Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар ирсэн билээ. Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өнөөдөр орон нутгийн эмнэлэгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандив болгож хүлээлгэн өгч буй талаараа мэдээлж “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.
Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн ажээ. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлэгүүдэд гардуулан өгч байгаад байсан бөгөөд Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.
Энэ дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийнхан 20-н жилийн турш хамтдаа байж үзэгч, сонсогч, уншигч түмэнтэй нь уулзуулж ирсэн эрхэм сэтгүүлчиддээ талархлаа илэрхийлж өнөөдрийн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ, Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд анх удаа гэгдэж буй 20-н жилийн ойдоо зориулан гаргасан “Түүхэн ном”-оо бэлэг болгон гардуулж өглөө.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn