Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ
Үзэсгэлэн

“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ

Урлаг Урлаг12/10/2026Шинэчлэгдсэн:12/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймаг дахь Политехник коллежийн 40 жилийн ойн хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан уламжлалт “Уулын чулуу” үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн баасан гараг /2026.10.09/-т боллоо.

Тус үзэсгэлэн нь 2000 онд Монголын Урчуудын эвлэлийн гишүүн агсан Г.Цагаандэрэм, зураач Б.Үлэмжбат, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Халзан нарын эхлүүлсэн уран бүтээлийн уламжлалыг үргэлжлүүлсэнээрээ онцлог юм.

Үзэсгэлэнд гоёл чимэглэл, бэлэг дурсгал, дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр суралцаж төгссөн үе үеийн уран бүтээлчдийн туурвисан уран зураг, уран баримал, сийлбэр, чихмэл, гэрэл зураг зэрэг олон төрлийн бүтээлийг дэлгэжээ.

Тухайлбал, зураач, багш Г.Мөнхзаяагийн усан будгийн бүтээлүүд, зураач Б.Үлэмжбатын тосон зургууд, гэрэл зурагчин Ч.Энхбаатарын говь нутгийн онцлогийг харуулсан гэрэл зургууд, гар урлал, гагнуурын ангийн оюутнуудын урласан сийлбэрүүдийг үзэсгэлэнд толилуулсан байна.

Үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвилыг нэг дор нэгтгэсэн тус үзэсгэлэн нь коллежийн 40 жилийн түүх, уран бүтээлийн өв уламжлал, төгсөгчдийн ур чадвар, амжилтыг харуулж буйг сургуулийн захиргаанаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026

“Dzud” уран сайхны кино “City Film Festival Stockholm” кино наадмын шилдэг киногоор шалгарлаа

12/10/2026

“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.