Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д Цэцэнбилэг : Би андтай бас андгүй хүн
Утга зохиол

Д Цэцэнбилэг : Би андтай бас андгүй хүн

Урлаг Урлаг07/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ux-and-seo-best-friends5571102022014-10-07-13-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Газрын хөрсөнд олуулаа ургасан мод шиг би андтай хүн
Гангийн халуунд хагдардаг өвс шиг би андгүй  хүн
Галзуу эрчлэх хорвоод намайг түшдэг би андтай хүн
Ганьхарч ганхаад явахад намайг түлхдэг би андгүй хүн

Өөдтэй өнгөтэй явахад зөгий цэцгэн дээр эргэлдэх шиг би андтай хүн
Өөнтөгч атаач нэгэнд нь жадлуулж эвхэрдэг би андгүй хүн
Урмаар тэтгэж бурмаар хахаадаг би андтай хүн
Уйлаад асгарах нулимсанд минь намайг живүүлдэг би андгүй хүн

Өөртэйгөө нийлүүлж хүчтэй болдог би андтай хүн
Өөрөөс минь тасдаж хүч нэмдэг би андгүй хүн
Өрөөлийн нүдэнд овоорч бөөгнөрсөн би андтай хүн
Өргөс шиг үгсээр хатгуулж өвтгөдөг би андгүй хүн

Энэ бие хаана хэрэгтэй байна тэр бүхэндээ андтай хүн
Энэ бие хаана илүүднэ тэндээ замхардаг би андгүй хүн
Бүхнийг өмөөрч үгээ хэлэхдээ би андтай хүн
Бусдын өмнө буруудаж алдахдлаа би андгүй хүн

Харагдах төрхтэй баригдах биетэй би андтай ч гэлээ
Хараанд өртөж хань болох анд чи хаана байна
Халин дэвэх хамжааргүй тэнгэрт зай багадахдаа
Хажуу дэргэдхээ чи хазаж хэмлэдэг юм уу

Анд нөхөрлөлд хорвоо өөрөө уудам билээ
Андуугүй бодолд анд гэдэг нандин билээ
Дэлхий даахгүй гэх биш үнэнч нөхдөө хадгал
Дэргэд чинь л үүрд  үлдэх андын холбоогоо тамгал

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ

10/10/2025
Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025
Утга зохиол Урлаг

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага болно

30/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

12/10/2025

Э.Амартүвшин “Риголетто” дуурийн гол дүрд 120 дахь удаагаа тогложээ

12/10/2025

Холливуудын од, жүжигчин, найруулагч, продюсер Дайан Китон 79 насандаа таалал төгслөө

12/10/2025

С.Чулуун: Ирээдүйд Монголын түүх, судлалын төв болгохыг зорьдог

12/10/2025

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.