Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Өсвөрийн аврагчид” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Нийгэм

“Өсвөрийн аврагчид” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Урлаг Урлаг18/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_49316725663882014-10-18-11-29[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэд хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Өсвөрийн аврагч” тэмцээнийг Аврах тусгай ангийн сургалтын төвд  10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нээлтэд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Р.Дадам нар болон албаны холбогдох хүмүүс оролцов.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг гамшгаас хамгаалах, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилах зорилготой уг тэмцээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 133 багш, сурагчид оролцсон юм.

Тэмцээнд оролцож буй сурагчид үндсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорисоноос гадна бэлтгэж өгсөн хүнсээр өөрсдөө хээрийн хоол хийж нэгэн өдрийг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Мөн тэргүүлэгч болон идэвхтэй сайн оролцогч байгууллага, сурагчдыг Онцгой байдлын албаны идэвхтэн, сайн дурынханы гишүүнчлэлд бүртгэж авсан бөгөөд тэмцээнд 113 дугаар сургууль I байр, II байрт 38 дугаар сургууль, III байрт "Эрдмийн өргөө" сургууль тус тус шалгарч өргөмжлөл, медаль, шилжин явах цомын эзэд боллоо.

Дашрамд дуулгахад “Өсвөрийн Аврагч” тэмцээнийг жил бүр Боловсролын хэлтэстэй хамтран уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.