Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“АСУР” хамтлаг албан ёсны нээлтээ хийлээ
Нийгэм

“АСУР” хамтлаг албан ёсны нээлтээ хийлээ

Урлаг Урлаг08/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL6300398736444201410081628676005452014-10-08-16-41[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдрөөс өдөрт шинэчлэгдэн дэвшиж, цар хүрээгээ тэлсээр байгаа монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болж чадахуйц “АСУР” хамтлагийг “Нэгүн” студийн нэрийн өмнөөс албан ёсоор танилцуулж байна.

Бидний хувьд “АСУР” хамтлагаа орчин үеийн рок поп хөгжмийн урлагт оруулж буй нэгэн хөрөнгө оруулалт гэж үзэж байна.

"Асур" хамлагийн танилцуулга: Тус хамтлаг нь 2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагджээ. 

Гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/ болон бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “АСУР” нэрийг сонгожээ.

“Асур” хамтлагийн ахлагч Мөнхлэй, гишүүн Гэрлээ, гишүүн – Санаа.

Тэд хөгжмийн боловсролоо цаг ямагт дээшлүүлж, хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг. Мэргэжлийн хандлага, уран бүтзэлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлех, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой аж.

Тэр ч утгаар Асур хамтлаг нь энэ оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд "Negun studio", "Ariana Impression trainer"-н хамтран зохион байгуулсан  “Зөв зүг” хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь дээр анх тайзан дээр гарган ая дуугаа өргөсөн юм. 

Уран бүтээл: “Асур” хамтлаг анхны уран бүтээл болох “Аnothег” дуугаа енгөрсөн 5 дугаар сард цацсан бегөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болжээ. Дууны клип youtube цахим хуудас дахь үзэлтээрээ ендөр хандалтыг / views 375,000/ аваад зогсохгүй Германы www.olj.de хэмээх сайтад хайрын шилдэг 100 дууны 25-д бичигдсэн амжилтыг үзүүлээд байна.

 “Аnothег” дууны хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium audiо” студийн Holger Lagerfeldt  хэмээх уран бүтээлч хийсэн нь томоохон онцлог болсон юм. Мөн тус дууны клипийг “Quad animation” студийнхэн гүйцэтгэж, монголд анх удаа 4К форматаар дуу, дүрсний өндөр нягтрал, чанартайгаар цацсан нь “Асур” хамтлагийн уран бүтээлийн хандлагыг эхнээс нь мэргэжлийн түвшинд илэрхийлсэн билээ.

 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.