Уран барималч, Монголын урчуудын эвлэлийн гишүүн Нямхүүгийн Цогмагнай агсны амьдрал, уран бүтээлийн нандин өв, шилдэг баримлуудыг дээжлэн толилуулж буй “Цог хийморийн шүтээн” дурсгал, хүндэтгэлийн үзэсгэлэнг “Монгол” арт галерейд дэлгэж, үзэгчдийн хүртээл болгож эхэллээ.
Энэхүү үзэсгэлэнд Н.Цогмагнай агсны хамгийн анхны уран зураг, баримлаас эхлүүлэн 2025 он хүртэлх туурвисан 90 гаруй бүтээлийг толилуулж байна.


