Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“LVA” энтертайнментийн ээлжит бүтээлийн хүлээлт эхэллээ
Уртын дуу

“LVA” энтертайнментийн ээлжит бүтээлийн хүлээлт эхэллээ

Урлаг Урлаг13/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
68483_407111236040539_611330214_n2441550112014-10-13-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва 2010 онд өөрийн нэрийн “LVA” энтертайнментийг үүсгэн байгуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн олон кино бүтээлийг туурвижээ.

Тухайлбал, 2010 онд драм төрлийн “Амьдрал төсөл” киног бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү кино нь залуу гэр бүлийн аз жаргалтай амьдрал бүтээх гэсэн хүслийн тухай өгүүлсэн бөгөөд тэд мөрөөдөлдөө хүрэхэд тулгарах саад бэрхшээл, асуудлуудыг хэрхэн даван туулж гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөлөө хадгалж үлдэж байгааг харуулдаг.

Мөн өнгөрсөн онд “LVA” энтертайнмент дэлгэцийн хоёр дахь бүтээлээ өлгийдсөн нь “Дурлалын гэмт хэрэг” нэртэй уран сайхны кино байв. Нэрнээсээ эхлээд анхаарал татсан тус бүтээл Монголд тэр бүр хийгдээд байдаггүй Mystery, Romance, Drama төрлөөр бүтээгдсэн гэдгээрээ ихээхэн онцлог болж чадсан. Энэ ч утгаараа зохиол, хийц, илэрхийлэл нь бусдаас ялгарч, хурц шийдэмгий үйл явдал, жүжиглэлтээр үзэгчдийг татсан юм. Төрөл жанрынхаа онцлог, онцгой шинжийг ч үзэгчдэд мэдрүүлж чадсан гэж үзэгчид төдийгүй мэргэжлийнхэн үнэлсэн.

Энэхүү амжилт цааш ч үргэлжилж, “LVA” энтертайнментынхан энэ онд “Фейсбүүк од” нэртэй гурав дахь дэлгэцийн бүтээлээ нийтэд хүргэв. Тус киноны зохиолыг жүжигчин Д.Лхагва өөрөө бичиж, продюсерээр нь гардан ажилласан юм. Кинонд оюутан залуусын хайр сэтгэл, амьдралд хөл тавихын өмнөх тэдний алдаа оноо, хүсэл мөрөөдлийн тухай хөгжилтэйгээр өгүүлсэн байдаг.

Мэдээж дээрх кинонуудыг дуучин хүн туурвисан гэдгээрээ киноны шум, хөгжмийн зохиолд ихээхэн ач холбогдол өгсөн нь шууд л анзаарагдана. Учир нь рок поп урлагийн мундагчууд болох МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн нарын шилдгүүд “LVA” энтертайнментаас гаргаж буй кино бүтээлүүдийн хөгжмийг нь зохиож, дууг дуулсан юм.

Мэдээллийнхээ төгсгөлд нэгэн таатай мэдээг та бүхэнд дуулгая. “LVA” энтертайнментын хамт олон дөрөв дэх кино бүтээлийнхээ ажилд шаргуу оржээ. Туурвисан бүтээл бүрээрээ кино урлагт хүчтэй хамт олон байж чадна гэдгээ харуулсан эдний хамт олон энэ удаад ямар төрөл жанрын, ямар утга санаа агуулсан бүтээл туурвих бол? Удахгүй мэндлэх шинэ бүтээл өмнөх кинонуудын нэгэн адил үзэгчдэд шинэ мэдрэмж амтлуулж, баярлуулна гэдэг итгэлтэй байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.