Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Этүгэн аялгуу” уртын дууны үнэ цэнийг мэдрүүлнэ
Нийгэм

“Этүгэн аялгуу” уртын дууны үнэ цэнийг мэдрүүлнэ

Урлаг Урлаг14/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10665924_843928025640122_3237265825577103246_n4077251022014-10-14-09-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь  уртын дуу юм. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.

Төр засгаас баримталж буй соёлын бодлогод тусгагдсанаар “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 2002 оны 17 дугаар зарлиг, “Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх тухай” 2004 оны 134 дүгээр зарилгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2005 он 3 дугаар сарын 9-ний өдөр 43 дугаар тогтоол гаргаж “Моринхуур, уртындуу” үндэсний хөтөлбөр баталсан байдаг.Моринхуур, уртындууныуламжлалтурынсан, моринхуурч, уртын дуучдын билиг авъяасыг хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх, морин хуур ,уртын дууны сургалт, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, морин хуурч , уртын дуучдыг тодруулан алдаршуулах хөтөлбөрийн хүрээнд дорвитой үр дүнтэй ажил хийгдэхгүй байна.

Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалагийн уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.  

Уртын дуучин Б.Тунгалаг нь 2008 онд СУИС-ийг уртын дуулаач мэргэжлээр Дэлгэр багшийн удирдлага дор төгсөөд уртын дууны сор манлай болсон зууны манлай уртын дуучин Норовбанзадын олон сайхан дууг амилуулж, “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Будармаар будармаар салхи”, “Цэн цэнгийн баавар”, “Манарч байгаа шил” зэрэг олон угсаатан ястны онцлогийг харуулсан уртын болон ардын 30 гаруй дууг дуулж, өөрийн урын сангаа баяжуулж, дүрсжүүлэн ажилласан авъяаслаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч юм.

Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар Натур Даанс продакшны захирал, МУСТА Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч МУСТА М.Мөнгөнцэцэг, хувцасны зураачаар Нүүдэл трейд ХХК-ийн захирал, МУСТА Ц.Энхтуяа, тайзны зураачаар УДЭТ-ын жүжиг чимэглэлийн эрхлэгч МУСТА Н.Батбилэг, продюсероор Урлаг Маркет ХХК-ий захирал МУСТА Б.Нямсүрэн нар ажиллаж байна.

Энэхүү тоглолтоор дамжуулан уран бүтээлчдийн баг маань уртын дууны тухай танин мэдэхүйн ойлголтыг олон түмэнд түгээн сурталчлах, цаашид өвлүүлэн уламжлуулах,  олон талын ач холбогдол бүхий сайхан тоглолтыг хийхээр зорьж байна.

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт 2014 оны 10 дугаар сарын 31-ны 19:00 цагт Үндэсний АСА циркэд  болох бөгөөд тасалбарын үнэ 21.000₮ байх бөгөөд циркийн кассаар болон явуулын касс, үнэгүй хүргэлтийн үйлчилгээ ажиллаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.