Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Давхар цохилт”-ынхон “iPhone 6”-гийн шагналтай уралдаан зарлалаа
Нийгэм

“Давхар цохилт”-ынхон “iPhone 6”-гийн шагналтай уралдаан зарлалаа

Урлаг Урлаг13/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d26388ceea739b79original235346262014-10-13-13-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ. Ганц ч хором таныг уйдаахгүй олон хөгжилтэй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх уг кинонд топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, олимпийн мөнгөн медальт, боксчин Н.Төгсцогт нарын ховор хүмүүс дүр бүтээсэн юм.

Монголын хамгийн олон алдартнуудыг нэгтгэн гайхалтай баг бүрдүүлж чадсан эзэд нь “Prime Pictures” болон өнгөрсөн жил залуусыг байлдан дагуулж байсан “Амжилтаа ахиулъя” төслийн багийнхан юм байна. Тэд киноныхоо фэйсбүүк хуудсаар дамжуулан нэгэн сонирхолтой уралдаан зарлаж, ялагчдыг нь ухаалаг гар утасны зах зээлийг мөн л байлдан дагуулаад iPhone 6 загварын ухаалаг гар утсаар шагнахаар болжээ.

Уралдааны зар тавигдаад хэдхэн хонож байхад маш олон оролцогчид өөрсдийн хийсэн сонирхолтой постерууд, бичлэгүүдийг илгээж, тэмцээнд идэвхтэй оролцож байгаа нь уг кино хүмүүст хэр их хүрснийг илтгэж байх шиг. Та ч гэсэн iPhone 6-гийн эзэн болохыг хүсвэл тэдний зарласан уралдаанд хүчээ сориод үзээрэй.

 Тэмцээнд оролцохын тулд дараах дөрвөн төрлийн аль нэгээр хийсэн бүтээлээ илгээнэ.
Үүнд:
-“Давхар Цохилт” киноны хэсгээр хийсэн жүжигчилсэн тоглолтын бичлэг
-Киноны дууг өөрийнхөөрөө коверлон дуулсан бичлэг
-Киноны постерыг сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр хийсэн бүтээл
-“Давхар цохилт” гэсэн нэрийг уран бүтээлч сэтгэлгээгээр болон өөр өнцгөөс хэрхэн илэрхийлснээ харуулсан бүхий л төрлийн зураг, дизайны бүтээл

Тэмцээний хугацаа:
Тэмцээнд оролцогч та бүхэн өөрсдийнхөө бичлэгийг “Давхар Цохилт” киноны фэсбүүк хуудасны мэссэж хэсэг рүү илгээнэ. Оролцогчдын бүтээлийг 2014.10.17-ны баасан гаригийн 18.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хуудсан дээр тавигдсан бүтээлүүдээс хамгийн олон Like, Share цуглуулсан хүнийг ялагчаар тодруулж, iPhone 6 утсаар шагнах юм байна.

Давхар Цохилт Instrumental:

http://share.time.mn/download.shtml?id=7sdrgm9g8a4i578vcaa5d1q31p

The Pips – Гүн цэнхэр нүд Instrumental:

http://share.time.mn/download.shtml?id=1sq0ojusohi8oeq54rvmlgv108

Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://www.facebook.com/DavharTsohilt?fref=nf

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.