Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Батух: “Би уран бүтээлүүддээ хайртай”
Үндэсний хөгжим

Батух: “Би уран бүтээлүүддээ хайртай”

Урлаг Урлаг08/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10653418_533905810088663_942615698643061521_n9293043722014-10-08-16-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Үеэрхэж явсан андууд тун олон ч
Үнэн сэтгэлийн найзууд хайчав даа
Үнэнё цэнгүйтсэн хорвоод хөрөнгө мөнгө үү?
Үхэл ханхалсан үед найзууд уу?
Сайн ч бай муу ч бай
Миний муусайн найзууд бол найзууд
Найзалсан шиг найзалдаа
Хүн чанараа хааяа тэд гээдэг”….
Залуучуудыг “Найз”, “Бороо”,” Мод” хэмээх хайрын уран бүтээлүүдээрээ FM-ийн чатуудаар удаа дараалан тэргүүлж байгаа  залуу  уран бүтээлч Батух буюу  Н.Батмягмартай уран бүтээлийнхэн талаар ярилцсан ярилцлагыг  та бүхэнд хүргэж байна.

–    Анхны уран бүтээл чинь ямар уран бүтээл вэ?
–    Би хөгжмийн найруулагч мэргэжлээр СУИС-ийг төгссөн ерөнхийдөө дууны үг, ая,найруулга бүх л зүйл дээрээ би өөрөө ажилладаг. Анх дангаараа 2012 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээлээ найз нөхддөө зориулж “Найз” хэмээх дуугаа гаргасан тэр даруйдаа л FM, Youtube.com дээр залуучуудад хүрсэн уран бүтээл болсон доо.

–    “Найз” дууны араас ямар уран бүтээлүүд гаргасан бэ?
–    “Найз” хэмээх дуу гарсан цагаас залуучуудын сонсох дуртай дуу болсон. Би ч анхандаа найз нөхөддөө зорулж “найз нөхөдийн үеэрхэл, нөхөрлөлийн талаар” энэ дуугаа найзууддаа зориулсан боловч залуучуудад маш их хүрсэн. Энэ нь ч надад  маш их урам зориг өгсөн. Тэгээд л цаашдаа бие дааж уран бүтээл туурвихаар шийдсэн дээ. Тэгээд л “Бороо”, “Мод” “Гоч хайр”  дуунуудаа гаргаж клипжүүлсэн.  Тун удахгүй 2015 онд өөрийн бүх уран бүтээлээ дүржүүлсэн CD гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

 

–    Таны уран бүтээлийн төрөл жаннар?
–    Төрөл жаннар гэх зүйлд баригддаггүй ихэвчлэн комешел, хип хоп төрөл жанараар уран бүтээлүүдээ туурвидаг.

–     Та ямар студэд уран бүтээлээ туурвидаг вэ?
–    Би өөрөө “Metronome” хэмээх студтэй тэндээ өөрөө уран бүтээлээ хийдэг .

–    Залуу уран бүтээлч хүнд хүндрэлтэй бэрхшээлтэй үе ер нь хэр гардаг бэ?
–    Хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл бүрийг дурьдвал их байна лдаа. Гэхдээ надад найз нөхөд маань их дэмждэг тусалдаг. Мөн намайг сонсдог залуучууд, Хань минь надад  маш их урам зориг өгдөг. Харин хөрөнгө санхүүгийн хувьд жаахан хүндрэлтэй зүйл гардаг гэхдээ намайг дэмжээд надад тусалдаг маш олон хүмүүс байдаг тэдэнд би их баярладаг.

–    Таны ойрын хэдэн жилийн төлөвлөгөө гаргасан уу?
–    Төлөвлөгөө гаргасан байгаа.  2015 он гаргаад анхны CD, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Найз”дуугаа клипжүүлнэ. Бас хөрөнгө санхүү нь шийдэгдвэл бусад дуунуудаа клипжүүлэх бодолтой байгаа.  
–    Ярилцсанд  баярллаа

Б.БАТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.