Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Тусгай ажиллагаа” уран сайхны кино бүтсэн түүх /Мөөжгөөгийн хошигнол видео/
Кино

“Тусгай ажиллагаа” уран сайхны кино бүтсэн түүх /Мөөжгөөгийн хошигнол видео/

Урлаг Урлаг10/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tusgai-ajillagaa8296281542014-10-10-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

tusgai-ajillagaa  Аавынхаа шийрийг хатааж, уран бүтээлээрээ “хашгирч” яваа залуу найруулагч Д.Галбаяр инээдмийн кинонд мэргэшиж яваа цор ганц найруулагч гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх.

Хошин урлагийн анхдагчдын нэг, Монголын ард түмний хайртай жүжигчин Г.Дашхүү агсны хүү тэрээр ээлжит уран бүтээлээ үзэгч олондоо бэлэг барихад бэлэн болжээ. “Go adventure” студийн захирал Д.Галбаяр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав″ зэрэг олон сайхан инээдмийн уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэсэн бөгөөд түүний ээлжит бүтээл “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кино тун удахгүй та бүхэнд хүрэх гэж байгаа. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэгддэг найруулагч  Д.Галбаярын энэхүү уран бүтээлд  “Маск” продакшны жүжигчин  МУСТА М.Баярмагнай, СТА Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, Ардын жүжигчин С.Сарантуяа, А.Болорсүх зэрэг уран бүтээлчид тогложээ.

“Уйлсан нь уран бүтээл болдог, инээсэн нь уран бүтээл биш байдаг гэсэн теорем байхгүй” хэмээн итгэл дүүрэн хэлж байсан залуу найруулагчийн энэхүү инээдмийн кино 10 сарын 15-наас кино театруудаар гарч эхэлнэ. Харин тун удахгүй “Тусгай ажиллагаа” уран бүтээл бүтсэн түүх нэвтрүүлэг гарах бөгөөд урьд урьдийн нэвтрүүлэгүүдээс өвөрмөц, сонирхолтой шийдлээр та бүхэнд хүрэх бололтой. Тэрээр залуу жүжигчид болох Э.Мөнхтөр, Ө.Мөнх-Эрдэн нар тус нэвтрүүлэгийн трейлэрийг хошигносон маягаар хийжээ. Ингээд Мөөжгөөгийн хошигнол болох уран бүтээл төрөх агшинд нэвтрүүлгийн трейлэрийг хүргэж байна. Хэсэг инээдийг мэдрээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026
Кино Урлаг

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.