй, мєстэй
Уртын урт замыг туулна.
Моторт тэргэнд
Морины хvчээр хэмждэг поршин байдаг бол
Хvнд бас зvрх бий
Хvчийг нь харин мориор хэмждэггvй.
Хvслийн замаар би
Хяслын их мєрнийг гатлан
Хvvхэн чамд
Хvрэх гэж хєдєллєє.
Сэтгэл хэмээх их ачааг ачаалж
Итгэл хэмээх урт гvvрээр би
Дурлалын будан дундаас
хайрын гэрэл дохио гялалзах
Дулаахан хот чам уруу яарахад
Морины хvчээр зvрх минь цохилоогvй
Монгол шvлгийн мянган мєрєєр уухилжээ.
Хvvхнvvд єнгє єнгє байдаг шигээ
Хvсэл нь бас янз янз гэнэ лээ.
Хувийн тэрэгтэй болохыг ихэнх нь хvсдэг гэсэн
Хувийн шvлэгчтэй болохыг
хонгор чи минь хvсэх болов уу ?
ТЭР ХОЁР
Анхандаа тэр хоёр
Хэлгvй юм шиг явцгаав.
Аль алинаа хайхрахгvй
Нvдгvй юм шиг байцгаав.
Хоёр гэр нь айлсаад
Гурван сар болоход
Дєрвєн настай багачуул шиг
Таван чєлєєгvй тоглов.
Гар хєлєє шалбалж
Гаравч оровч ноцолдоно.
Болох болохгvйг хэлэлцэж
Босовч суувч хєхрєлдєнє …
Хоёул гадуур явахдаа
Холбоотой юм шиг цуг
Хэн нэгнийдээ орсон ч
Хэлхээтэй юм шиг цуг.
Хоёул тэгээд цугтаа
Хойд ууланд гарав.
Жимс тvvхээр яваад
Жигтэйхэн удаж ирэв.
Ядарч зvдэрсэн бололтой
Яриа хєєрєє ч vгvй ирэв.
Цангаж єлссєн байртай.
Царай зvс ч жигтэйхэн …
Маргааш нєгєєдєр нь болов
Мань хоёр чимээгvй
Удаах хоногууд улирав
Урьдын шуугиан байдаггvй.
Бие биеэсээ дєлж
Бишvvрхсэн хvvхэд шиг байцгаана.
Нvvр нvvрээ харахгvй
Нvдээ буруулан сууцгаана …
Онгон цайлган vерхлээ
Ойд гээчхээд ирээ юу
Хэтэрхий тоглож дэндээд
Хээр хоёулаа зодолдоо юу ?
Гэтэл бас vгvй бололтой
Гэмгvй царайлсан хоёр
Улсын нvднээс далд
Учиргvй шивнэлдэж байв …
ХЭН ГУАЙ
Зайлуул хэн гуай бас л
Залуу авгай авсан гэнэ.
Авсан тvvнээсээ бас л
Асар удалгvй салсан гэнэ.
Хєєрхий хэн гуай тэгээд
Хєсрийн шон шиг vлдэж
Залуу улс яахав
Замаа дагаад .. Баяртай!
Хэчнээн ч удаа ингэж
Хийрхэж vзэв дээ хэн гуай
Хий дэмий л єєртєє
Хилэнц хураахаас цаашгvй.
Буудлын гэр шиг єврєєр нь
Бурмаа, Дариймаагаас эхлээд
Алтаа, Шvрээ, Сувдаа
Аля, Галя, Валя …
Арван наймаас хорьтой
Алтан баримал шиг охид
Ороод гарах гийчид шиг
Олон жил цувлаа.
Олон жил хэн гуай
Охидыг хуурч чадсан ч
Орчлонг хуурч чадсангvй
Орог буурал боллоо.
Дээгvvр нисдэг шувууг
Дэвхрэх тєдий мэлхийтэй
Дэр нэгтгэн суулгах гэж
Дэмий зовохын адил
Хавар намар хоёрыг
Хамт байлгах гэж
Хайран жилvvдээ, Хэн гуай
Яирин болтол оролджээ.
ЦЭРЭГ ЭРС
Цэрэг эрс минь хvvхдvvд минь
Цэцэглэж амжаагvй цэцгvvд минь
Цэнгэж амжаагvй эцгvvд минь
Цэмбэн дугтуйтай сумнууд минь.
Алтанхан амиараа єєр шигээ
Аавын хvv уруу нэгэн удаа буудаад
Дарийн утаа шиг замхарсан
Дайчин эр минь.
Эцэг минь ах минь болохоор тєрєєд
Эдvгээ хvv минь болохоор vлдсэн
Эр цэрэг минь
Эх орны минь амьд зэвсэг минь.
Бvх л насны чинь намтар тvvхийг
Бvртгэх юм бол нимгэхээн …
Эцгийн гэрээс дурсгалын хєшєє уруу
Эгцхэн татсан бvдэгхэн шугам.
БYСГYЙ ТАНД
(Наргиа шvлэг)
Бvсгvй та намайг
Бvтэлгvй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасаны хэрэггvй.
Би муу юм хийхгvй
Битгий та цэрвээд бай.
Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгvй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгvй.
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгvй.
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр тєрд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгvй
Яалаа гэж дээ, энэ чинь
Гэхдээ би амьдралаас
Гээгдэж vлдсэн хvн биш
Хvний ёсыг ёслохгvй
Хvйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгvй
Хувийн цэнгэлийн хєнжлийг
Хучлага олдохгvй бол тантай
Хувааж нємрєхєд бэлэн.
Тоостод тєрсєн хvний vр
Тойрохгvй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн.
Таалан хvртээх хорвоогийн хишгийг
Та хvлээж авах ёстой
Би ч єгєх ёстой
Битгий та гайх.
Эх болсон байгалиас
Эр эм хvйстэнд єгсєн
Yvрэг энэ байна.
Yгvй гэх газаргvй.
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай гэж
Эр хvн намайг
Дуугvй ч гэсэн дуугарч хэлээ гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелvvлэх
Захирамж бий.
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггvй сэн бол
Хэрхэн би дурлах вэ.
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мєрийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хvvхэд гармагц
Засаг тєр биднийг
Зад шийтгэх ёстой.
Yзэл суртал таарахгvй гэж
Yлдэн хєєх ёстой.
Харин тэгтэл шийтгэдэггvй
Халамжилж тосч авдаг
Олон хvvхэд гаргах тусам
Одонгоор хvртэл шагнадаг.
Насаараа шvлэг бичээд бид
Найрагчийн одон аваагvй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хvvхнvvд тоймгvй.
Учир иймээс энэ
Уран шvлгээс ч илvv
Улсад хэрэгтэй ажил юм.
Уучлаарай та.
Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
“ Монголын vрс
Маш олон болтугай ! “ гэж
Надаас ємнє хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий.
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелvvлье !
ГАРЗ
(Зvvдэнд орсон шvлэг)
Орчлонгийн тоос хєдєлгєж яваа
Олон аавын хvvхдэд
Єєр єєрийн хэрээр олз гарз хоёр
Єдєр шєнє шиг ээлжилж байдаг юм.
Алддаг юм гээдэг юм
Амаа барих байтугай тархиа балбаталаа
Хонхойж хотойтлоо алддаг л юм
Хожим нь овойж оцойтол олдог л юм.
Энэ юу ч биш
Эргэж нєхєгддєг гарз – гарз бишээ
Ээжийгээ vгvй болоход харин
Эргvvлж юугаар нєхєх юм бэ ?
Санаа зvvдэнд багтаагvй аюул
Салам ниргэх цагт
Анзаараагvй явсан тэр эх хvний
Аугаа ихийг та ойлгох болно.
Таны сэтгэл зvрхэн дотор
Тас харанхуй нvх онгойж
Тансаг жаргал аль єнгєтэй бvхэн
Талаар хоосон юм шиг санагдана.
Єчигдєрхєн болтол энэ хvнийг
Єнє мєнхєд байж л байх юм шиг
Хайхрах ч vгvй хvндлэх ч vгvй
Хар багаасаа одоо болтол зовоож
Зовохын эрхэнд хэлсэн vгийг нь
Зориуд тохуурхаж илvv vг хэллээ гэж
Инээж наадаж явсан байна.
Ижий гэдэг шvтээнээ газар хаяж явсан байна.
Єнєєдєр гэтэл хорвоогийн
Єгснєє авах єдєр болж
Тив дэлхийд хаанаас ч олдохгvй шvтээнийг чинь
Тэнгэр ниргэх мэт аван одлоо.
Одоо болоход энэ єдрєєс ємнє
Орчлонд та хамгийн баян хvн явжээ.
Ерийн эхийн ер бусын хайранд цадаж
Ертєнцєд та хамгийн танхи хvн байжээ.
Тэр хvний дэргэд зовлон бvхэн зовлон биш
Тэр хvнтэй жишвэл гарз бvхэн гарз биш
Єєрєє ч мэдэлгvй жаргаж явсан алтан vе чинь
Єчигдрєєр тасалбар болсон байна.
Ээж … нэгэнт vгvй болсноос хойш
Эд хєрєнгєєр яах юм бэ ? Мєнгєєр яах юм бэ ?
Эхнэр хvvхэд юу юм бэ ? Найз нєхєд юу юм бэ ?
Энэ бvхэн цєм … хэрэггvй санагдана.
Одоо тэр хvнгvйгээр
Орчлон дээр амьд явна гэдэг
Утгагvй зvйл шиг бодогдоно.
Уй гуниг ийнхvv сэтгэл зvрхийг бємбєгддєг юм.
Чухам энд л таны зориг
Чулуу юм уу, шавар юм уу гэдэг нь танигдана.
Энэ гарзыг даасан эсэхээрээ та
Эр хvн мєн биш ээ харуулах болно.
Тэмцлийн хуультай амьдралын орон тоонд
Тэнцэх эсэхийн шалгалт энэ ээ
Ээжийн чинь хэлсэн vг бvхэн
Энэ шалгалтын бэлтгэл байсан юм.
Єнєєдрєєс урагших амьдрал чинь
Амьдрал бус сургууль байсан юм.
Єнєєдрєєс хойш та энэ
Єрх айлын жинхэнэ багана болно.
Эрчилсэн их гашуудал намдаж
Эгшин зуурын цєхрєл арилж
Эргэцvvлж та юм бvхнийг бодно.
“ Эр хvний дотор эмээлт морь багтана “
Ухааран бодвоос юм бvхэн
Урьдынхаасаа vнэтэй санагдана.
Амьдралын жинхэнэ гарзыг хvн
Амсаж байж сая ойлгодог юм.
Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД
Олон удаа би тэр хєшєєний дэргэд
Очиж толгой гудайн зогссон
Хєєрхийлєх сэтгэлдээ дийлдэж
Хєшєє юм даа гэлгvй шvvрс алдсан.
Шvлэгчийн хєшєє тааруухан
Шvлэг шиг нь даруухан
Гадаах єнгє нь тааруухан
Гаргасан ур нь маруухан
Улсын гvйлгээнээс хасагдсан
Улаан мєнгєнvvдийг хайлж
Зургаан жил маргаж байж
Жаран хоёр онд босгосон юм.
Хvндэт шvлэгчийн хєшєє уруу
Хvмvvс баяр хєєртэй очсон юм.
Хар халтар зэсэн цутгамалыг
Харж харж гунигтай буцсан юм.
Хєшєєг цутгасан зэс мєнгє шиг
Хєєрхий шvлэгч хямдхан амьдарч
Жинлvvр муутай бvдvvлэг лангуун дээр
Чимээ багатай тор гэж унажээ.
Хєшєєний бие дотор талдаа
Хєндий хийгээд гуниг шиг харанхуй
Аранжин зэсийн ногоон бал
Архи дарсны шарталт мэт гашуун
Хєшєєний бие єнгєн талдаа
Хєсрий мэт хєх саарал
Царцуу зузаан цемент суурь
Цаг vе шиг нь нvсэр хvйтэн.
Буун дуу шиг огцомхон насандаа
Бухимдаж явсан яруу найрагч
Бутархай мєнгєний зэс нvдээр
Бузрын хорвоог ширтсээр байна.
Єнгєний хорвоод ид залуудаа
Єнхєрч унасан тэр шvлэгч
Мєнгєний хорвоод ийм дvрээр
Мєнхєрч vлдсэн байна хєєрхий.
Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ
Єрєвдєхийг мэддэггvй орчлон
Єр зvрхийг минь бас л дахиад цєм єшиглєлєє
Єнхрєх ёстой, мєнхрєх ч ёстой хvндэт тэргvvн
Єдєр судраасаа арай л эрт биднийг орхилоо.
Яая гэх вэ байгалийн хууль манай хуулиас хатуу
“ Ядаж майгаар нэг наргиад яв даа “ гэж бодох биш
Яруу найргийн хуучин байлдагч чиний бие
Ялалтын тєлєє фронтын шугамд нас барлаа.
Уулзаж учирч байсан онууд маань
Уулзаж наргиж байсан vеvvд маань
Уурлаж баярлаж хэлэлцсэн vгс
Улирч бvгдээрээ тvvх болон vлдлээ.
Угаасаа хєшvvн хийгээд баргар
Ур муутай хєшєє шигээ барзгар
Хvндэт дvр чинь сэтгэл зvрхэн дотор
Хvндээс хvнд хvрэл дvр болж сvндэрлэн vлдлээ.
Арвай хээрийн домогт буурал талд
Авьяас билэг танхай тєрсєн эр хvн чи
Амьдрал хийгээд хайр дурлалд євдєг сєхєрсєнгvй
Архин далайд сэлсэн алтанхан завь шиг явлаа.
Анх тєрєхдєє чи охин хvvхдээс томгvй тєрж
Амьдрахдаа олон тvмнээс илvvгvй явж
Yхэхдээ харин Нацагдоржоос томоор vхлээ
Yлдэх хєшєє чинь
ямархан хэмжээтэй болдоо Гайтав минь !
Хаад ноёдоос ч илvv баян тєрсєн байтлаа
Хамаг насаараа би гуйлгачин явлаа.
Хар толгой дотроо эрдэнийн сан агуулаастай
Хатаж цангаж, єлсєж нvцгэрч явлаа.
Алдарт дуртай хvмvvс ийм эрдэнийн санг мєрєєсєж
Алт мєнгєє vvрсээр бас гуйлга гуйж явна.
Харин би гагцхvv талхны тєлєє
Хар багаас буурал болтлоо тэнэв.
Yнэт эрдэнэс болсон яруу найргийн шvлгvvдээ
Yмх талхнаас хэзээ ч солихгvйн учир
Авьяасгvй тєрсєн тэр чинээлэг хvмvvс
Алтан валютаа тэврэн гуйлгачин хэвээр vхнэ.
Харин би vхэхгvй зуун зууны нvvр vзэж
Халуун залуусын зvрхэнд Монгол шvлгээр мєнхжинє.
ЗYРХНИЙ БИЧЛЭГ
Эмч
– Зvрхний бичлэг хийлгэ ! гэж тушаав.
Эрэвгэр нvдэт бvсгvй
– Нvцгэлээд хэвт гэж тушаав.
Эртний Христос шиг дєрвєн мєчєє би оосорлуулж
Эцсийн дvнг цахилгаан багажинд тушаав.
Хавирган сараалжны цаана
насаараа суух хоригдол шиг
Харанхуйгаас зvрх
єєрийн хэлээр єчив
Хамгаалалт шилний цаана
єчгийг хєтлєх байцаагч шиг
Харь хийцийн аппарат
єєрийн хэлээр бичив
Шулуун чичигнэсэн зураас
Шууд єгссєн ирмэгvvд
Єндєр єндєр шовх орой
Єргєн нарийн ангал
Єнчин зvрхний єчиг энэ байна
Єчгийг нь бичсэн бичиг энэ байна.
Дотрын эмч зvрхийг минь євчтэй гэж
Дор хаяад валидол бичих нь байна.
Ахлах сувилагч лааны тос шиг царайлж
Аль эртний Вавилон бичээс унших мэт
Тааж ядан дув дуугай сууна уу даа
– Танд би єєрєє тайлж єгье
Энэ чичигнэсэн зураас чинь зэрэглээ татсан тал
Эгц єндєр ирмэгvvд чинь миний нутгийн уул
Асралт хайрхан оройтой
Ахай таван Хан Хэнтий уул
Арын жалга цэнхэр хєндийнvvдтэйгээ
Арын мод ан гєрєєстэйгєє
Агсам цэнхэр гол мєрєнтэйгєє
Аль ч нутагт явахад зvрхэнд минь багтаж явдаг юм.
Агшин бvхэнд зvрх минь тvvнийг дурсан цохилдог юм.
Зvрхийг минь тайвшруулахад валидол хэрэггvй
Зvйтэйхэн тєрсєн Балжиймаа хэрэгтэй !
НАЙРАГЛАЛ
МИНИЙ МОНГОЛ
Олон єнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин vеийн бємбєрцєгийн
Улс тєрийн зураг дээрх
Овор даруухан зvстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дvрийг
Газарзvйн багш нар
Модон саваагаар тойруулан зааж
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн
Африкт ч гэсэн, Европт гэсэн
Азийн Монголтой ингэж танилцдаг.
Харин :
Дулмигхан тэр vгийг нь сонссон тєдийгєєр
Дунд сургуулийн хvvхэд ч ханаа гэж vv.
“ Тивvvдийн газарзvйн сурах “ – д бичсэн єгvvлбэрээр
Тэр багш нар нь ч хангагдаа гэж vv.
Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж єгье.
Уужим энэ орны vvдийг нээж
Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье !
Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ.
Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон
Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ.
Гэхдээ :
“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн
Эцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагаж
Эх болсон буурал Монголынхоо тухай
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !
Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь
Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо
Эртний туульсын билгvvн цагаан хєлгєєрєє
Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой.
Тариа vйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай
Таван хошуу одыг зулай дээрээ єргєєстэй
Тайван энх тєрийн сvлдээ євєрлєсєн
Тавиун чєлєєт нийгэм журмын орны иргэн.
Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан
Зуун зуунтай гvндvv нь vгvй ханилсан
Зузаан бор Монгол Ард гэгч би байна.
Би –
Туулын усыг урсаа нь vгvй байхад
Тужийн нарсыг ургаа нь vгvй байхад
Алтай ханыг даваа – гvвээ байхад
Алтан говийг далай тэнгис байхад
Сайн морийг салаа туурайтай байхад
Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад
Хонь ямаадыг уулын гєрєєс байхад
Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад
Задын чулууг биежээ нь vгvй байхад
Зайран тэнгэрийг мэндлээ нь vгvй байхад
Урьдын урд усан галавын тэртээд
Эртийн эрт элир балрын тэртээд
Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор
Улаан галыг vvлэн дээрээс залж
Урцан гэрээ Монгол овогтны голомтыг
Унхиалуулан асаасан буурал овогтон
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гєрєєс зурж
Ангийн хишиг гуйж, есєн тэнгэрт мєргєсєєр
Анхны нумын хєвчийг алдалж татсан эр
Би –
Хєвчин Монгол омогтны хєх толбот vрийг
Хєдєє хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гvрэлзэж байгаа хvйг нь хvрэл хутгаар эсгэж
Гvрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хєє хуягаар єссєн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр єрнє зvгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хvрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлvvлсэн цэрэг.
Би –
Цайдам єргєн талаас шарга тахийг уургалж
Цавчим єндєр уулсаас сvрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чєлєєт талын нvvдэлчин.
Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон vрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын тvvхэнд Монгол угсааг vлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмvvлж тэмцсэн ижий.
Би –
Хvннv – Шаньюгийн vеэс хvч тэнхээтэй явлаа гэж
Хvний нутгийн шажны хvлээс гинжинд баглуулж
Хvvрнэн уйлах домогтоо эрх чєлєєг дээдэлж
Хvйтэн чулуун шоронд зогсоо нєгчсєн аав !
Би –
Хангайн дєрвєн мєрєн хага хєлдсєн євлєєр
Ханагар уудам орноо харийн дайснаас чєлєєлж
Харанхуй хуучин нийгэмийг гэгээн vеэр солих гэж
Харц ардын хувьсгалд тангаргаа єргєсєн ах.
Би –
Будант тэр онуудад шинэ соёлыг тvгээх гэж
Буун дуу намдаагvй шил талыг туулж
Ирээдvйн жаргалын тєлєє амь биеэ зориулсан
Ид залуу цагтаа цэнгэж амжаагvй эгч.
Би –
Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэн
Орчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдаа
Олон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол !
Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэж
Бvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлж
Урт найргийн дєрєєнд уурга сунган мордъё
Урд холын зам минь уужим саруул болтугай.
Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєж
Нvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж
НYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээ
Нvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтны
Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгvй алтан босгот єргєє
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм.
Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад
Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм
Билгvvн цагаан хунгийн онгон жигvvр таарам.
Бичиж ханашгvй шvлгийн унаган жороо алдрам.
Зуу зуун нvvдлийн Халх, Харчин алхаа бий
Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий
Зураг тоймонд автаагvй тvмэн горхины нь хєвєєнд
Зузаан тvvхэнд багтаагvй буман домгийн мєр бий.
Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан
“Харганын зоо” хэмээх сэрvvн сайхан дэнж
Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан
Хар усны ёроол, Хэрлэн мєрний хєвєє
Одтой тєрсєн Мандухай дуулж явсан Алтай
Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай
Орхон гvний хєндий дэх “ Эртний ихсийн газар “
Онон мєрний хєвєєн дэх эх Єэлvнгийн нутаг
Тусгаар Монголын тєлєє Амарсанаа, Чингvнжавын
Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь
Тугийн тvмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай
Тулж ялж явсан Зvvн гар, Кашгарын цєл.
Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар
“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо
Явдал саадгvй туулсан Дайн – Даваагийн тал
Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс.
Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж
Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан
Гал хар чулуутай газрын холын толгод
Ганга нуурын усанд зайрмаг татсан шєнvvд.
Yйзэн засгийн морьдыг vvрийн жингээр элдсэн
Yзээ нь vгvй нутаг мэдээ нь vгvй ус.
Yлэг гvрвэлийн єндєгийг хєргєл vгvй хадгалсан
Yлгэрийн vеийг элээсэн хєх Монголын нутаг.
Хорьдугаар зууны єрнє зvгийн соёлд
Хормой дэвсэн дагаж єєрийн жингээ алдаагvй
Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж
Хєрвvvлж орчуулж болшгvй мєнхєрч vлдсэн газрууд.
Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цєл
Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд
Хараа Ерєєгийн хєндий, Халх, Нємрєгийн гол
Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо
Алгуй Улаан цав, Алмасын улаан уул
Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал
Ариг ус, Асмалжин сvvж, Аж Богд
Алтан булаг, Мєнгєн дєш, Гуулин тал
Захуй зарам, Элст мянган, “Гурван хvvхэд”
Загдал зєєхий, Эрчимийн нуруу, Гуна гунж
Завхан – Чигэстэй, Хєх тємєртэй, Хар ямаатай
Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай
Нарийн Хєхийн говь, Тагна Соёны нуруу
Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал
Наранбулаг, Баян зvлэгтэй, Балж Улз
Нагал – Навчтай, Гvн – Галуутай, Барх Хурх
Хvйн долоон худаг, хvйтэн зургаан булаг
Хvн нэрлэдэггvй ус, тэмээ буйлдаггvй хєтєл
Хvрэн цармын євєлжєє, Хєндлєн гармын хаваржаа
Хvvшийн хоолойн зуслан, Хvрдэт – Мааньтын намаржаа
Монгол хvн бvхний дасаж суусан хєндийнvvд
Морин сайвар явдлаар даруулж оёсон хєтлvvд
Молцог цагаахан ишгээ тоглуулж єссєн бууцнууд
Мойл хархан нvдтийн тойглож дассан хонинууд.
Ан vзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу”
Ангал байц жигдэрсэн “Толбо хvний нуруу”
Адууны євєг идээшсэн “Тахийн шар нуруу”
Анчин мэргэний зvрх аргамжаатай vлддэг газрууд
Хайнагийн бухны мундаа шиг дvvхийж тогтсон тайгууд
Хаттай хэтний ган шиг дvнхийж тогтсон шилvvд
Ороо хангалын дэл шиг од самнасан хангай
Орсон буурын бєх шиг онь холбосон хайрхан.
Хонины бєєр шиг болтол чулуу бvхний нь элээж
Хоргой торгон хєрсий нь vйлийн хайч шиг эсгэж
Хонуут єнжvvт замдаа хотол амьдралыг умдааж
Холын далайг зорьсон жороо цэнхэр мєрнvvд
Ижийн самрах сvv шиг хєєсрєн нvргэх хvрхрээнvvд
Их найрын сєн шиг хєлгvй баян нуурууд
Ид шидийн эм шиг хvйтэн халуун рашаанууд
Ингэн тэмээний нvд шиг хєдєє цєлийн шанднууд.
“Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж vлдсэн домгууд
Диван галавын мєрийг шингээж vлдсэн говиуд
Дэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмууд
Дээдэс євгєєс учиртай дэлгэр их орон мину.
Тоньюкукийн хєшєєний Уйгараар сийлсэн бичээсний
Танамал ган цvvцийг урж нийлсэн гуранз шиг
Даруу гvдэсхэн болоод эршvvд хатуу хєрсєнд нь
Даанч бага л насныхаа эхний мєрийг гаргаж
Сvvн шvдээ ургатал хєрвєєж мєлхсєн шороо
Сvн далай шиг тєвшинд нь хvлгээ дєрєєлсєн газар
Сvнжидмаагийн аалинд нь сvрхий дассан нутаг
Сvмтэй Бударын чулуунд нь шvлгээ хэлхсэн хязгаар.
Аавын ямар ч хvvгийн алдаж оносон довууд
Амрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугууд
Алс мянганд зурайсан амьдрал сургуулийн замууд
Ард Монгол Улсын минь алтан єлгий энэ байна !
Дууч Гомерийн мєнхєлсєн, эртний Эллад орноос
Дутуу нь vгvй замыг элээж туулж vлдэхдээ
Дуулим энэ нутаг дээр хvний шинэ нийгмийг
Дуудаж зєгнєж ирснийг арван есєн зуун мэднэ.
Шинэ тєрмєлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлаж
Шийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосон
Дээд хvн тєрєлтний дэвшиж ирсэн тvvхийг
Дэлгэр их Азид хvvрнэж vлдсэн vндэстэн.
Євч дархан нутагтаа эзний ёсоор байх уу
Євдєг бохирон сєгдєж боолын ёсоор суух уу
Булт олны заяаг бурханд даатгаад єнгєрєх vv
Буу барин босож буурай нийгмийг халах уу гэдэг
Гарцаагvй тулсан асуултыг Монгол хvн хариулсан юм
Гал мэсийн шалгалтыг ардын нам давсан юм
Ган бат сахилга дор ганц хvн шиг нэгдэж
Газар нутгаа хамгаалж шинэ vеийг байгуулсан юм.
Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэн
Хосгvй алдрын одон шиг тансаг баян нутагтаа
Хоньчин малчин ардын улс – гэр тєвхнvvлэхийг
Хорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн.
Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дvр
Цэргийн тангаргаа єргєсєн малчин ардын сvр !
Азийн содон хувьсгалын алтан vсэгтэй ботид
Аугаа баатар хєвгvvдийн ариун цусаар бичигдсэн юм.
Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бvтээсэн жанжин
Улс орноо тєлєєлсєн хурц содон хоолойгоор
Уужим дэлхий дахинд – “Бvгд Найрамдах Монгол!” гэж
Уламжит тусгаар тогтнолоо бvрэн эрхээр зарласан юм !
Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагvй
Хангинах болд сэлмийн хатыг зааж авчирсан
Харц ардын маань жаргал хамтын эрх чєлєє
Хаалга бvхнийг нээж хvн бvхэнтэй золгоход
Хойморт тавьсан хуураа буурал аав минь хєглєж
Хорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэж
Хойч vеийнхний жаргалыг нєгєє хялгасанд нь тэгшилж
Хосолж татсан чавхдсанд нь бvхэл симфони тоглосон юм.
Гучин хоёр бvстэй шаргал хулсан лимбэний
Гуниг баясал хоршсон зургаан нvхийг тоолон
Yvрээр жиргэх шувууны єдєн жигvvрийн хэмээр
Yхэшгvй мєнхийн аясыг адуучин ах минь vлээсэн юм.
Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэж
Наран хаан зvvрмэглэх гал халуун єдрvvдэд
Нарийн суран зэлэн дээр унаганы зvvдэлсэн зvvдээр
Найрын сєн бялхаж наян дугараа мэлтийхэд
Эдийн дээж хадагны эвхээс юугий нь задалж
Эрийн дээд настанд ерєєл магтаал айлтгаж
Эртийн эртээс цэцтэй монгол шvлгийн бадгууд
Эвлvvлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам.
Онгон догшин байгальтай нvд цавчилгvй тулалдаж
Он оны атираа нvvрэн дээр нь зурайлдсан
Элсэн говийн манхан шиг хал vзсэн буурал
Элээж ирсэн насныхаа харсан дуулсан бvхнийг
Даавуу дээлэн дороо гvн ухаанаар цэцэлж
Дааган зээрдийн хатираар гvйдэл тэгшилэн цэгцэлж
Ус нутгийн олондоо шvлэглэж vлдээдэг заншлаар
Уужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм.
Ард тvмний бvтээсэн долоон гайхамшигийн нэг
Африкийн пирамидыг єрсєн ам дєрвєлжин гантиг
Aйзам хэмжээ тэгшилсэн монгол шvлгийн бадгууд
Алдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шиг
Мєндрийн цагаан vvл єєд мєр зэрэгцэн ургасан
Мєчир салаа бvхэн нь мєрєєслийн жимсээр цэгцтэй
Мєнх ногоон тєгєлд нь мєлхєє євс ургамгvй
Мєнєє цагийн сонгодогт манийг тєрvvлсэн цэцтэй.
Энэхvv сонгодог шvлгээр хvvхэд нь хэлд ордог
Эхийн хайрын тухай хvvхнvvд дуугаа дуулдаг
Эх орноо хамгаалахаар хєвvvд нь тангаргаа єргєдєг
Эмгэд – євгєд гэрээслэлээ энхрий vрстээ vлдээдэг.
Удаах vеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерєєдєг
Удамт хурдан хvлгийнхээ жолоог єргєн цоллодог
Угсраа дєрвєн оноон дээр уухай тvрлэг єргєдєг
Улам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг.
Хорол тоонот нvvдэлчний морин дээр ирсэн заншлаар
Холбоо цэц хэлдэггvй Монгол хvн байдаггvй юм.
Хоёр загалын хатираа шиг явдал зvс нь нийлсэн
Хосгvй сайхан шvлэг нь дуурсаагvй газар байдаггvй юм.
Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуусаж эргэсээр
Хvрдэт тvvхээ бичсэн Монголын дєрвєн улиралд
Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон
Хvйн алтан судас шиг Монгол шvлэг мєнхєрсєн юм.
Хєвчийн цэнхэр уулс алтан хоргой нємєр
Хєдєє цайдам талд мєнгєн хяруу цавцайж
Хєх халзан оонын хєндий хvхээ хvнгэнэхэд
Хєєсрєн дэврэх айраг яруу найргаар шуугина.
Нуураа орхин зэллэсэн нугас галууны цуваа
Нууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэд
Нутгийн борхон алдрай нь хадлан тариаланд тvvртэвч
Нуруулдаж дvнхийх євснєєс нь халуун нэрмэл ханхална.
Уулын сонгинын аагинд гєрєєсний мэлмий тарж
Улаагана жимсний шvvс ууган цасыг шунхдаж
Тос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэд
Торгон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм.
Зах нутгаас ирж сургуулийн хаалга татах
Зандан модны мєчир шиг чийрэг борхон багачуудын
Захидал vнсэлт хоёрт дєжрєє нь vгvй зvрхэнд
Залуу сайхан цагийн алтан шvлэг буцална.
Дуншиж євдєх тэнгэрийн сvvмгэр цагаан мандлаас
Дуугvй унах цасны сvйх мєнгєн ширхэгт
Дулаалж буусан айлын жаргал ханхлах утаанд
Дун цагаан євлийн ууган шvлэг жигдэрнэ.
Морины хондлой цантах vvрийн улаан жаварт
Модны орой гинших vйрмэг цасан шуургат
Буурын шавалт царцаж бугын зуулт хєлдєм
Будан хvvрэг татсан идэр есийн шvлэг бий.
Тєгрєг бараан нуурын тєвийж хєлдєх мандалд
Тємєр дєрєєгєє хайрч єглєє цанхлах эмгэнд
Тєрсєн vрээ бvvвэйлж шєнєєр чичрэх ижийд
Тєв Азийн євлийг Монголоор дуулах aйзам бий
Марал гурван цасыг тотгон дээрээ залсан
Малчны дулаахан єргєєнд цагаан сараа ёсолж
Идээ цагаалга амсаж ууц таллах єглєє
Ижий бууралдаа золгох энх мэндийн шvлэг бий.
Хєєрхєн хурганы дуугаар хєр цасан уярч
Хєндий тал зэрэглээтэж хєх униар татаад
Дэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардаа
Дэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий.
Охин хєхєє донгодох будан татсан єглєє
Ойн цагдаагийн охин тvлээнд явахдаа шивэгнэсэн
Орчин vеийн шvлэгчийн зvvдлээ ч vгvй vгсээр
Онголж тахисан зvрхэнд монгол хавар багтдаг
Нарны гурав дахь бємбєрцгийг мэлхийн замаар тойрдог
Нандин хаврууд дотроос миний нутгийн хавар
Хатуу ширvvн говийн арван галавыг сэртэл
Хатуу зєєлєн уянгаар ингэн тэмээ буйлдаг.
Буйлан хайлах дууны нь есєн тvрлэгийг єргєж
Буурал халзан галуу зэл татсаар ирэхэд
Бугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээр
Буцалж оргих цуснаа зуны шvлэг чинэрнэ.
Нарны шижир цацрагийг газрын гvн уруу сvвэлье гэж
Навчин алгаа тоссон зуны тvмэн бодис
Дахин сэргэлтийн урчуудын бvтээгээ нь vгvй хєргийг
Далайн тєвшнєєс дээш мянган алдад шаглана.
Уран ээжийн зvvгээр утас ороосон хатгамал шиг
Угалз хуараар алагласан ум зандан хангайдаа
Усны хоёр ангир шиг ижилдэж яваа хосын
Уруул уруулын улааханд уянгын шvлэг тунарна.
Намар, євєл, хаврын гурван улиралд бичих
Найраг шvлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимж
Насан залуу цагийнхаа цэнгэлд хєлчvvрч яваа
Найз л дотно нєхдийн минь инээдэм дуурссан улирал.
Улирал улирал дундаа ус бvхэн хєгжимдєж
Ургамал цэцэгс дундаа эрвээхэй бvхэн эргэлдэж
“ Шугуй бvхэн шуугидаг, шувуу бvхэн шулганадаг”
Судар номд бичээ нь vгvй амьд найргийн улирал.
Мєєгєн цагаан малгайтай, миний охин Хулан
Мєнгєн далавчит эрвээхэйг элдэж гvйдэг улирал
Мєндєр цагаан бємбєг, од шиг зурах ширээнээ
Єндєр борхон дvv минь, єд шиг дvvлдэг сарууд
Эрхэс тэнгэрийг хавах мєнгєн сум шиг туфль дээр
Эрдэнэчимэгээ бvсгvй, онгон согоо шиг гунхдаг
Энх амар vдшvvдийн цэнхэр торгон гэгээн доор
Эзлvvлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун .
Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаах
Жил хэмээх тогоог насны гал дээр тулсан
Жигд дєрвєн тотго шиг энэ дєрвєн улиралд
Жиргэж дэрвэж явах гэж монгол шvлэгч тєрдєг юм.
Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуурч эргэсээр
Хvрдэт тvvхээ бичдэг Монголын дєрвєн улиралд
Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон
Хvйн алтан судас болж монгол шvлэг мєнхєрдєг юм.
“Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэж
Уур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж
“Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл”
Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан
“Манантай хєндийг туулдаг
Мажигийн саарал алхаа” шиг
Магнайн хєхлєє цацалсан шvлэг сайвар vгсээр
“Мантайн тохойн шил дээр
буугаа vvрээд бугаа намнахдаа” аялсан.
Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь тєрдєг
Цэлгэр их Азийн гоцлон дуулагч vндэстний
Цэцийг гvйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыг
Хєнгєн хєгжмийн дууны хєвсєргєн vгээр олдоггvй
Хєєсрєн бялхах айраг шиг монгол шvлгээр хvртдэг
Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн
Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг
Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний
Дур булаам зохицсон “До мажорын” хоршил
Амгалангийн жаахан бvсгvй Дашдэлэгийн ёочингоос
Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс
Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж
“Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн vес
Говийн тэмээн дээр татсан Мєрдоржийн баянхуур
Гомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Тємєрийн “Дємєн”
Гончигсумлаагийн симфони, Дамдинсvрэнгийн дуурь
Гоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолой
Шуманы “Бодол” – оор
гэгэлзсэн Жамъянгийн морин хуур
Шубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир
“Yлгэрийн холбоог” бємбєрvvлсэн Мядагбадамын шанз
“Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэ
Гавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолой
Галуу ганганах намар шиг Тvмэндэмбэрэлийн дуунууд
Бvхэл найрлыг намдаасан Пvрэвдоржийн хvрхрэлт
Бvжгийн хvрээлэнг доргиосон Жаргалсайханы хvнгэнэлт
Хєдєєгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалт
Хєєрхий “Чио – Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт
Хєвчин энэ Монголын хєгжиж дэгжин яваа
Хєгжимчин дуучин бvхний алдраа зєгнєх замналд
Амьд яруу найргаар алхам бvхнийг нь хангах
Аугаа содон итгэлийг шvлэгч бид хvлээсэн юм.
Алтан дэлхийн тvмэнд ахуй Монголоо дуулах
Ард тvмнийхээ сэтгэлийг шvлэгч бид тєлєєлсєн юм.
Олон зууныг царайчилсан отог омгийн нvvдэлчнээс
Одоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлvvлж
Онгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасан
Оч шиг халуун зvтгэлтэй малчин ардын минь дуулах
Уургын улааны замаар уурын тэрэг жолоодож
Уулс vvлсийн онийг мєнгєн онгоцоор сvвлэж
Улаанбаатарын мэндийг хязгаар нутагт хvргэж
Ууган гавьяагаар дуурссан жолооч бvхний дуулах
Yvлсийн нvvдэг замд гантиг уртаар хєндєлдєж
Yйлдвэр завод жагсаасан барилгачин бvхний дуулах
Yрэл сувдан хєлсєєр газрын гvн уруу замчилж
Yнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хvний дуулах
Ууган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаар
Уухилах ган хєлєг дээр удаах vе нь дуулах
Умар ємнийг холбосон уянгын нот шиг замаар
Улс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулах
Аглаг уулсын шилд хєрс шинжээчийн дуулах
Атрын бараан талбарт тракторч эрийн дуулах
Аварга суурь машины дэргэд ажилчин хvvгийн дуулах
Анхны шавиа vдэж багш бvсгvйн дуулах
Тооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгvй
Томруун их хєдєлмєрийн тоо алдрам мэргэжилд
Бvрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсан
Бvгд Найрамдах Улсын маань иргэн бvхний дуулах
Цагийг эзэлсэн дууны vгийг байлдан дагуулахаар
Цаасан цагаан талбарт vзгэн зэвсгээр тулалдаж
Энэ зууны шvлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсан
Эрхэм цэц хєвгvvдээ эх орон нь мартахгvй !
Аяс нийцvv vгсээрээ уул талыг баясгаж
Ард бvхний сэтгэлд унаган дvрээ vлдээсэн
Алдарт ерєєлч Сандаг, Гэлэгбалсан нарыг
Алтан гургалдай гэмээ нь гvйцэн донгодоо гэж vv.
Гvрэн улс донсолсон гvжир хатуу онуудад
Гvйдэл жороо шvлгээрээ удаах vеэ дагуулсан
Гvнзгий тунгалаг ухаантай Ядамсvрэнгийн тухай
Гvндvvгvй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай
“Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэн
Уран vгсийн байлдагч Нацагдоржийн тухай
Удаах vеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсан
Улаан тэрмэн дээлтэй Ренчин євєєгийн тухай
Харь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсан
Хатгин овгийн шvлэгч Дамдинсvрэн гуайн тухай
Хан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухай
Хагас зууны тvvх дэлхий дахинд ярьж байна.
Дайны vеэр дуурссан залуу Чимидийн шvлгvvд
Даруу зєєлєн аяст Лхамсvрэн гуайн найраг
Давхиа дундаа жороолсон Явуухулангийн уянга
Даваа олныг давсан Нямдоржийн бадгууд
Хорьдугаар зууны жараад онуудын vес
Хотын сєєсгєр охидтой жаргал зовлон хуваалцаж
Хоньчин малчны хамт жавар салхи сєрєлцєж
Ховдын єндєр даваанд жолоочийн кабинд суулцаж
Цэнгэлийн алтан дарсанд хєєс сагатал уншиж
Цэнхэр шилэн жvнзний хєвєє сэтэртэл тулгаж
Цэцэн мэргэний одонд хориод насаа цацсан
Цэвэр хєнгєн сэтгэлтэй хонгор найзуудын шvлэгт
Шаравын Сvрэнжав, Шагдарсvрэн, Нямаа
Шагдарын Дулмаа, Пvрэвсvрэн, Бадраа …
Цайлган зvрхэн дунд минь мєнх дvрсээ сийлсэн
Цаг vеийн чацуутнууд мєр мєрєєр ярайнам.
Єнєє бидэнд эгэлхэн, маргааш тvvхэнд ховорхон
Єнгє єнгийн аястай малчны энэ хvvхдvvд
Єєр єєрийн алдраар vе цагаа эзэмдэж
Єнєр дэлхийн тvмэнд Монголын тухай дуулсан юм.
Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайж
Цастан тундраар эмжvvлсэн Сибирь орныг мєрлєж
“Ишиг хєл” нуураас Хайлаар мєрнийг тултал
Идэр бєхийн цээж шиг ханхайж тэлсэн нутаг
Ванчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэн
Баатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарч
Байгуулах их хєдєлмєрийн шинэ эринийг дуулах
Байнгын хvндэт харуулд шинэ шvлэгч зогсож байна.
Зуу зуун шvлэгчийн магтаж цэцэлж ирсэн
Зуур зуурын тvvхэндээ мандаж гандаж vзсэн
Зураг сайхан байгальтай борог даруу Монголын
Зузаан намтраас хуучлах нь тvvхч бvхний зєв єє.
Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан єргєхгvй
Ухаан бодол тэнхээтэй ч урьдын тvvхийг єєрчлєхгvй
Улирахыг, угтахыг, єнєєдрийг тус тусад нь
Ул суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий.
Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасан
Найман зууны ємнєх Монгол євєг яахав.
“Цагийн юм цагтаа” цалгиад халгиад єнгєрч
Цаас чулуу хоёр дээр гvнзгий мєрєє vлдээсэн юм.
Хатуу догшин євгєєсєє тэс єєр замд бид
Хамтын хєгжлийн vнэнээ тэмцлийн цусаар баталж
Хар цагаан хоёрыг ард тvмнээрээ ялгуулж
Хаш цагаан барилгуудаар vеийнхээ тvvхийг бичсэн юм.
“Отгон тэнгэрийн” зулай дээр тєрийн далбаагаа хатгаж
“Орхон тvшээ гvн”- г тарианы сувгаар хєтєлж
Ой хєвчийн модыг орон хотдоо жагсааж
Овор хатуу цєлийг худгийн єрмєєр цоолж
“Хєдєлмєрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсон
Хєдєє аж ахуйн тосгон ардын нэгдлийн тєвvvдээр
Хєвчин их орныхоо алдрыг єргєн шагнасан
Хєрслєг хатуу булчинтай залуу тvмний минь гар
“Эрхт тэнгэр эздийн” vлдээж чадаагvй дурсгалыг
Энэ Монголын шороонд vvрдийн болгон цогцлуулж
Эрчим хvчээр суниах vй тvмэн хот юугаар
Эл хуль талын зvvд нойрыг сэрээсэн юм.
Шvлэг дуу тєдийгєєр шvтээн мєрєєсєж авчраагvй
Хvлэг морин дээрээ хvч vзэлцэж авчирсан
Ардын энэ хувьсгалын алтаар цэгнэшгvй vнийг
Арван нэгдvгээр оны партизан ах нар гэрчилнэ.
Мєнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэж
Мєн ч олон бэрхшээлийг энэ vе минь тоолсон юм.
Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж vлдээсэн ботид
Дэвшvvлэх хувь нэмрээрээ євєрмєц замыг туулсан юм.
Бурхныг халаад бид ганц хvнийг шvтэж vзсэн
Будлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч vнэртсэн
Бушуу тvргэн хєгжих гэж яараад даарч ч vзсэн
Бурууг зєвєєр нєхєж нийгэм журмыг байгуулсан.
Монгол гэдэг ийм орон байсан юм.!
Морьтон эрчvvл нь
Зодгон доор єсєж
Зогсоогоороо нєгчдєг
Зоримог эх орон байсан юм.
Монгол гэж ийм орон байсан юм !
Саран гоо
Саальчин хvvхнvvд нь
Салхинд боролсон
Сайхан эх орон байсан юм
Монгол гэж ийм орон байсан юм !
Тэнгэр нь цэнхэр
Тэгш тал нь цэлгэр
Тэнд суугчид нь цэмцгэр
Тив дэлхийд хосгvй эх орон байгаа юм !
Монгол гэдэг ийм орон байгаа юм.
Уул нь єндєр
Ус нь тунгалаг
Ургамал нь єнгєлєг
Уужим эх орон байгаа юм !
Монгол гэж ийм орон байх юм.!
Тансаг цагаан єргєєндєє
Таван тивийнхнийг
Тараг айргаар зочилсон
Тайван энхийн орон байх юм !
Монгол гэдэг ийм орон байх юм !
Хvний хийсэнд дадаж
Хvний хийгээгvйг сэдэж
Хvй энэ орчлонтойгоо
Хvж барилцсан орон байх юм.
Монгол гэж
Байсан ч орон
байгаа ч орон
байх ч орон !
Байлгах ч гэж
Байгуулсан юм
бахдуулсан юм бид !
Байх байхдаа
Баргийн юм биш
Баатрууд билээ л !
Баатар гэж мэдэх vv ?
“Олон єнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин vеийн бємбєрцєгийн
Улс тєрийн зураг дээрх
Овор даруухан зvстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дvрсэн дотор
Мянган vеийг дархалж
Ташуураа бариад босохдоо бvтэн нийгэм алхдаг
Танай монгол ер нь ямаршуу хvмvvс вэ ?” гэвэл
Таван тивийн чуулдаг vзмэр, тэмцээн, хурал дээр
Танилцацгаа, Миний Монголын vр садтай !
Орчин vеийн хувцасны онцгой маяг шалгаруулах
Олон улсын комиссыг амьсгал татан гайхтал
Оёдлын ураар аархаж vнэт vсээр туйлсан
Оноот монгол дээлтэй ойн согоо шиг бvсгvй
Сарны мєнгєн туяа шиг тэгшхэн чийрэг хєлдєє
Савхины дээдээр хийсэн дэгжин гутал жийж
Сайхан хар гэзгээ мєрєн гол шиг суналзуулж
Сансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар !
Сайхан тэр бvсгvй чинь миний Монгол орны
Саран гоо гэгдсэн уран цагаан бvсгvй
Саяар тоолох сvргийнхээ сааль сvvг бялхуулж
Сав ертєнцийн тvvхэнд Монголыг тєрvvлсэн ижий !
Алтан бамбар дvрэлзсэн “Олимп” наадмын талбарт
Алга ташилт нижигнэсэн чєлєєт бєхийн дэвжээнд
Арван зvгээс шалгарсан алдарт эрцvvлтэй тулж
Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бєх чинь
“Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсан
Далай Даян Дархан, Хvдэр, Дугар аваргуудын
Дараах vеийг эзэмдэх хvндтэй гавьяа хvлээсэн
Даруу тvвшин Монголын давшиж яваа залуус !
“Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй” гэдэг
Эртний цэцэн тvмний жирийн энэ хєвvvд
Энх наадмын талбарт тєрийн тугаа єргєж
– “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бєхчvvд !
Ертєнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний Байгууллагын
Ерєнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй єндийж
Даян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгаа
Даруухан тэр дипломат – миний Монголын иргэн !
Цахиур чулуу хагарам нvсэр хатуу онуудад
Цаг тєрийн шуургатай нvд цавчилгvй тулж
Ахуй улсынхаа нэр ард тvмнийхээ хvндийг
Аваад гардаг байсан монгол тєрийн зvтгэлтэн
Ядуурал дарлал хоёрын гашуун бvхнийг хvлээж
Ялалт ололт хоёрын гавьяа бvхнийг хvртэж
Эрх чєлєє, тусгаар тогтнол, тэгш байдлын
Эрхэм vнийг ухаарсан малчны хvv энэ байна !
Морин туураар эх тvvхийг тамгалсан
Монголыг vзье гэвэл ийм орон байдаг юм !
Морьтон ардын хувьсгалаар шинэ тvvхэнд тодорсон
Монгол тvмэн гэвэл ийм хvмvvс байдаг юм.
Ханагар энэ Монголынхоо харьшгvй алдрыг vvрч
Хан хурмастыг алхаж одны чулуунд сийлэх
Хамгийн тvрvvчийн vгээр гарчиг тавьсан найргаа
Хатан дэлхийн хvн ард та нартаа єргєе.
Шvлэгч Гулрансын есєн намар анхилуулсан
Сvмvн євсний vнэрийг гvйцээ нь vгvй гэвч
Дэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсан
Дэндvv залуу найргийг минь зvрхэндээ хадгалаарай !
БУРИАД
Хээрийн гєрєєс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгvй мєрєє vлдээсэн
Аяа миний буриад.
Шvлэг бидэн хоёрын ханилсан
Шvр сувд шиг жилvvдийн хэлхээнд
Алтанхан эрх болж vлдсэн
Аяа миний буриад.
Дураар задгай амьдралын минь
Дундуур дvvрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.
Урган тєлжих насны минь
Ум зандан шиг цогцсонд
Эйдельбесийн цэцэг болж дэлгэрсэн
Энэ миний буриад.
Єндєр оройтой малгайд чинь
Єргєн эмжээртэй дээлд чинь
Утсан цацагтай бvсэнд чинь
Улаан сєєхий гуталд чинь
Ойд хангинах сvхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос зєєхийд чинь
Монцгор мєнгєн трубканд чинь
Булиа хvрэн хvзvvнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршvvд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь
Хадуур тармуур анжсанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур мєєртэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь
Нэр минь, зvрх минь, шvлэг минь
Нэг л эрхгvй татагдаад байна л
Мэнд амараа! Буриад зон.
Тагш дvvрэн мэлтийлгэж барьсан
Таван шимийн дээжнээс чинь
Ядам хуруугаараа сvслэн єргєж
Яруухан Онондоо сэржим цацаж
Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ
Бат тvшин жаргаж суухад
Ариухан ерєєлийг зvрхэндээ шившээд
Амьсгал татан хєнтєрч орхиё.
Халх гэдэг их сансарт
Ард тvмэн гэдэг однууд дунд
Буриад гэдэг нэгэн эрхсийн
Будант мандалд алхан орж
Євєрмєц гадаргуунд нь хєл тавьж
Євєр гvн уруу нь нэвтрэн орох
Эрдэнийн алтан тvлхvvр болсон Сэмжvvхэй
Элэг зvрхнээс минь гарамгvй
Хол vнэнтэй ариун дуртгал
Холдоо толирсон алтан Ононой
Хонгиохон дуугаа намдаа дуулыш
Холширхон зантай Сэмжvvхэй минь.
Мvнгэн шєнийн наргиантай намиан соо
Мvльхэн сэсэг хангир жингэр
Мєрєєдєл дvvрэн юндэн соо нь
Мэшид олон гялар ялар.
Уучлаарай бусдын хэлэнд хуруу дvрж
Ур муутайхан дєрвєн бадаг хэллээ.
Буруу байх аваас жинхэнэ
Буриадаар нь болгон хэлнэ биз.
Ямар ч гэсэн хориод насандаа
Ялалтын буудлага шиг бадарч явахдаа
Чамбайхан басганы хайрын сэтгэлд
Шатаж байсан тэртээх шєнvvд
Цэнгэлийн дугарааг нэгмєсєн
Цэлэлзvvлэн бялхаагаад хєлчvvрэх шиг
Ааш болоод баяр гунигаар
Арван жил шархалсан юм шиг
Одоо хvртэл зvрхэнд хєндvvр
Олон дуртгал сэтгэлээс єндийнє.
Онон минь, буриад минь уучлаарай
Овилгогvй ч явлаа, залуухан ч явлаа
Хvрэн улаан тvvдэг галын туяанд
Хєвгvvд охид цогтой шоволзож
Хатираа бvжих хєлийн нь сvvдэр
Ханын шийрний шvvдэр шиг цацарна.
Тал бvр тийшээ хувь заяаны
Таавар зєн шиг хувилан одож
Тас харанхуй шєнийн хэвлийд
Танай манайгvй уусаж байсан.
Уран цэнгvvн ёохорын аяс
Ургаа модны vзvvр дамжин
Уран овоо хєлийн єлмийнvvд
Угалзрах голыг тойрон дэвсэлж
Намжир шидэх адтай нvдний
Нарийн давхраанд зvрхээ хавчуулж
Хархан гэзэг уургын хуйв шиг
Хацар дундуур шилбvvрдэн эргэж
Аминдаа махлаг зєєлєн гар нь
Ассан дєл шиг халуу дvvгэж
Надтай хамт буриад басган
Наадам зугаанаас албаар тєєрєв.
Чийг даасан Ононгийн шєнєєр
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг болоод зузаан уруулаар
Чимээ нь ихтэй таалж байсан
Натгар жаахан Сэмжvvхэй нь
Намайг одоо мартаа болов уу ?
Насан ахиж vс нь бууралтсан ч
Наалинхай зан нь хэвээрээ болов уу ?
Харин би яасан ч мартаагvй
Халуун залуу насны минь дуртгал
Хал vзээгvй диваажингийн орон
Харанхуй шєнvvд минь мандтугай !
Мєнгєн саран уулын цаанаас
Мєрний усанд зоос цацахад
Мєнхийн уснаас зvvдлэн тамшаалж
Мєргєцєгийн эрэг уруу халит жийх нь
Баргажин тєхємийн буриад самганы
Балиусаар хуссан загасны хайрс
Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй
Туссан гэрэл нь бvжиглэн байхад
Зvрхэм ни, зvрхэм ни, инаг нь
Зvгээр инеэхдээ яанавши
Yжин Эльдэн баархамни
Yглєєдєр бvv ябаарай гэж
Ононой жаахан Сэмжvvхэй
Онцгойхон надад шивнэж билээ
Хацар нvvрээ зvрхэнд минь
Халуун дvvгтэл наалдуулж билээ.
Дуугvйхэн ингээд наалдаж байх нь
Дух нь хамраасаа тєвгєрхєн ч юм уу даа.
Хайрлан хайрлан гэмшихийг нь vзвээс
Халхын хvvхнvvдээс эрххэн ч юм уу даа.
Аяа хєєрхий Сэмжvvхэй
Алтан ононой Сэмжvvхэй
Аашны чинь хєєрхєнд би чинь
Арга ч vгvй автсан юм сан.
Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байдаг
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайн хvvхэн байж билээ.
Эгзэгтэй цагт тvшиг болж
Эргэж буцашгvй шийдэж чаддаг
Эрэмгий зантай буриад басган
Эгэлгvй хvн байж билээ.
Сайхан сэтгэлтэй тэр бvсгvйтэй
Сайн нєхєр минь танилцуулсан юм.
Ам нээвэл уушиг нээнэ гэдэг
Аавын минь vг vнэн юм байна.
Дайны талбарт нэг нэгнийгээ vvрэх
Дайчны ёсоор тэр бид хоёр
Ярайсан шvлгэн сумаа бvсэлж
Яруу найргийн талбарт гарсан юм.
“Натгар жаахан Сэмжvvхэйд минь
Зуун зvрх тэмvvлээ юм биз.
Найзаас минь хойш
Ерэн ес нь шархлах юм биз”
Хэнтийн дунд сургуулийн
Хээгvй найз минь хэлсэн сэн
Заяаныхаа оргилыг байлдан эзлэх
Замаа тэндээс эхэлсэн сэн.
Харин би буриад биш ээ
Халх Боржгоны vр сад
Хаяа нь алдрах талын тэртээ
Хазаарт морин дээр єссєн хvvхэд ээ.
Тоглон дэвхцэх бяцхан хєлдєє
Тоногт бойтог ємсєє нь vгvй
Цанхаалж єссєн толгой дээрээ
Цацагт малгай тавиа нь vгvй
Би єєрєє буриад биш ээ
Бишгvй дээ л би олон удаа
Биндэр, Дадал, Батширээтийн
Бяцхан буриад хєвгvvдтэй
Хэнтийн сургуулийн довон дээр
Хэмх нанчилдаж єссєн хvvхдээ
Ялаа ч vгvй, ялагдаа ч vгvй
Яамай тэр нь хамаатай биш.
Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг
Буруу биш зєвєєр нь таньсан
Дуутай шуутай тэр жилvvд минь
Дунд сургуулиас ч илvv санагдана.
Хими, физик, алгебрь, геометрийн
Хэцvv томъёонуудаар яах юм бэ
Хэрлэн Хэнтий хоёрын завсарт
Хэнтэй нєхєрлєхєє мэдвэл болоо биш vv.
Халх хvний бvдvvн бараг амьдралд
Халбага шєлнєєс илvv vнэгvй
Буруу номын vсгээр мэдрэлээ нvдvvлснээс
Буриад нударгаар хамраа нvдvvлсэн нь
Алсдаа дээр байсан юм нээрээ шvv
Амьдрал гэдэг чинь ном биш шvv дээ
Алтанхан Ононой буриад басганд
Алгебраар захиа бичихгvй шvv дээ.
Хайртай жаахан Сэмжvvхэйг минь тєрvvлсэн
Халуун элгэн буриад зон
Хан Хэнтий, Онон, Хурхын
Хатуу сахиус буриад зон.
Наалдаж дасахгvй цэрвvv явбал
Нанчилдхаб гээд єрж ч мэднэ.
Хуудуу гаргаж хундага залилбал
Хутгалхаб гээд дvрж ч мэднэ.
Зангий нь мэдэхгvй сониуч хvнд
Зайдуу газраас сонжин харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг
Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэргэр суран бvс бvсэлж
Дэрвэгэр шилтэй шовгор малгай ємссєн нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз.
Хоёр гар нь тэрэгний мєєр шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хємєн гутлаа гадагш нь єшиглєж
Хєвєєтэй мєрєє vлдээж алхахыг
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шvлс нь шарлаж хоцрохыг
Энд тэнд харсан тєдийгєєр
Эндvv хуудуу дvгнэж болохгvй
Эл хуль хєвчийн эзэн болсон
Эрдvv тvмэн тэд нар мєн.
Балт сvхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгаа хэд нулимснаа
Баруун хєлєє гэдрэг нь гишгэж
Аажуухан далайсан хvдэр эрийн
Алиман сар шиг сvхний ир
Агаар тэнгэрийг зvсэн бууж
Арын модонд цуурай хадаж
Хар модны дvнгэнэсэн биед
Хагас сєєм шигдэх сацуу
Хvч алдах тунгалаг давирхайгаар
Хvний ємнє байгаль уйлна.
Аглаг ууланд мод бэлдсэн
Ажилсаг буриадын ємбvvл урцанд
Аагтай цай, соодтой ёпоошигий нь
Амтлан суух нэгэн жаргал аа.
Зуны тэнгэр хураа татаж
Зугаатай цэцгийн тоос дэгдэх
Хадлангийн цагт нар хvн хоёр
Халуунаа булаалдан тулгарч байдаг.
Халиурсан євстэй цэнхэр талд
Ханарсан жагсаал цэгцрэн давшиж
Хадуурууд хагас гортиг татаж
Ханарсан мєр гєвийн vлдэнэ.
Нарны цацраг шугаманд бичсэн
Наймтийн задгай нотууд шиг
Хар ногоон бухлууд ярайж
Ханхар том нуруунууд єндийхєд
Сэрвээ сайтай буриад эрчvvд
Сэрээ барьж євс шордоно.
Бvдvvн улаан самгад нь
Бvтэн бухлыг єргєх дєхнє.
Орой болоход газар зуухнаас
Олгойдох утаанаар цай ханхална.
Єєрсдийн барьсан амттай талханд
Єтгєн шаргал зєєхий тvрхэнэ.
Хожуухан гарсан хоридын саран
Хойргохон юм шиг мэлэрч байхад
Майхны амны хоёр баадан
Майга хєл шиг дугуйрч байхад
Хэдийнэ унтсан Тєєдаагийн хамар
Хэдгэнэ адил дvнгэнэж байхад
Баавайн гаансны бохь нь буцлаад
Батгана адил жингэнэж байхад
Шvvдэр буусан ногоон дээгvvр
Сvvдэр адил чив чимээгvй
Халуун сэтгэлт нємгєн басган
Хайрын болзоонд гvйгээд ирнэ:
Хоёр хєлийнхєє бvдvvн шилбийг
Хормой хотоороо ороон сууж
Дураа єссєн хєвгvvний цээжинд
Духаа нааж ийнхvv шивнэнэ.
“Бууралхан бааваймни унтана vгvй л даа
Буцалсан трубканий нь намжаа нь vгvй л даа
Бодохо гэхэдэмни болно vгvй л даа
Борхон зvрхэмни тэснэ vгvй л даа
Ийгэж л би шамдаа ирээб
Ирэх л гэж би заалхаа ирээб”
“Аяа шамдаа л адил басганыг би
Онон худар эреэд эреэд
Олохгvйб даа “ гэж
Омголон залуу санаа алдана.
Хєндийн адаг уруу хадланч залуусын
Хєгжилтэй ёохорын дуу хадна.
Барх, Хурхын хатан урсгалыг
Бялхаж vерэлтэл бvжин хатирна.
“Yндэр хадын саанахаа
Yvрэй сайтар хатаръя л
Yе тэнгийн залуушууд
Зугаалангvй яахам найб”
Нарсны шилмvvс найган бvжнэ
Наадам зугаа тэднийг дуудна.
Наргиантайхан, долгиотойхон
Энэ л буриад гэгч хэн бэ.
Цагаан сараар эхнэр хvvхдvvд нь
Цангинатал дуулж бєєн бєєнєєрєє
Yvр цайтал айлаар наргиж
Yхрийн халуун нэрмэл уудаг
Уран цагаан хуруугаараа
Утас ээрч оймс нэхдэг
Ууж наргихдаа хvvхнvvд нь бэрх
Угийн буриад гэгч хэн бэ ?
Алтанхан тайгын ар шилийг
Анчны нvдээр дуран шиг харж
Идэр есєєр хvрэн баавгайг
Ичээн дээрээс нь зангадан дардаг
Баргажины хэрэм, Дагуурын сувд
Байгалийн булга, Ярууны хандгайгаар
Бахархан дуулах анчдыг тєрvvлсэн
Энэ буриад гэгч хэн бэ ?
Байгаль далайгаар нутагтай л гэдэг
Баргажин тєхємєєс гаралтай л гэдэг
Баялаг тvvхийн эртний бичгvvдэд
Балар ойн иргэд гэдэг.
Заншил нь содон, байдал нь сонин
Зан нь эршvvд сэтгэл нь цагаан
Заяаны энэ буриад зон
Тvvхийн бэрхэд vvссэн билээ.
Умар зvгийн ян хєвчид
Ургасан удам, торнисон угсаа
Уйлсан уянга, дуулсан дуу
Урссан цус, дусалсан хєлс
Якут, Тувагийн цус холилдож
Яагаад тунгус, хамниган болж
Ямар учраас баргууд тасарч
Явдал нvvдэл vvсэн єнгєрснийг
Хатуу жилvvдийн амьд гэрч
Хашир баавайнууд хvvрнэнэ vv гэхээс
Хадмын аясаар жолоо татсан
Халхын тvvхчид мэдэхийн аргагvй.
Адуу малын билчээр дагаж
Амд тvвдийн уншлага цээжилж
Арван долоогоос хорь дахь зуунд
Аниастай ирсэн халх тvмэнд
Эх дэлхийн соёлоос эмтэлж
Энэ буриадууд vvрч ирсэн юм
Оёдол тааруу тансар дээлдээ
Орос хэлийг євєрлєж ирсэн юм.
Бараан тоонотой хємєн гутлаараа
Балрын ёсыг зориглон єшиглєж
Тэрэгний тємєр ширгээдэг дєшиндєє
Тэмцлийн илдийг давталцаж єгсєн юм.
Зориг нь дэндэж цагаан, бароны
Золиосонд давхиад буруутаж vзсэн юм.
Зогсолт бол vхэл мєн гэсэн Ленины vгийг
Зогсоогоороо орчуулж єгєєд буудуулж явсан юм.
“Революция гэж мэдэхгvй бол
Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж
Монголоор хэлээд ойлгохгvй этгээдvvдтэй
Модон хуйтаар ярьж явсан буриад,
Гаминд ч буудуулж
Баронд ч буудуулж
Лам нарт бороохойдуулж
Газар орныг минь чєлєєлєлцєж єгсєн юм.
Газар орныг маань чєлєєлєлцсєний шанд
Ганц морио унаад туугдаад явсан юм.
Мянга есєн зуун гучин хэдэн оныг
Миний бие нvдээр vзээгvй ч
Євгєд хєгшдийнхєє тухай уйлан дурсах
Єчнєєн олон Сэмжvvхэйг би vзсэн.
Будантай манантай тэр жилvvдийн
Буутай манаатай яам тамгуудын
Буруу зєвийг нь тунгаах гэсэн юм биш
Буриадыг ємєєрєєд тулах гэсэн юм биш.
Гайхамшигт энэ тэмцлийн vед
Гарыг нь ганзаганд, хєлийг нь дєрєєнд хvргэсэн
Эрин цагийн соёл иргэншилд
Эхний жигvvр нь бололцож єгсєн
Хэлмэрч, сургагч, комиссар
Хэл бичгийн ухааны доктор
Ууган эмч, хєгжимчин, дуучин
Улсын гавьяат багш
Тэргvvний хадланч, агротехникч
Тээврийн жолооч, автын механик
Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат
Амжилт бvтээлийн эздийг дуулнам.
Халиурсан их талыг хагалана, хагалахгvй гэж
Хамтрал коммун байгуулна, байгуулахгvй гэж
Мархайн Бат сvр бадруулан дэвж
Шархайн Болд сvх барин дэлж
Буруу зєв хоёрын торгон зааг дээр
Буриад нь буриадыгаа цавчиж унагасан
Ангийн тэмцлийн ширvvн жилvvдэд
Араас нь бид сажилж явсан
Аягvй бол одоо ч гэсэн сэхээтний
Анкетыг vзвэл буриад олон биз.
Ажилсаг энэ буриад зонууд
Ард тvмэнд минь ихийг єгсєнюм.
Ид цэцэглэх хориод насанд минь
Их зvйлийг ойлгуулж єгсєн юм.
Хараацай гэдэг жигvvртэн шувуу
Хадан дээгvvр нисээд байна аа хє.
Хамгаас хайртай миний алдрай
Хаахна газрын vр юм бол доо гэж
Насны залуу, нарны эртэд
Найзлан дассан миний алдрай
Намайгаа санаж суугаа болов уу.
Натгар жаахан Сэмжvvхэй минь.
МОНГОЛ БYСГYЙ
Зvтгэн зvтгэн тэмvvлж яваа
Зvс нийлсэн алаг морьд шиг
Галтай залуу насны минь солонгын єнгє
Чи хаана байна аа
Ган тємєр шиг сэтгэлийн минь соронзонгvр
Чи хаана байна аа.
Галавын далайгаас тvvсэн
Сондор чулуун шvлгийн минь
Галиглаж болдоггvй хэлхээг
Соёрхон нэгэн таална уу даа.
Мєрєєдєл их насны минь
Мєнгєн сарнай чи хаана байна.
Мєсєєр шаргих амьдралын
Мєнхийн зун чи хаана байна.
Мєчид гvехэн жаргалаа
Мєлvv болтол элээсээр
Мєхєс дархалсан шvлгээ
Мєрєн дээр чинь тавья.
Гvн мєрєн шиг амьдралын
Гvvр болсон алдрай минь
Хvн хэмээх алдрын
Нvvр болсон амраг минь
Хvvхэн хэмээх нэрийн
Турьхан бvхнийг агуулж
Тvvхт Монгол орны
Тулгыг тvшсэн эхчvvд минь
Мойл жимсний ширхэг шиг
Тормолзсон нvдтэй
Морин цэргийн сэлэм шиг
Туялзсан нуруутай
Монгол бvсгvй таныхаа
Гэрэл сvvдрийг тодруулсхийж
Монгол яруу найрагч
Гэгэлзэн байж дуулах уу даа.
Хvний хайрыг анхан амссан
Хєвгvvн зvрхний тvгшилт гэмээр
Хvслэн хосолж болзоонд ирсэн
Хєєрхий нэгний тогшилт гэмээр
Яаруухан бєгєєд эрчимтэй чимээ
Хэцийн цаанаас тодрон байна.
Яруухан бєгєєд хэмнэлттэй aйзам
Хээрийн пянзанд бичигдэж байна.
Тэнгэр газрын савслага нийлэх
Тэртээ цэнхэр гvвээний цаанаас
Тэнгис далайн долгио хавах
Тийм гvн харанхуй гэмээр
Нэр усгvй толгодыг даваад
Нэг морьтон тодроод ирлээ.
Єнгийн цэцэгтэй ногоон хєндийг
Омголон морьтон тоосоор шугамдав.
Багваахай цэцгийн єдєн малгайг
Багц багцаар vргээн хийсгэж
Харж зогссон миний нvдийг
Халуун салхиар алгадаад єнгєрєв.
Хээрийн тоос морины хєлс
Хээнцэр хувцасны vнэртэн ус
Хэсэгхэн зуур ханхийгээд
Хэдэн гvвээ даваад одов.
Навчин чихтэй суман хvлгийн
Нарийн суран жолоог тvшин
Насан залуу монгол бvсгvй
Надад гайхуулж ийнхvv єнгєрєв.
Хэмнэл нарийн давхиат морины нь
Хэрлэнгийн хар ус шиг сайхан нvд
Духны хєхєл, нарийн халз
Дунгийн ам шиг хамрын нvх
Зангиран товойх овгор булчин
Загасны хайрс шиг гялтганах зvс
Сэрвээнд зууралдах гурван хавирга
Сvvлний нь хийсэлт тодроод єнгєрєв.
Сайхан хvлгийг санаагаараа захирч
Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж
Саарал эсгий малгай духдуулж
Салхин дарцаг шиг торойх бvсгvйн
Холцруу унхиалган бор нvvр
Холбирон бултах хар нvд
Хотгор нуруу гvдгэр цээж
Хоромхон зуур харагдаад єнгєрєв.
Сайн морины ширvvн давхилтаас
Сайрын чулуу зvлгэн дээр шидэгдэнэ.
Сайхан бvсгvйн ширвэх харцнаас
Шvлгийн тоос зvрхэн дээр шингэнэ.
Хvний сайхныг олж тєрєєд
Хvслийн сайхныг дээжилж єсєєд
Морины сайныг унах заяатай
Монголын сайхан бvсгvй гэдэг
Тив дэлхийн жаргал хуваалцаад
Тэгш таван хvслэн гэмээр
Талын дунд ингээд учрахад
Дєлхєн таван тэнгэр гэмээр
Хvний газар нутгаа санахад
Хvслийн таван судас гэмээр
Хvvгээ тэврээд бvvвэйлж суух нь
Хєгжмийн таван утас гэмээр
Эмээлийн дєрєє дархалж єссєн
Эрийн сэтгэлийг уяруулдаг байна.
Эрчлэн дэврэх омог бахархалаар
Шvлэгчийн зvрхийг уяруулдаг байна.
Цэнэгтэй пуужин газраар хавах шиг
Цэцэгтэй талыг зvсээд єнгєрєєхдєє
Цээлхэн бодлын онгод гvйдлээр
Цэгцтэй шvлгийг хvсээд єнгєрєв.
Айлаас эрэхээр авдраа уудлах
Ардынхаа сургаалийг давтаж дуудваас
Арга ч vгvй амраг минь гэсхийн
Амьдралынхаа жаргалд автаж туйлбаас
Уяхан тєрсєн хvний vрийг эрж
Уул ус давалтгvй гэлээ
Монгол бvсгvйд хайраа єгье гэж
Морьтон авхайг дагалтгvй гэнэ.
Монгол бvсгvй дэлхийд гайхуулж
Морь унадагаараа гайхамшиг болсон
Хvдэнтэй хєндийг мориор туулахаас
Хvний сэтгэлийг мориор хэмждэггvй юм.
Холын замыг мориор туулахаас
Хонгор амрагаа мориор хайрладаггvй юм.
Єнєр хотын чулуун талбарт
Єндєр єсгийтєєр бvжиглэж ядраад
Єдєн дэр дулаан хєнжилд
Єсєж тєрсєн цагаан бvсгvйн
Хот хийцийн цагаан туфлиэр
Хорь дахь зууны дэлхийг гишгэх
Хєлийн чинь цэвэрхэн єлмийд
Хоног дараалсан удам бий.
Хєнгєн хєлтэй морио эмээллэж
Хєдєє талдаа дvvлж єсєєгvй ч
Мєнгєн цагаан тэшvvрээ хийж
Мєсєн талбайд дvvлж єссєн
Хаван тэших тэмээний нуруун дээр
Халуун говийг туулж яваагvй ч
Халин гулсах тэртээд улаалж
Хангайн цасыг туулж явсан
Майлах тєлєєр симфони тоглуулах
Малчны хотонд дасаа нь vгvй
Бvхэл оркестр танго vлээх
Бvжгийн хvрээлэнд дутуу нь vгvй
Хууранд хєтєлсєн хоёр чавхдас
Хулсан лимбэний арван нvхэнд
Уяхан цэгцтэй боржигин намбаар
Уртын дуу дуулж vзээгvй ч
Унаган хvлгийн хур дэл дээр
Уртын дуугаа бvтээж ирсэн
Урьдын олон євгєд эмгэдийнхээ
Удмын санааг зvрхэндээ тээсэн
Ийм нэгэн монгол бvсгvй
Ирээч гэж намайг дуудав.
Идтэй дурлалын шидтэй цэнэгээр
Идэр зvрхийг нам буудав.
Эмнэгийг сургаж унаатай явах
Энэ монголын ёсон байвч
Эдэлж чадахгvй нуруугий нь авбал
Эмээлээ аваад зайлдаг ёсон бий.
Хорвоо дэлхийн айл гэж явахад
Хогшил хєрєнгє цуглуулдаг ч гэлээ
Хожмоо хэрэггvй илvvдэж муудсаныг нь
Хог дээр хаядаг ёсон бий.
Дээрх зvйлийг дэмийд vзээд
Дэгжирч тоохгvй гєлєрч явбал
Дурлал хайрын хог дээр таныг
Дуртай дургvй ч хаях л болно оо.
Амьдрал яахав єєрийнхєє жамаар
Алгуур эргэнэ vv, тvргэн эргэнэ vv
Авдаг санж уу, хєєдєг санж уу
Амраг минь байхад юугаар дутах вэ.
Энийг авъя тэрийг олъё гэж
Эдлэх минь, ємсєх минь, vзэх минь гэж
Энэ дэлхийн зарим гангачуул шиг
Эрдэнэт биеэ гутаах юм чи.
Этгээд хачин элдэв аашаар
Эрvvл євчтэй алин болох хийгээд
Эцсийн эцэст чи хvн нэртэй л байх юм.
Єсєхийн цагт чихэр шиг vгийг
Єтлєхийн цагт таяг шиг vгийг
Єлсєхийн цагт хоол шиг vгийг
Євдєхийн цагт эм шиг vгийг
Алс явахад унаа шиг vгийг
Айхын цагт зэвсэг шиг vгийг
Ядрахын цагт янчаан шиг vгийг
Ямбалахын цагт тэрэг шиг vгийг
Дээл олдоход хєнжил болох vгийг
Энэхэн ганц насанд минь
Ээж аав хэлдэг юм байна.
Эр ганц биед минь харин
Эхнэр хvн хэлдэг юм байна.
Хvндтэй чадалтай монгол бvсгvйн
Хvчтэй атлаа уяхан цогцос
Хvлэг морины онгон зоон дээр
Хvнийг хайрлаж тvvнийг тєрvvлнэм
Шулуун бус адармаатай тvvхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бvлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бvсгvй нєхєж явсан юм.
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм.
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мєнгєн дуулгаар даруулж
Найр наадмын гоёлын оронд
Нарийн ялтсан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугараг бамбай атгаж
Исгэрээд ирэх гилбэрт сумыг
Ирмэх ч vгvй сєрж явсан
Эртний цуут Монгол бvсгvйн
Эрхэм алдрыг єргєхгvй бол
Ээжээс тєрсєн монгол шvлэгчийн
Энэхэн насны азанд муу.
Ахуй энэ Монгол орныхоо
Ариун тэмцлийг хvvгээрээ дэмжсэн
Аугаа их маргаашийн тєлєє
Амгалан тайвныг сvvгээрээ дэмжсэн
Манай сайхан монгол бvсгvйд
Хvний сайхан цєм бvрдсэн юм.
Даруу сайхан зан чанарт нь
Яруу сайхан увидас шингэсэн юм.
Эвэр нум шиг хархан хємсєгтэй
Эрвээхэй цэцэг шиг алаг нvдээрээ
Талд бичсэн сvргээ тоолох шиг
Таны миний сэтгэлийг уншдаг
Тэнд эндхийн будаг тvрхэлгvй
Тэнгэрийн хаяаны єнгєтэй тєрсєн
Намуу цэцэг шиг ариухан уруулаар
Насны жаргалыг шивнэн хэлдэг
Єрх тоонот эсгий гэртээ
Єглєєний нарыг авчирдаг гараараа
Yйл оёдол цагаан идээ
Yгvйршгvй баялаг бvтээж єгдєг.
Нуурын хун шиг намба дєлгєєн
Нутгийн агаар шиг ааш ялдам
Нуруу цэгц бие чийрэг
Нууцгvй ил сайхан сэтгэлтэй
Хорвоод хосгvй монгол бvсгvйн
Хотол алдрыг єргєхгvй яах юм бэ ?
Ганган ганган цэцгэсийн дундаас
Гэрлийн цэцэг тодхон байдаг
Газар газрын хvvхнvvд дундаас
Монгол бvсгvй содон байдаг юм.
Алдар алдраас єндєр алдрыг
Ариухан бvхнээс ариун байг гэж
Тэнэгэр ерєєлєє дэвшvvлж барья
Тэгэвч бас хэлэх vг байна.
Хорьдугаар зууны аяс дагаж
Хот бараадах нь зєв боловч
Хорвоод хосгvй монгол бvсгvй
Хог самардах арай болоогvй.
Хувьсгалын ачаар нvд тайлж
Хуучнаа халах нь зєв гэлээ ч
Хуурдах дуутай монгол бvсгvй чи
Хулгаж эргэлзэх арай болоогvй
Цаасан гутал нейлоны тєлєє
Царай алдаж хєєцєлдєж явснаас
Ноосон даавууны эх орондоо
Хоосон хоносон ч яадаг юм бэ.
Зажилдаг бохь твистийн хойноос
Загас шиг давхиад дэгээдvvлснээс
Нуур шиг хєдєєдєє гэдэс цатгалан
Нугас шиг ганганаад цэнгэж vзээч ээ.
Африк хэмээх халуун тивийн
Аз муутай бараан хvvхдvvд шиг
Зарц боол болж хэзээ ч та нар
Зах дээр худалдагдах зовлон vзээгvй
Идэх ємсєхєєрєє хэзээ ч дутаагvй
Итгэх амраг хаанаас ч эрэхгvй
Иргэн бvхний итгэлийг булаасан
Ийм орныг хаанаас ч олохгvй.
Дэлгэр баян ийм орны
Дэгжин дээшлэх vр ач нар нь
Дээдийн зэрэгтэй сайн явъя гэвэл
Дэлхий дахины эрдмийг сур !
Ємсєх зvvх, идэх уухаа
Єєрийн гараар хийж сур
Элгэн хайртай монгол эрчvvдээ
Энхрийлэн хайрлаж хvндэлж яв.
Хамтын жаргалаа нэгэнт ярьсан бол
Ханилсан шиг ханилж сур
Эртний сайхан заншил соёлоо
Эргэж харалгvй хаяж орхивол
Ирээдvй болсон залгамж халаа чинь
Эцсийн эцэст гомдох цаг ирнэ шvv !
ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн
Зуны нарны хэлтэрхий болж vлдсэн
Зулзаган жаахан охин минь сайн уу ?
Зутруухан мэндээ аав чинь илгээе !
Эр хvн шиг эрвэлзэж явах цагийн
Эрх чєлєєний минь эмтэрхий болж vлдсэн
Эс таних охин та сайн байна уу
Эцгийнхээ мэндийг хvлээн авна уу …
Би шоронгоос бичиж байна
Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна
Битгий гайхаарай охин минь
Бие сэтгэлийн бяцхан соронзон минь !
Жаахан тэр соронзонд татагдалгvй
Жаргал зовол хоёрын хил алхахдаа
Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж
Архитай, нєхєдтэй, нэр тєртэй ч байж
Хvн ер нь дэлхийн татах хуультай
Хvч сорилцож хєл дээрээ босдог юм.
Уул єєд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нєгєє л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгvй, газар доор
Гарцаагvй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг vр минь
Эцгийн зvрхний алтан соронзон минь.
Тєвєєс зугтах хvч болж аав чинь
Тємєр тор уруу солир шиг орсон юм сан.
Зvггvй цаг дуусч vр чамдаа татагдан
Зvрхний минь vлдэц хэлбэлзэнхэн байна.
Єдийд миний охин том болоо биз ээ
Єнгєрснийг шоглосон юм шиг, ирээдvйг зєгнєсєн юм шиг
Єєр хvн ойлгохын эрхгvй зургуудын
Єнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шvлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагvй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бvхнээ багшаасаа асууж
Харагдаагvй, бодогдсон бvхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Энэнийг хэн ч чамд хэлж єгєхгvй
Ээж чинь ч vнэн хэлэхгvй, бvv асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бvхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж єгєх болно.
Магадгvй чи балчир хvvхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, єнєє шєнє ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгvй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгvй
Олимпийн чєлєєт бєхийн аварга шиг
Омголон тэнхлvvн, єндєр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай
Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь vvдэнд сvндэрлэн зогсож
Олон тvмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?
Эвий гэж дээ охин минь зєв єє
Эцэг нь охиндоо хvн хvндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын vг шvv.
Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Yvдэн дээр чинь
Чєлєєт бєхийн аварга шиг биш
Чєтгєр шиг амьтан зогсож байх вий.
Зvрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зvvн тал нь хоосон … цээж нь хазгай
Зvдрvv туранхай, нємгєн нvцгэн
Зvс нь хувхай цагаан хvн харагдах вий.
Хатаасан шарил шиг энэ хvнийг
Хараад чи айна аргагvй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.
Хойд урд єрєєний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бvр ч их айна.
Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагvй шvv дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггvй юм.
Нэгэн цагт энэ муухай хvн
Нэрийг чинь чамд єгсєн юм
Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт
Биеийг чинь чамд хайрласан юм шvv.
Тєрєх газрын цонхоор анх чиний
Тєє хvрэхгvй улаахан нvvрийг хараад
Сансарт аялсан Гагариныг харсанаас илvv
Сандарч баяссан хvн бол би билээ.
Хатуу ааштай vйлчлэгч авгайг уярааж
Халуун савтай цай барин хоргоож
Арван єдєр – шєнє тєрєхийн vvдэнд
Аргамжаатай байсан хvн бол би билээ.
Гарах єдєр нь єлгийтэй чамайг
Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг
Энэ дэлхийн гурван миллиард хvнээс
Эцэг нь гэж vнссэн нь би билээ.
Єлгийг чинь тvшиж даавууг чинь хуурайлж
Єглєє эртийн жавраар сvvнд зогсож
Мєлхєх цагт чинь євєр дээрээ дэвхцvvлж
Мєн ч олон ємдєє нэвтлvvлсэн юм сан …
Ор тvшээд хєлд орж байхад чинь
Орхиод аав чинь явсан юм сан
Охиныхоо амаар хэлсэн нэг ч vгийг
Одоо болтол сонсоогvй л явна даа.
Тохойн чинээ бие нь хэрхэн єсєж
Том болсны нь vзээгvй л явна даа.
Хэнийг дуурайж, юу юу сурч
Хэт нь яахыг хараагvй л явна даа.
Гэвч євлийн энэ шєнє дєлєєр
Гэрэл гэгээ болж алс газраас
Даарсан зvрхийг минь ээх охин буй гэж
Дандаан бодож сэтгэл бvлээсдэг юм.
Бvлээсгээд зогсохгvй халуусгаж
Бvр сэтгэлийн минь ганг тайлах
Бvсгvй vр нэгэн ширхгийг би
Бvх дэлхийн нэрийн ємнєєс хvснэ ээ.
Дамжиггvй чи єснє охин минь
Даарсан ч єснє, халууцсан ч єснє.
Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.
Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.
Хайлаас шиг муу аав чинь эзгvй ч
Хангай шиг сайхан ээж чинь байхад
Миний охин юугаар дутах вэ
Хvний охины л жишээ єснє.
Ээж чинь чамд юм бvгдийг єгнє.
Эмэгтэй хvний гоо сайхныг єєрєє
Эзэмшсэнийхээ хэрээр чамд єгнє.
Эрдмийг л харин єгч чадахгvй байх.
Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд
Биеийг чинь єгєхєєс ухааныг єгєхгvй
Єгєх дургvй дээ єгєхгvй байгаа юм биш
Єєрчлєн хєгжихийн хуулийг хvндэлнэм.
Орчлонг сvvдэр талаас нь хардаг
Одооны миний нvдээр чи
Аугаа их хорин нэгдvгээр зууныг
Аав шигээ танхай харж болохгvй.
Эсэргэн их хорин нэгдvгээр зуунд
Ээж шигээ зvгээр сууж болохгvй
Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу
Энэ бол чиний хэрэг охин минь.
Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас
Огт сураагvй нь дээр байдаг юм.
Муу жолооч тэрэгтэйгээ цуг
Мухар ганга уруу онхолддог юм.
Онхолдохдоо бас хамт явсан
Олон хvнийг сvйд хийдэг юм.
Оюун эрдэм тvvнтэй адилхан
Огт сураагvй бол харин аюулгvй
Эх орон ард тvмэн хоёртоо чи
Эрдэмтэй ч зvтгэнэ, эрдэмгvй ч зvтгэнэ.
Эгэл олноосоо юуг бvтээнэ тvvнийг
Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.
Халуунаас тасарсан vрийн хувьд
Хайрт охин чамаасаа би
Хvн тєрєлхтний нэрийн ємнєєс
Хvсэх зvйл нэг байна. Сонсоно уу ?
Yvрд чи хvvхэд хэвээрээ
Yсэндээ туузтай, амандаа чихэртэй
Yсэрч цовхорч явахгvй ээ. Мєдхєн
Yйл явдалд оролцох нас чинь болно.
Аав ээжийнхээ залуу насыг
Ахин чи шинээр давтана
Арай гэрэлтэй, арай уужим
Алтанхан єдрvvд чамд ногдоно.
Над шиг зураач бол гэхгvй
Найз нар шиг минь шvлэгч бай гэхгvй
Дамдимаа шиг барималч бол гэхгvй
Дашдулам шиг хєгжимч бай гэхгvй.
Ер нь тэгээд охин танхил бие чинь
Ертєнцийн хvний олон нарийн эрдмээс
Алины нь ч сурахгvй єнгєрч болно оо
Аав чинь vvнд буруу єгєхгvй. Харин
Сайн шvлэгчийн охины хувиар чи
Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.
Ойлгуулдаг зохиолчоос гадна
Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шvv.
Зураач хvний vр садын хувиар чи
Зураг таньдаг нvдтэй байх хэрэгтэй
Хvслийг нь ойлгож чанарыг нь танилгvйгээр
Хvний бvтээлийг хvн дvгнэж чадахгvй ээ.
Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггvй
Ямар ч ном олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгvй !
Энэ хэлээр аав чинь
Эхнийхээ шvлгийг хэлхсэн юм.
Энэ л хэлээр аав чинь
Эцсийнхээ шvлгийг хэлхэх болно.
Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж
Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж
Эцэг чинь єєрийнхєє хєшєєг єєрєє
Эл Монгол хэлээр босгосон юм шvv !
Азийн цээжин дээр Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хvмvvсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгvй !
Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан
Анхны бvvвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагvй сайн сурах ёстой.
Гажиг бvхэнтэй нь тэмцэх ёстой.
Ганцхан чамаас vvнийг хvснэ.
Газар доороос ч гэсэн хvссээр байх болно !
НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ
Холбогдох хvний нь сонорт
Хойшлуулалгvй хvргэх ёстой
Энэ нэгэн ер бусын захидлыг
Эзний нь амнаас буулгаж бичлээ.
Олон хvний элдэв намтар
Оволзсон баяр хvлцсэн гуниг
Онгон дурлал хєнгєн хагацал
Охидын гоморхол, нєхдийн бахархал
Сэтгэлт хосын уяхан дуудлага
Сэмхэн атгуулах уран захидал
Сэргэлэн инээдэм энэ бvхнийг
Шvлэглэж суухад амар билээ.
Эдvгээ гэтэл тэс єєр
Энэхэн найргийг Долгор хvvхний
Эмзэг сэтгэлийн догдолуун vгээр
Эр нєхєрт нь дамжуулж єгєх
Зайлж болохгvй vvрэг хvлээж
Захидал болгон сийрvvлж бичлээ
Зарим талаар Чулуунтай тєстэй
Залуу нєхдєдєє зориулж бичлээ.
Нєгєє муу Долгороос чинь
Нєхєр Чулуун чамдаа бичлээ.
“ Хавар – зуны зааг юутай сайхан
Хангай дэлхий цэнхэрлэн цэцэглэж байна.
Хайртай нєхєр чулуун чи минь
Хаахна газар явнам бэ ? …
Єєрийн чинь хойноос vргэлж ширтэх
Єрєвч сэтгэлийн усан нvдэнд минь
Єртєхєєс чи минь халширсан бол
Єгvvлэн хэлэх vгийг минь сонс л доо !
Буурал болсон ч хагацахгvй гэж
Буруу явсан ч хаяхгvй гэж
“Бурууг хэлж зєвийг сонсоно” гэж
Хvн хvнтэйгээ ханилдаг биш vv.
Амьдын жаргалаар жаргана гэж
Асарч нэгнийгээ хайрлана гэж
Алтанхан сургаалийг нь сонсоно гэж
Анхан бид ханилсан бус уу.
Гэтэл чи минь ямархан учраар
Гэрийн бараа харахыг болив.
Гэргий намайгаа юунд зовоож
Гэм зэмтэй алдаагаа давтав ?
Олон жил дамнан гуйсан
Охин зєєлєн итгэлийн минь vгийг
Одоо болтол чамайгаа гэсээр
Овоолж vvрсэн сэтгэлийн минь зовлонг
Чиний тєлєєнєє нойргvй хонож
Чилж зvдэрч, ичиж гуньж
Чимхийсэн хvйтэн жаварт хєрч
Чинэрэм гийсэн хурц наранд халж
Уйлах газар нь уйлж явсан
Уурлах газар нь уурлаж ядсан
Учирлан гуйж аргадаж цєхсєн
Намайгаа чи хайрлахаа яав даа.
Хамгийн сvvлд гэрээсээ гараад
Харагдалгvй чи, зургаа хонолоо
Хамгийн сvvлчийн оддыг шууртал
Хараа нойргvй би, зургаа хонолоо.
Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.
Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа.
Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа.
“Аав чинь шєнє ирнэ” гэж зургаан орой
Алаг хонгор vрстээ худлаа хэллээ би.
“Аав чинь эрт явсан” гэж зургаан єглєє
Алаг хонгор vрсээ хуурч мэхэллээ.
Эх хvн тєрсєн vрдээ худлаа хэлнэ гэдэг
Энгvй хvнд нvглийг зургаан хоног vйлдлээ би.
Энхрий vрсээсээ зургаан хоног нvдээ нуулаа би
Эрээн даавуу алчуураа зургаан хоног нэвтэллээ би.
Арван таван жил чинийхээ
Айсуй яваа барааг баярлан харж
Ахуй сэтгэлд дасал болсон газруудаа
Зургаан єдєр би элэгдтэл нь ширтлээ.
Арван таван жил чинийхээ
Аяархан ханиасхийгээд ирдэг
Аниран шингэсэн чимээг чинь
Зургаан шєнє би хvзvvгээ хєштєл чагналаа.
Тэгтэл чи минь алга аа.
Тэнгэрт хийссэн утаа шиг
Тэнгист шидсэн чулуу шиг
Тэр чигтээ алга болчих юм ! …
Хайртайхан амраг Чулуун минь ээ
Найртайхан сэтгэлээс гуйн сєгдєх
Нандинхан гэсэн хэдэн vгийг
Насныхаа янагаас сонс л доо.
Энэхэн захидлыг унших цагтаа чи
Эрээд намайг олохгvй юм байна гэж
Эрэмшиж битгий биеэ магтаарай
Эхнэр намайгаа бvv шоолж vзээрэй.
Єнєє болтол чамайг мэдээгvй дээ
Єдєр шєнєгvй зовж суугаа юм биш ээ
Єєрєєс чинь єєр тоох хvнгvй дээ би
Єнчин хvvхэд шиг уйлж суугаа юм биш ээ.
Амраг Долгор гэж гэмгvй нэгэн бvсгvй
Ар талдаа хvлээж байгааг мартсан атлаа
Архи харчихаад “Цагаан Долгор” гэж
Намайг орлуулж яваад чинь би гомдох юм.
Хаана наргиж унаж, шартаж явааг чинь
Харснаас єєрцгvй мэдэж байна би.
“Хайран чиг миний нєхєр дєє” гэж
Харуусанхан бодож байна би.
Амьдралын хань, vрийн минь эцэг
Анхны янаг минь энэхэн хорвоод
Аргагvй чи мєнєєс мєний тул
Алдхан биеэ зовоож чамайг гэсээр суунам.
Санаж байна уу Чулуун минь ээ
Саяхан чи бидэн хоёрын
Сандал дээр ихэр од шиг зэрэгцээд
Сайхан гарсан цэл залуухан зураг бий еэ.
Одоо би энэ зургаа хараад
Олон хаврын цаадах арван найман насны
Онцгойхон vеийг сэтгэлдээ дурсан
Єєрєє єєртєє атаархаж суунам.
Тэгэхэд би зэгс хулс шиг биетэй
Тэвхийсэн мєртэй, инээд алдсан харцтай
Тэнvvхэн царайтай гал дєлтэй …
Тэнгэр минь ! (ёстой хvvхэн шиг хvvхэн байж дээ)
Хvvхэн шиг хvvхэн байхдаа бас
Хvvхэд шиг хvvхэн байсан юм уу даа
Хvссэн бvхэн сэтгэлчлэн бvтнэ гэж
Хvний жаргаагvйгээр жаргана гэж
Бvжиг эргэж дуу цээжилж
Бvтэн сайнаар ууланд авирч
Амаа цэнхэр болтол жимс идэж
Амьдралыг жимс шиг л санаж явж дээ !
Тэр vеэр … санаж байна уу ? Чулуун
Тэргvvн сарын урьхан тансаг
Тэргэл єдєр байсан аа даа ?… Цэнгэлдэхэд
Тэмцээн ид дундаа … сайхан аа !
Yелсэн суудалд хvмvvс пиг дvvрэн
Yзэсгэлэнт цэцэгс шиг эрээн мяраан
Yеийн хvvхнvvд нvцгэн сэлгvvцэж
Yзэм зажилж мєхєєлдєс шимж байсан сан.
Хєвгvvд залуус бие халаалтад
Хvнд хєнгєн дасгал хийцгээж
Хvрэл шиг биеийн нь булчин зангирч
Хvрэн зандан шиг гялалзаж байсан сан.
Олон єнгийн туг дарцаг
Огторгуйн наахна аяархан дєлсхийж
Арван найман насны минь сэтгэл шиг
Агаар тэнгэр сэвгvй цэлмэг байлаа.
Найман зуун метрийн кросс уралдаанд
Намайг тvрvvлж ирээд цэцэг гардаж
Амжилтдаа бvх биеэрээ инээмсэглэж байхад
Анхан чи надтай учирсан шvv дээ.
Тэгэхэд чи хорин нэгхэн настай
Тэнхлvvн мєрєндєє цэргийн погонтой
“Алдар” нийгэмлэгийн тамирчин гэгдэж
Алга ташилтан доор мандаж байсан даа.
Ширхэг нийлэн гялбах єтгєн хар vстэй
Шил хангайн царс шиг єндєр гоолиг биетэй
Шулуун зантай чадал тэнхээтэй
Чулуун чамдаа би сэтгэл алдсан даа.
Амьдын диваажин болсон тэр зуны
Алтан єдрvvдийг би одоо санаж байна.
Ахин дахин учирч нvvр хагаранхан
Аяархан vнсэж байсан vе єчигдєр шиг санагдана.
Гэтэл арван таван он єнгєрчээ
Гэр бvлийн маань алаг эрээн амьдрал
Намайг чамайг єнгєєрєє илбэдсээр
Насны vд дунд єнєєдрийг хvргэжээ.
Єнєєдєр би нvдэндээ нулимс хавчуулж
Єнгєрсєн сайхнаа эргэцvvлэн бодож сууна.
Єєрийн амсаж явсан залуу насан бус
Єєр бусдын ярьсан амтат тууж шиг санагдана.
Хар л даа Чулуун минь энэ жаазанд
Хагас жилийн ємнє чи бид хоёр
Хамгийн бага охиноо дундаа суулгаад
Хаврын баяраар авахуулсан хvрэн зураг байна.
Атираа тодорч мах нь шуусан нvvртэй
Алжаасан дvртэй энэ хоёр хашруудад чинь
Арван таван жилийн цаадах бидний дvрс
Алга шvv дээ Чулуун минь !
Хаа байна миний Чулуун
Хар хємсєгтэй, хар нvдтэй
Хацар нь тэгш дух нь толигор
Ханхар сайхан эр чи хаа байна.
Оронд нь бvдэгхэн гvлмэр харцтай
Овор ихтэй бvрсгэр ширvvн царай
Шанаа нь хонхойж магнай нь атирсан
Шал єєр хvн байна. – Чулуун минь
Хайран тэр залуу насыг
Хаана гээснийг би чинь мэдэж байна.
Хамгийн анхан чи согттолоо уусан
Тэр л ширээн дээр залуу нас чинь бий.
Тэр л ширээний хулдаасан дээр
Тэнд эндгvй архи пиво асгаж
Норсон шvдэнз дутуу татсан тамхи
Новширч vлдсэнийг санаж байна уу.
Яг л тэрэн дунд чиний минь
Ялалтын сахиус шиг залуу насан
Янаг дулаан сэтгэл, нэр тєр чинь
Яруухан хурц цог жавхаа чинь
Єєрт чинь мэдэгдэлгvй vлдсэн байна.
Єнєє болтол чи тэр л ширээнээс
Єнхрєх утасны сул vзvvр хєвєх шиг
Єчнєєн жил єєрийгєє хєвсєєр явна.
Гайтай нэг єглєєг сэтгэлээсээ би
Гаргая ч гэсэн гарч єгєхгvй юм Чулуун минь
Ганцхан эмзэг єдєр бvхэл амьдралыг
Ган хутга шиг шархлуулдаг юм байна шvv дээ.
Алсын аймгаас найзыг чинь ирнэ гэж
Алтан одтой коньяк хэмээх сархад
Авдрандаа хадгалсанаа даа бид хоёр
(Архи тэгэхэд ховор байсныг яана)
Єдєр дунд би ажил уруу чинь утасдсан сан
– “ Єнєєдєр ажилдаа ирээгvй” гэж хариу сонстсон сон.
Єглєє нь чи ажилдаа яаран гарсан сан.
Зуны нар шиг чиний минь дvр
Зуу дахин єнгє орон санагдаж
Зуурдын осолд єртєє юм уу гэхээс
Хоёр нvд минь харанхуйлж билээ.
Yдээс хойш ажлаа ч хийж чадсангvй
Yvгээр тvvгээр асууж сураглаж ядаад
Yvдтэй бvхнээр эрж шагайж цєхєєд
Yдэш нь гэртээ уйлан хайлан буцсан сан
Арван хоёрдугаар сарын хорин хоёрныхоос ч илvv
Аймшигтай тийм урт шєнийг би vзээгvй
Аажимхан цохилох цагийн цохилт бvхэн
Аварга хvнд сvхээр зvрхийг минь цохих шиг …
Нам гvм єнгєрєх агшин хором бvхэн
Нас биеэс минь чимхэж аваад явчих шиг
Хацар дээгvvр бємбєрєх нулимс бvхэн
Хайран залуу vе минь урсаж байх шиг бодогдсон.
Анхны хvv минь тэгэхэд хэвлийд байсан шvv дээ
Алжааж чилэхдээ би хэвтэж амжилгvй vvрэглэж
Аягыг чинь зэхээстэй, хоолыг чинь халаагаастай
Авиа чимээ чагнасаар би зогсоогоороо унтсан.
Гэтэл чи маргааш єглєє нь
Гэрийнхээ хаалгыг маажиж малтан
Дайнтай киноны шархадсан хvн шиг
Даанч хачин амьтан орж ирж билээ.
Ариухан зvс чинь зэвхий даан цайрчээ
Алагхан нvд чинь зэс мєнгє шиг улайжээ.
Амраг ханиасаа айн сэжиглэх
Анхны сvvдэр тэгэхэд намайг дайрсан юм.
Урьд хаврын дунд сарын
Урьхан салхи шиг байсан амьсгал чинь
Уусан архи татсан тамхи хоёрын
Угаартаж унамаар аягvй vнэр ханхлуулж
Жаргалын минь дайсан болсон тэр vнэр
Жаахан зvрхийг минь сархдын зvvгээр
Цээжийг минь хамгийн тvрvvчийн уураар
Цэнгэлийг маань гоморхлоор хатгаж билээ.
Зуурдын осолд ороо болов уу гэж чамайгаа
Зуу дахин бодож уйлсан сан єчигдєр нь
Yнэхээр чи зуурдын осолд єртжээ
Yнэн амьдралаа хєнєєм хvнд осолд оржээ.
Аягvй vгээр чи намайг загнаж
Архи нэхэж шаазангаа хагалсан.
Авдрын тvлхvvр гараас минь булааж
Авах зуураа бас унатал минь тvлхсэн.
Надад зовлон чамд цэнгэл болсон
Нанчид хэмээх умдааны эхний салхи
Нам гvм гэрийн маань босгыг тэгж алхсаан
Найдаж итгэж явсан сэтгэлийг минь тэгж алсаан !
Асар удалгvй би хvvгээ тєрvvлэх гэж
Амаржих газар чамаараа хvргvvлж очихдоо
Ахиад битгий уугаарай гэж хvvхэд шиг
Аргадаж ядан гуйж байсныг санана уу.
Долоо хоног би тєрєх тасагт байхдаа
Дотроо vргэлж чамайгаа бодсон сон
Хамгийн хэцvv євдєхдєє бурхан шvтээн шиг
Хайрт чинийхээ нэрийг хашгиран дуудсан сан.
Хvvгээ “Баяр” гэж бэлэгшээн нэрлээд
Хvй нь цєглєсєн дор гэр єєдєє яарсаан
Хvйт оргиж сархдын vнэр ханхалсхийсэн
Хvнийх шиг гэртээ би єєрийнх гэж орсоон !
Шилний чимээ, инээд, хараал долоо хоног
Шингэж тогтсон єрєєний агаарыг
Шингэн дуугаар vр минь тэгэхэд сvлж
Шинэ vеэ хоосон лонхны чинь дэргэд тунхагласаан !
Олон жилийн ємнє архины дээжийг
Оочиж эхэлсэн анхны єдрєєс чинь
Омог зориг тєгс эсэргvvцэн тэмцсэн сэн би
Одоо болтол чи минь уурласаар яваа болов уу.
Анхны босгосон амьдрал жаргалаа харуусаж
Алаг vрийнхээ алтан маргаашийг хамгаалж
Ариун vнэн сэтгэлийн аргаа барсан уураар би
Архины зовлон мэдэхгvй мєн ч их зовоогоо доо.
Яая гэх вэ ? эхнэр болгон ингэдэг хойно.
Яваа яваандаа элдэв зовлонгий нь ухаарч
Яриа цуурхал хэл амнаас хамгаалж
Янаг нєхєртэйгєє хуйвалдаж хvртэл сурдаг юм.
Ханийг минь уруу татах нь гэж айхдаа
Хамт уудаг нєхдєєс чинь чам юугаа
Харамлаж элдэв муухай ааш гаргаад
Хар толгойгоо цайтал тэдэнд муулуулж суудаг юм.
Архидахаар гарахад чинь сэтгэлийн зєнгєєр мэдээд
Аргадаж саатуулж ядаад гэнэтийн уур хvрч
– Ахиад битгий шагайгаарай гэж ! хаалгаа хаахдаа
Араас чинь шороо цацмаар байдаг сан.
Уур яах вэ мєчийн дараа л намдана
Уугаад нєгєєх минь яаж яваа бол доо гэж
Унаж тусаж, хєлдєж бэртээ болов уу гэж
Уйлан єрєвдєн чамайг эрхээр гардаг сан.
Таньдаг улсаас ичиж чамайг эрээгvй юм шиг
Тайван баясгалантай явах шиг хэцvv юмгvй сэн.
Тарчлан зовж мєрєєсєж явсан сэтгэл минь
Чамайг хармагцаа гэнэт хувьсан уурладаг сан.
Хумсын чинээ ч амралгvй миний яваа энэ
Хувийн жаргалаа бодоод vvний байгаа энэ.
Хайран ч сэтгэл минь гэхээс уур минь хvрч
Хамаагvй загнаж явсныг минь уучлаарай.
Уух цагтаа гэртээ чи уу ! гэж
Уусан хойноо гэртээ чи бай ! гэж
Учирлан гуйж архи дарсыг чинь зэхээд
Унах шартах гэгчийг нvдээрээ би vзсээн.
Бvлэглэж уудаг нєхєд чинь манайд цуглаад
Бvтэн хороо цэрэг шиг нижигнэж байхад
Бvгчим vнэр тамхины утаа хоёроос
Хvvгээ тэврээд би хавчигдан зайлж байсаан.
Заваарч гvйцсэн єрєєг нойроо хугаслан цэвэрлэж
Задгай мєнгєє хамж шарыг чинь тайлж єгєєд
Захиж зєвлєх vгээ нулимстай хольж хэлээд
Засрах болов уу гэж мєн ч их горьддог сон.
Сайхан сэтгэлийн минь халуун дєлєн дээр
Сархад асгаад чи олон удаа унтраасан
Сав бvхэн єєрийн хэмжээ байдаг гэтэл
Сархад уусан хvнд хэмжээ байдаггvйг мэдсэнгvй.
Архийг чинь гарах бvхэнд чамдаа би
Ахин давтахгvй байх гэж мєн ч олон итгэжээ.
Ахин уух бvхэндээ намайгаа чи
Аль сайхан vгээр тун ч олон мэхэлжээ.
Дархан амьдралын vнэт эрдэнэ шиг холбоог
Дарсны бєглєє анх vхэр буу шиг буудсан даа.
Дахин эвлvvлэх гэж би мєн ч их ядсан даа
Дахин эвлvvлсэн бvхнийг чи ч их эвдсэн дээ.
Гэхдээ би Чулуун чамдаа єшрєє нь vгvй
Гэргийн хувиар шулуун хайраа зориулсан хэвээр
Гэгээн наран доор гэрэлт нvдээрээ харж
Гэнэн сэтгэлээ єгсєн хойно єєр хэндээ гомдох вэ.
Уруул давж бусдын сонорт алхсан vгийг
Уурга цалам хаяад ч буцааж авдаг ёсон vгvй.
Уян халуун хайрыг минь эрvvл цагтаа асаасан хойно
Умдаан хэчнээн хvчтэй ч унтрааж чадах учиргvй.
Надад хэлсэн vг чинь зvрхнээс минь уяатай
Намрын шєнє сойсон хvлэг морь шиг бємбєлзєн
Нам гvмийг эвдэж ууган хайраараа vvрсэж
Наалинхай vгсийн туураараа сэтгэлийг минь цавчиж байна.
Yнэн итгэл хугаралгvй зуун тvмэн удаа
Yглэж чамдаа хэлсэн зvй ёсны vгс минь
Yхэх сэхэх хоёрын чинь шийдийг хамгаалан тулалдаж байна.
Энэний минь хариу болгож наддаа
Энхрий нєхєр минь чи юу хийж яваа билээ ?
Эрхэм нєхєд, албан газар, шударга ёсыг
Эргэцvvлж бодооч! Намайг санаач !
Хатуу сархдаар єєрийгєє зугаацуулж
Халаасан дахь мєнгєє тоолон зарахдаа
Хайраа єгч хойноос чинь ширтсэн миний
Халуун нулимсыг чи тоолон зарнам биш vv !
Чадалтай цагт мєнгє яахав олдоно.
Чамайг гэсэн сэтгэл тvрийвчин дотроос олдоно гэж vv !
Хундаганд мэлтийж байгаа эхнэрийнхээ нулимсаар
Хувьхандаа чи минь цэнгэн жарганам биш vv.
Амраг нєхєр минь миний vгийг сонс л доо
Архинд бус надад чи хэрэгтэй.
Амьдралдаа, эх орондоо чи хэрэгтэй
Алаг vрдээ єєртєє чи хэрэгтэй !
Исгэлэн ундаа хэдий амттай гэвч
Эх орныхоо итгэлийг хундагалан ууж болохгvй
Эр нєхєд наргих хэдий аятай гэвч
Эр хvний сэтгэлийг худалдан ууж болохгvй.
Орчлон хорвоог чагнаж байхад “ Хайртай “ гэж хэлсэн
Охин хонгорынхоо итгэлийг чи хугалах ёсгvй
Олдсон энэ насаараа дэнчин тавин байж
Оролдож босгосон амьдралаа чи нураах ёсгvй.
Хvнээс олдошгvй хайрыг уруул дээр минь андгайлж
Хvчин буурай биеийг минь хvслийн галаар улайсгаж
Нэлэнхий орчлонгийн хувь заяаны нvдэн дээр
Нэгэн биеийг минь хоёр болгосоноо мартах ёсгvй.
Энэ хvvхэд чи бидэн хоёрын
Эн чацуухан биений амьд хэлтэрхий
Эргээд хожим, єнєєдрийн маань амьдралд
Эрс хатуу дvн тавих шvvгч маань биш vv !
– Аав минь яасан бэ ? гэж том болоод зайлшгvй
Асуун тулгахад нь би юугаа хэлэх юм бэ ?
– Архинд ороод гудамжны булан дэрлэж
Адгуус шиг нєхцсєн ! гэж хариулах гэж vv.
– Yгvй ! Чулуун минь яасан ч vгvй.
Yг гэдэг баян vйлс гэдэг арвин ч
Yvрдийн жаргал элэгдсэн чинийхээ тухай
Yрд нь би тийм vг хэлж чадахгvй.
Ирээч Чулуун минь хvvхдээ хараач
Ижилдэн шуугилдаад гэрт гадаагvй
Их галын оч шиг бужигнаж байна.
Ийм амьтдыг хайхрахгvй байж болох уу.
Гулсан єнгєрсєн он жилvvдийн архиваас
Гучин євлийн цаадах хvvхэд насыг маань
Авчраад дэргэд минь тавьсан юм шиг
Амраг чи бидэн хоёр дахин тєрсєн юм шиг.
Хvvхдvvд минь юутай сайхан харагдана вэ
Хvнийг бий болгоно гэдэг бага хэрэг гэж vv.
Хvчээ тавьж эднийгээ бойжуулах хэрэгтэй биш vv
Хvндэтгэж эднээсээ бас зовох хэрэгтэй бус уу.
Эд нар чинь чи бидэн хоёрын алдааг
Эцсийн єдєр ялган тунгаах хvмvvс
Эд нар чинь чи биднийг тєлєєлєн
Эсэргэн зуунд биднээр овоглон очих хvмvvс.
Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд чамайг
“ Аав минь архичин “ гэж бєглvvлэх гэж vv.
Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд намайг
“ Аавыг минь татаж аваагvй “ гэж бичvvлэх гэж vv
Yгvй ! Чулуун минь хань ижил минь.
Yр хvvхдээ чи бид тєрvvлээд зогсохгvй
Yнэн ёс тvvхийн ємнє хариуцаж
Хvн шиг хvн болгох vvрэгтэй.
Хоорондоо бид амьдарч чадаж байж
Хожим эднийг амьдарч чаддаг болгоно.
Хожмын ємнє чи бидэнд их шалгалт байна.
Хонгор минь ир … Наддаа ир !
Халуун биеийн хэлтэрхий vрээ гэсээр
Хайрт чамайгаа хvрээд ирнэ гэсээр
Хамгийн сvvлчийн оддын шууртал
Хараа нойргvй би зургаа хонолоо.
Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.
Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа.
Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа.
Хайрт минь ир ! Наддаа ир !
Хараад ханашгvй vр хvvхдvvддээ ир !
Хатуу сархдаа орхиж хундагыг нь
Хага шидчихээд эр хvн шиг ирээч !
ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА
Оршил
Хавар зуны мєєгний мананд тєєрсєн
Хангай нутгийн бор болжмор явлаа би.
Хайлаас модны ногоон мєчирт туялзанхан
Хатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би.
Зvйдэл vгvй торго шиг, номин ногоон дэлхий
Зvрхэн толио шиг навчнаа мєнгєн ус шиг бємбєлзєх
Зун – дагинын нулимсыг мєнхийн юм гэж
Зуун найман хоног жиргэж нэгэн суулаа би.
Цээлийн загас зvvрмэглэх, гvн тунгалаг єглєє
Цэнхэр дурдам мєрний гучин гурван тохойд
Цэвэр танхил бvсгvйн хувин барин гунхалзахыг
Цэцгээс наахнуур бодон, хайхраа нь vгvй явлаа.
Идэрхэн ээжийн гэзэг шиг, зуны бараан шєнєєр
Идтэй дурлалын шивнээ, зуун долгионд тархаж
Ихэмсэг хангай нилдээ, сэтгэл алдран тачаахад
Ирэх єдрийг бодолгvй, хєлчvvрч нэгэн цэнгэлээ би.
Аяа тэгтэл єдєр гэдэг єрсєн ирдэг байна.
Аугаа байгалийг захирсан хаан болон мєнхжиж
Амьдрал єєрєє бидэнд хар цагааныг хослуулан
Аваа єгєє хоёртоо хоногийн тоо тогтоожээ.
Ууган амрагийн хємсєг нууц болзоонд даллах шиг
Уян ялдам бєхєлзєх хайлаас модны мєчир
Улирах хоногийн эрхэнд бэрсvv тогтон хєшиж
Уран ногоон навчсаа ганцхан орой сэгсрэв ээ.
Шингэн сувдан дvрээр бєнжигнєж байсан шvvдэр
Шилэн хяруу болж зvрх хайрам цавцайв аа.
Ширэг ногоон хангай намрын салхинд хєрвєєж
Ширvvн гилим хивс шиг навч ч vгvй барзайв аа.
Хvний, єєрийн сэтгэлийг жигнэж vзэн хэлбэлзэх
Хvсэл хайрын дэнс шиг хvvхэн хонгорын мєр
Хангайн голын тохойгоос vvрийн зvvд шиг арилж
Хатир дундаа зогссон мєсєн долгио гялалзав аа.
Хvйтэн цагаан саран уулын сэрвээ хадарч
Хvнд бараан шєнvvдийн уг шагийг огтолсоор
Хvн байтугай морины зvрх шимшрэн янцгаах
Хєхєє євлийн жаврыг шєнийн парадаар авчрав аа.
Yvрээ ч засаж амжаагvй єнчин бор болжмор
Yvр цvvрийн салхинд хэлгvй болтол чичрэв.
Yглэн дуулах шvлэг хєлдvv бадгаар жагсаж
Yе тэнгийн нєхдийн халуун сонор уруу гулсав.
Нэг –
Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болж
Тоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэн
Аавын хvvгийн жавхаа залуу халуун нас минь
Алив, наашаа суу, энэ хундагыг єргє !
Єтєл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэж
Єргєн нарийн судсыг минь шvлэг найргаар тэлж
Єдєр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдаа
Ємнє зvгийн тал дунд Гvмдайн цэцгийг гишгэлсэн.
Аяа залуу нас минь чи бидэн хоёрын
Арга ч vгvй салах сvvлчийн єдєр туллаа.
Амсар мэлмэрэх жvнзнээ шингэн алтыг хэмжиж
Ай чєлєєгvй vерхсэн нарлаг єдрvvдээ дурсъя !
Хєвvvн балчир цагийн минь гvн нойрыг сэрээж
Хєдсєн дээлийн доороос ган сэлэм шиг ширээж
Хєдєє талын хvйсэнд гар барин золгож
Хєрстийн халуун цэнгэлд намайг хєтлєн алхсан
Омголон залуу нас минь чи бидэн хоёр
Огторгуйд шувуу болж, усанд загас болж
Орчлон хорвоод салхи залгисан хєвvvн болж
Олон сайхан найзынхаа хамар сєргєж явлаа.
Дардан замын энгээр шєнийн хотыг тойрч
Давхар ширэн улны шєрмєс утсыг тасартал
Шинэхэн хар шаахайг ханз гишгэн алхаж
Шингэн дуутын хаалганд тvгжээ тэсгээхгvй явлаа.
Євлийн тvрvv сарын хорин тавны vдэш
Єтгєс буурлын єргєсєн хоргот зул шиг туяарч
Єр л зvрхэн дунд шампанск дарс шиг хєєсрєх
Євчин адил хvслийн шазруун аагаар дvрэлзэж
Бvхэл хорвоог тvймэрдэм халуу шатаж явахдаа
Бvжгийн танхимын шалнаа шєнийн танго хатирч
Бvлтэгнэнхэн гэрэвшсэн зээрийн янзага шиг охиныг
Бvтэн сайны vдшээр дуун алдуулж явлаа.
Газар дэлхийн онгон болсон зvрхийг нь
Галзуу хvслийн онгод орсон vгсээр
Гартаа атгасан туялзуур жад шиг хатгахдаа
Ганзай дарсанд согтсон дээрэмч адил явлаа.
Yе тэнгийн нєхєдтэй vймээн дундаа мансуурч
Yйсэн бєглєєнvvдээр vхэр буу шиг буудаж
Yйлс бvтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдаа
Yvлэн чєлєєний нарнаас халуун байжээ. Шvтээн минь !
Дєрвєн есийн хvйтэнд энгэр яран тэмvvлж
Дєнєн согоо адил эрхэм бvсгvйг сєгдvvлж
Дєвчигнєж бvхий цагтаа шvлэг – сэтгэл хоёрынхоо
Дєлєн дээр нь би хорзыг нэрж явлаа.
Мєнгєн жvнзтэй хорзоор хvний зvрх алдруулж
Мєн ч олон амьтныг уйлууланхан орхиж явжээ.
Мєрєн дээрээ vvрсэн хувь заяаныхаа ачааг
Мєн ч олон газраар цувууланхан тарааж хаяжээ.
Алив залуу нас минь, сvvлчийн хундага єргє !
Алдаа ихтэй замынхаа сvvмийх энэхэн даваанд
Арван гурван жилийнхээ сvлдэн дуулал болсон
Аманцар нэгэн найргаар хєшєє босгоод салъя.
Yдэш шєнийг ялгалгvй намайг донтуулж явсаар
Yрчихээ алдсан чамдаа гомдоо нь vгvй – Баярлалаа !
Yvр – цvvрийг хайхралгvй, “пvрштэй чєтгєр” шиг босож
Yvлгэрдэж явсан биед минь чи гомдохгvй биз ээ !
Арван оны хойно миний охинд очихдоо
Аавын нь явсан замаас давуулуулан гишгvvлэхдээ
Архи шvлэг хоёроос єєр бэлэг гардуулаарай
Алив миний залуу нас … маргааш єглєє салъя даа !
Хоёр –
Залуу цагийнхаа алтан єдрvvдийн шугуй дунд
Загал буга шиг сэтгэлийн єнгє ижилдvvлсэн
Задгайхан цэнгэл яруухан шvлгийн найзууд минь
Зав гаргаж даруухан ширээнд минь морилно уу !
Тавхан vсгээр “нєхєд” гэж холбохдоо би
Таван тивийг гар доороо холбосон юм шиг
Таван хуруугаа зvрхэн дотроо атгасан юм шиг
Тайван болоод ихэмсэг бардам явлаа.
Сэтгэлийн минь оч итгэлийн минь од болсон
Сэргэлэн нєхєд минь залуу насыг минь vдэж
Сэргэх гандах хоёрын хар цагаан зааг дээр
Сэржим болгон єргєх шvлэг хураа хайрла.
Уйтгар ихтэй vеvvдийн уй ганихралыг хєєж
Уран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нєєж
Уушгийн халуун судлууд шиг нийлэн дассан та нарын
Уянга сайхан шvлгээс амтлах хэмжээ дутуу байна !
Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгаа
Аагим зун шиг насны сvvл сарын шєнєєр
Ахин нэг бужигнах зураг тавилан дутуу байна.
Ам цуурам нижигнэх зуурдын жаргал vлдээд байна.
Залуу насан явчих маргаашийн цаад єдрvvдэд
Загал буурал тэргvvнтэй бvрэгхэн дорой євгєнд
Гал шиг шvлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ ?
Ганцхан vдэш vлдлээ, одоо ярилцаж авая !
Зуу зуун шєнєєр хорвоог ичээж явсан
Зуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна.
Зуур зуурхан алдаагаар хотлыг шvvмжилж явсан
Зугаатай сэргэлэн философи, єнєє надад чухаг байна.
Давирхай тvрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна.
Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна.
Дампуурч явсан паян алиа наргиа хаа байна.
Дараа нь надад хэрэггvй би єєр болчихно.
Болхи даруу гудмуудаар хувийн эргvvл хийж
Бор л хоногийн тэнгээр эрх чєлєє исгэрч
Бодлого багатай явсан эр нєхєр чинь маргааш
Бодгаль дvрийг сахиж єрхийн тэргvvн болно.
Давхар єрєєний мухарт гэрийн халаад нємєрч
Далай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаад
Давилуун зантай эхнэрээр vvд хаалгаа мануулж
Дангинасан тvгжээн цаанаас “завгvй !“ гэж хариулна.
Арави бурхны дайтай бvvдгэр тэр єрєєнд
Атархан залуу насны бvдэгхэн ч мєр vлдэхгvй
Архи нєхєд хоёроос vvрдийн чєлєє гуйсан
Ахимаг буурай би чинь гэрийн Богд болчихно !
Эр хvний насанд заавал учрах жамтай
Эмгэнэлт тэр vе маргааш эхлэх нь лавтай
Эрхэм хонгор нєхєд минь хундага юугаа єргєе
Энэ сvvлчийн vдшийг та нартайгаа єнгєрєєе !
Yхэр чулууг сvлжсэн уулын олон горхиноос
Yер харгиа нь татарч нэг нь ийнхvv зогсох нь
Yлдэж байгаа бусдыг нь нэртэй том мєрєн болгох
Yе цагийн аяс нэгдэл зориг хэрэгтэй шvv.
Элбэг найрын далайгаас зам гажин хоцорч
Эрэг ирмэг газарт зангуу хаян буусан
Рэнчиний дунд хvvгийн залуу явсан єдрvvдийг
Эцэс хожим та нар заавал дурсах нь магад.
Аяа тэр єдєр шvлгийн унаган нєхєд минь
Алдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно.
Алтан сархдаар дvvрсэн хундаганаас нэг нь vлдэнэ
Алтайн хасагийг элэглэдэг гитар хєгжим дуугай байна !
Єдєр єдєрт нь таталсан зугаа наадмын шvлэг
Єнгє солгой ч гэсэн шvлгээ унших хоолой
Єрвєгєр шар сахал аль аль нь эзгvй байна.
Єнєєх Чойном алга аа гэж зvрх чинь тэгэхэд шивнэнэ .
Гурав –
Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжиж
Ирvvл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя.
Ирмvvн цовоо єдрvvдийг минь дарж байсны шагналд
Ийм хvн явлаа гэдэг тэмдгээ зvрхэнд чинь vлдээе.
Арван хаврын тооцоот миний хvндэт дайсанд
Амь шиг хайрлах ширээгээ мєчийн тєдий орхиод ир !
Аялгуут шvлгийг минь сvлбэдэг улаан харандаагаа бариад ир
Ар л хонгоор шивнэлдсэн бараан vгсээ vvрээд ир !
Тєрсєн энэ биеийг минь илдээр сийчсэнээс єєрцгvй
Тємєр vзгэн заазуураар шvлгийг минь хэрчиж суухдаа
Тєрийн нэрийг барьж шударга нэгэн шvлэгчийн
Тєвшин цагаан сэтгэлд юу унагааснаа хар.
Эрээн хивс дэвсэж хvрэн мебель тавиагvй
Эвхдэг толины ємнє хvvхдийн тоглоом єрєєгvй
Эгэл даруу єрєєнд минь хvний сайн нь цувсаар
Элэгдэж муудсан шал дээр хєл тавин морилж vз.
Єнгєт чулуун шалтай хаан ордноос эрхэм
Єргєст дэлхийн шvлэгчийн хаалга татах хэргэм
Єєрт чинь дахиад олдохгvй – хайрт дайсан минь чи
Єчнєєн их азтайгаа дотроо санаж vлдээрэй.
Таван жилийн хугацаанд харийн ном заалгаагvй би
Таван мянган настай халх тvмний цэцийг
Тансаг баян дорнын хатир жороо шvлгийг
Талын малчин ааваараа хэлvvлж єссєн шvлэгч
Алдар гавьяа нурахаас айгаа нь vгvй явахад
Амьдрал жаргал тарахаас ичээ нь vгvй байхад
Албан тушаалын тєлєє зэвтэй хутга ханцуйлж
Алтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгvй.
Хvндэт дайсан минь гэвч чамд би хайртай
Хvлэг морин адил чамайг би унаж
Хvvхэд багын оюунаа чиний хvчээр єсгєж
Хvний нийгэмийн дотор сvvдэр байдгийг ухаарсан юм.
Єстєн дайсан маань нялх шvлгийг минь хєнєєхєєр
Єсгий даран мєрдєж байгааг сэтгэлдээ сэрэмжилж
Єдрєєр бус цагаар хурд мэдэн урагшилж
Єнєр тvмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсан юм.
Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм.
Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ.
Тэртээ холын хvмvvс ч их тоосыг хараад
Тэнд нэг юм хурдалж явна гэж хэлvvлэлтгvй мэднэ.
Дайсан чиний хvчээр би єдий болтол ахилаа
Даяар олонд нэрийг минь чи тарааж єглєє.
Дахиад чи хувь илvv чадалтай болооч
Дарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье !
Дєрєв –
Ганцхан шєнє vлдлээ, цадиггvйн хэмжээ дуусав
Газарт тvгсэн одод минь, гийгvvлэнхэн соёрхооч
Гантай хэт шиг насны минь сvvлчийн чєлєєт єрєєнд
Галтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач.
Аяа тэр залуу насыг та нар мэднэ шvv дээ
Алаг нvдний чинь харцанд бие мэдэн єртєж
Амьд бурхны хишгийг хvртээх ёстой цэцэгст
Автобусны талон шиг толгой дараалан тvгээж
Бутархай мєнгє шиг vнсэлтээр хариу шагнуулж явахдаа
Буурал ихсээс ичсэнгvй булбарай нялхсаас зовсонгvй
Будант энэ vеийнхээ цэл залуу хэвлийд
Бурхан чєтгєрийн эрлийзийг цутгаж байсан бус уу ?
Зvс таних, танихгvй, янагийн олон тэнгэр минь
Зvрх гэгчээр чи бид тоглоом шиг наадаж
Зvлэг ногоот зуны цэнхэр буданд хєлчvvрч
Зvvд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу ?
Хорвоо дэлхийг жиндvvлсэн хоёр одны тохиол шиг
Хотын єргєн зээлээр хотолзонхон гунхаж
Алаг цоохор махтай газрын зураг шиг хуушуурыг
Амьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу ?
Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэж
Бужигнаан ихтэй хотоос алсын уул уруу зугтаж
Бургаас модны гvнд амьдын жаргал эдэлж
Буян нvгэл хоёроор тоглож явсан бус уу ?
Шилэн торго адил залуу зєєлєн цогцсыг
Шимэн vнсэж байхад цээр хориг байсангvй
Шив шинэхэн зуны vvр цvvрийн шvvдэр шиг
Шиврэн гарах хєлсєнд минь нvvр угаахаас буцсангvй.
Одоо тэгвэл алдрай минь миний улирал солигдлоо
Онгон зуны шєнє шиг бараахан vсэн дунд минь
Одон солир зуржээ ! би чинь явах боллоо.
Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гvйцэтгэв.
Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугаа
Хорасан тахир сэлэм шиг нумлаж
Хоёр мээмээрээ уушиг зvрхийг минь тэмтэрч
Хорзын дээжийг чи уруулаараа над уулгаач !
Ширмэн єнгєтэй хорвоод алтан хадаас шиг явахдаа
Шилэн болор жvнзийг шимж амталж ханалаа.
Шим сайтай сархдын зvрх тvлэм дээжийг
Чиний амаар дамжуулж хvртэх нэгэн дутуу байна .
Нанчдын ааганд би согтоё. Алдрай минь зєвшєєр
Надаас харин чи согт алагхан нvдэн минь
Насан залуугийн сvvлчийн дуслыг шавхан шимж
Навчин улааны тамгаа хvзvvнд минь дарж хайрла.
Улаа єртєє дамжсан их тєрийн зарлиг шиг
Улаан тамга даруулсан хvчин тєгєлдєр хvн
Уяхан та нарын сvргийг уйлууланхан орхиод
Уймраа євгєний замаар салжилж одоход амар.
Сормуусан цаанаа инээж дуугvй битгий суугаач
Согоо сайхан дvрээ нvцэглэнхэн харуулаач
Сохор заяат орчлонгийн хєлгvй цэнгэлийн дээжийг
Согтууранхан амталъя. Надаас чи автугай.
Залуу нас минь маргааш vгvй болно.
Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна.
Заарын vнэр, янагын амт, хайрын гал
Энэ шєнийн орноо цагаан даавуун дотор vлдэнэ.
Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шvv.
Аадрын vvл шиг шивэрч эх биеийн чинь дээгvvр
Ахиад яруу найрагчийн залуу нас бvрхэхгvй!
Аяа тэгэхэд зvрх чинь ганцхан намайг vгvйлж мэднэ!
Yгvйлэн vгvйлэн санавч янагийн домен зууханд чинь
Yнэтэй залуу насаа багц багцаар нь шатааж
Yнсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсан
Yvлэн чєлєєний наран ахиж чамд харагдахгvй.
Харин чиний зvрхнээс, рестораны хундаганаас
Харанхуй шєнийн гудамжнаас, эзгvй хээрийн бургаснаас
Хаш цагаан орны эргvvлж хаясан хєнжлєєс
Халуун залуу єдрvvдийн шvлгийн мєрvvд сонстох бий !
Ухаан алдам хайрын мєнхийн усаар бичсэн
Уурга алдам шvлгэнд миний залуу нас бий.
Уужим энэ дэлхийд нэг хvн залуу явсан юм ! гэж
Уяран сонсох болгондоо санаж яваарай алдрай минь !
БИ
(Ирээдvйд илгээх захидал)
Залуу насны цусыг, хєгшрєх насны хєлсийг
Зарцуулж дусал дуслаар нь тоолсон.
Зарим нь оносон, зарим нь алдсан, зарим нь бvр тєєрсєн
Задгай шvлгvvд бол та нарын юм !
Та нарт єргєх миний бэлэг
Та нарын эрин vед тєлєх миний тєлбєр
Та нарын нийгэмд тавих миний
Тайлан илтгэл, танилцуулах хуудас, хєшєє дурсгал мєн.
Эгэл ардын эгэл шvлгэнд минь
Эсгэсэн оёсон гоёл байхгvй.
Эрээлсэн будсан чимэг байхгvй
Эрээгvй бялдуучлал, гvтгэлэг байхгvй.
Энд миний дотоод ертєнцийн
Эхлэл тєгсгєл, эвдрэл хєгжил, хур тогтоц бий !
Буруу ч бай, зєв ч бай
Бусад хэний ч гаргаагvй
Будаагvй
Будгийг нь халцлаагvй миний єнгє бий !
Миний шvлгийн цар
Миллиметрээр ч юм уу, километрээр ч юм уу
Нарийн єргєн ямар хэмжээг хамарсан байваас
Намайг харах телевизийн дэлгэц тэр !
Оршил буюу омгорхол дууслаа
Одоо намайг харцгаа !
1. Миний нэр
Євєг минь Монгол, омог минь Боржигон
Овог минь Ренчин, єєрєє би Чойном.
Хvрдний маань шиг энэ зургаахан vсэг
Хvлээх газрын цонхны тоосон дээр байлаа.
Хvндлvvлж номын нvvрэн дээр,
хараалгаж ялын тогтоол дээр байлаа.
Хvvхний аманд заримдаа тарни болсоор
заримдаа хараал болсоор
Хvнд цагт нь мєнгє болж ч явлаа
Хvvхдэд нь овог болж ч явлаа.
Хэрэгцээний бутархай мєнгє шиг
Хээгvй мєртєє чухаг нэр болж
Жараад оны эхээр Улаанбаатарын
Жаал хvvхнvvдийн халаасаар дvvрч байлаа.
Хот газрын хагссан залууст
Хоолны оронд хоол, цайны оронд цай болж
Ганц номны минь тєлєє хоёр залуу
Гараа тулгартал зодолдож байлаа.
Оюутан дvv нар миний нvдээр
Олон хавар хийрхэж явлаа.
Олон vдэшлэг дээр миний нэр
Одтой барилдсан бєх шиг цоллуулж явлаа.
Орох бороо шиг алга ташилтаар шагнуулж
Овоо байлаа.
Одоо ч хуучраагvй байна.
Олон арван, зуун, мянган жилийн хойно ч
Огцорч бvv хуучраасай гэж
Энэ зууныхаа нэрийн ємнєєс
Эрхбиш би хvсэх байна.
2. Аав бидэн хоёр
Нэрийг минь хайрласан хvн – Аав
Нэгэн биеийг минь заяасан хvн – Аав
Нээгдэж амжаагvй єргєст цэцгийг орхиод
Нэн эрт явсан – Миний Аав !
Цанид номын тарнийн vсгээр
Цаст Гималайг давуулан авчирсан
Хvн бvхэнд байдаггvй нэрийг баруун чих минь
Х.Цэрэнсодном бус Гилогринчинээс
Хэлж єгсєн юм гэсэн
( Санавал аав минь тэр зvгийн номд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгvй )
Сар жилvvд тэр vеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг vджээ.
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Илчилгvй нvvдлийн зэрэглээт зам дээр
Эрт єнчирч орой бойжсон байна.
Аав минь, хєєрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хємєрч дээ !
Эрт намайг орхиж
Ээжийг дvv нарыг минь орхиж
Эдvгээ би орхисон настай чинь чацуу болоод
Эл зэрэмдэг шvлгийг хэлхэж сууна.
Алаг vрийн элэг євєрлєсєн болохоор
Аавдаа би эгэлгvй хайртай билээ
Анх vзсэн ертєнц минь гучин хэдэн он болохоор
Аав бид хоёр нэгэн гэрт багтсангvй.
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм.
Эргэж тэр хvн ч харсангvй, эргэж би ч харсангvй …
Эргэж сvvлд харахад тэр хvн алга байлаа.
Ємнєх vедээ би
Єстэй тєрсєн ч юм уу.
Сэлгэж vлдсэн vеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур ч байсан юм уу.
Нарийн юмыг нь би ч залхуугvй сvйтгэж
Намайг эцэг минь залхуугvй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бvсний
Эр цунгийн зузаан хавдрууд vлдээгээд
Энэ биеийг минь долоохон насан дунд
Ээж дvv нарыг минь олоохон гачаал дунд
Эх орноо дэлхийн дайны сvvдэрт
Гучин долоохон насандаа орхисон.
Тэр хvнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгvй
Тээршээж бараг ад vзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргvй балчир нас минь .
Аавыг
Амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс єрнє зvгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хvvхэд
Аричуудын ган болд хоёр хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгvй чичирч байхад
Арай эртдэж хугацаа нь дууссан юм.
Адайр тэнэгхэн балчир нас мину !
Тэр хvнийг явчихаар ач гавьяагий нь
Би ч ойлгосон юм.
Биш нь ч ойлгосон юм.
“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “ гэж
Амьдад нь хэрэлдэж муулж явсан хvн
Алгаараа нvдээ арчсан гэдэг.
Алган дээр нь
Арвайн vрэн чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагvй ч юм уу –
Бvv мэд !
Байсан л байх болтугай.
Харин тэр хvнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор тал
Харлан хонхойх шиг болсон юм.
Айл хот даяар тэр хvний
Аргилдуухан дуу нь vгvйлэгдэж
Айл хотлоороо єнчрєх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдvvхэн суусан тэр хvнээр дутаж
Хэсэгтээ євєл болж єгєхгvй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр манарсан газар хоёр
Мэгшин гиншин орилох шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог дээрэнгvй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун сая хvргэ ! гэсэн тушаалтай хамт
Арчаад єнгєрсєн юм.
Адилхан дааруулж
Адилхан єлсvvлж
Алсын энэ нийгэмд
Овоо дєхvvлж єгсєн юм.
Олоон хvний
Омгийг нь дарж єгсєн юм.
Хvнийг муу хэлэх нь бус би ч гэсэн
Хvvхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаа ч гэсэн
Хэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад нь
Харааж
Хавчиж
Хардаж
Хазайлгаж
Хажуу бєєрнєєс нь
Єр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаад
Yхэхээр нь
Yvрд садаа болохгvй болохоор нь
Єєрєєс нь урьтаж талхыг нь идэж чадахааргvй болохоор нь
Єргєн олонд
Арай дємгvvр харагдахгvй болохоор нь
Ганц vгээр хэлбэл магтаал гарзгvй болсон цагт
Гай ч болохгvй, нэмэр ч болохгvй болсон цагт
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна.
Yгvй ээ !
Yхсэн хvнд нэхэн олгох
Yнэгvй алдар, vнэгvй магтаал хэрэггvй.
Yнэн л хэрэгтэй !
Хvнийг хэнийг ч гэсэн vхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгvй л байвал болоо !
( Чадалтай бол амьдад нь товлоно биз
Чадалгvй бол хохь нь )
Авсаа тонуулсан тэр сахалт хvн шиг
Аав минь тийм том гавьяатан биш
Амьтанд хал балгvй
Ард хvн байсан юм.
( Амьтанд хал балгvй явна гэдэг vнэндээ
Айхтар том гавьяа юм шvv ! )
Хооронд маань яс хаясан тэр цаг vеийн
Хол явахгvй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгvй єрєвдсєн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цааших бvх vеийг харах
Аргагvй “миний цонх” тэр хvн билээ.
Тэр хvнээр би хорьдугаар зууны эхэн vеийг харж
Тэр хvнээр би арван есдvгээр зууныг харж
Тэмцэл, цєхрєл, Амарсанаа, Чингvнжавыг харж
Тэнvvн говийн ухаантан Равжаа хутагтыг харж
Тэмvжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ vсэн буурал эринийг
Хvн тєрєлхтний хvvхэд vетэй нь ойлгоном !
3. Залуу нас мину !
Єнцєг нь мєлийсєн хиртэй ёотонгоо харамлаж
Єсєхєд минь сульдаа, улаан эсэргэнэ, хамуу томуугаа
Єгч гийгvvлсэн
Єнєєх дайны хvнд жилvvд
Єнєєх зуд турхант євлvvд
Єнчрєл, нvvдэл
Єлсєх, ядрах, бусдад ад vзэгдэх …
Бас хvнд vрчлэгдэх бvгдээрээ нийлээд
Балчир насыг минь тас огтолсон юм.
Балчир насыг минь тас огтлоод
Бага насыг алгасаад, залуу насыг хvчээр залгасан юм.
Гундуухан сэтгэл, гандуухан цогцсонд
Гутал нь цоорхой, дээл нь ноорхой
Инээд хvрмээр тэр залуу нас
Уур хvрмээр эрт эхэлсэн юм.
Уурлахдаа би :
Уурга дааж ядан, эргэцээ мориндоо мордож ядахдаа
Ус багатай худаг дээр цангасан малыг цатгаж ядахдаа
Урж идчих шахсан тахилчийн Очирын Бvтэдмаагийн
Уруул vг хоёрыг дийлж ядахдаа
Урмыг нь, хvслийг нь хангаж ядахдаа
Увайгvй энэ хорвоогийн
Учрыг нь олж ядахдаа
Улсын нvднээс далд
Уйлж явсан юм …