Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг олгоно
Нийгэм

“Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг олгоно

Урлаг Урлаг18/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f3295e26d267e1448a7adf7e87edc05boriginal9419612152014-10-18-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын соёл, яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон талаар тус академийн ерөнхийлөгч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, нэрт дуун хөрвүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам нар “Нээлттэй мэдээллийн төв”-д мэдээлэл мэдээлэл хийлээ.

Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлийг монгол хэлнээ, Монголын уран зохиолын шилдэг бүтээлийг гадаад хэлнээ орчуулан нийтлэх эрдмийн бүтээлч үйлсийг хөхүүлэн дэмжих, уран сайхны орчуулгын ур чадвар, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг дэмжих зорилгоор нэрт гүүш Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг бий болгожээ.  Энэхүү анхны шагнал гардуулах ёслол 2015 оны гуравдугаар сарын 21-нд буюу Дэлхийн яруу найргийн өдөр болох бөгөөд шилдэг бүтээлийг бэлгэдлийн цом, диплом, 2500 ам.доллартай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулах аж .

Г.Мэнд-Ооёо “21-р зуун гараад манай өмнөх үеийн орчуулгын мастеруудын ур ухаан улам сайжирч шинэ залуу орчуулагч нар бий болж байна. Бидэнд нэгэн сайхан шагнал олгох талаар нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам гуай санал болгосон юм. Хинди хэлнээс “Таван сургамж”, “Бхагаватгита” зэрэг сонгодог 27 ном уран зохиолын дээжүүдийг мөн англи хэлнээс “Монголын эзэн Чингис хаан болон түүний үр сад”, “Монголын байлдан дагууллын түүх” зэрэг 10 гаруй номуудыг орчуулж, уншигчдын хүртээл болгосон орчуулагч Ж.Гэндэндарам “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал бий болголоо. Шагналыг хоёр жил тутамд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгож, нэр дэвшүүлэн, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг бүтээлийг шалгаруулан нийтэд зарлах юм. Одоогоор шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал 2500 ам.доллар буюу 4 сая 600 мянган төгрөгт багтаж байна. Энэхүү шагнал цаашид хэдэн зуунаар дамжигдан олгогдох боломжтой. Өнөөдрийн ханшаар шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал болох 2500 ам доллар нь 4 сая 600 мянган төгрөг болж байна. Энэ шагнал цаашид хэдэн зуунаар ч дамжин үргэлжлэх болно.” гэсэн юм.

Нэрт гүүш Ж.Гэндэндарам: “Хүн ном уншиж гэгээрснээрээ нийгэмд өөрийгөө тодорхойлж байдаг. Ертөнцөд өөрийгөө гэгээрэх, ертөнцийг гэгээрэх гэдэг асуудал бол нэн тэргүүнд тавигдаж байна. Манай монголчууд эртнээс соёлтой ард түмэн байсан. Миний бие 1950-иад оны дундуур Энэтхэг улсад суралцахаар явсан юм. Тэнд дөрвөн жил суралцах хугацаанд Энэтхэгийн эртний түүхэн байгаль, соёлын түүхтэй ярилцаад үнэхээр бишрэн шүтэж, ядаж үүнээс ганц хоёрыг ч болов монгол хэлрүү буулгаад ард түмний оюуны мэлмийд бэлэг барих юмсан гэж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ирсэн юм. Өнөөдөр эргээд харахад Энэтхэгийн сонгодог ном, уран зохиолын дээжээс 27-г, англи хэлнээс 10 гаруй бүтээлийг орчууллаа. Мөн өөрийн 10 гаруй бүтээлийг гаргалаа. Хүн өөрийн орны ном зохиолыг уншаад гэгээрэхээс гадна бусад орны бүтээлийг уншиж, улам их гэгээрч хүний оюун ухаан улам их тэлж байдаг. Эндээс үндэслээд би орчуулгын ажил гэдэг бол үнэхээр гайхалтай ажил юм байна. Энэ эрдмийг үргэлжлүүлж, миний энэ сэтгэл амьд үлдээсэй гэсэндээ энэхүү шагналыг санаачилсан юм. Цаашид орчуулагчид маань олон орны сайхан бүтээлийг ард түмэндээ өргөн бариасай гэсэндээ, залуучууд маань урамшаасай гэсэндээ энэхүү шагналыг бий болгоё гэсэн сэтгэгдэл төрсөн юм.” гэв.

Монголын соёл, яруу найргийн академиас сүүлийн арван жилд гарсан шилдэг орчуулгын сан хөмрөгөөс сонголт хийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг бүтээлийг шалгаруулах юм байна. Өдгөө 85 настай нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналын анхны эзэн ирэх оны гуравдугаар сард тодрох юм.

“Билигт гүүш” шагналыг цаашид хоёр жил тутамд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгох аж.

Ч.БОДРОЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлагийг Мексикийн Засгийн газрын ордонд зочлох үеэр гадаа нь 51 мянган хүн цугларчээ

08/05/2026

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

08/05/2026

Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дахин дуулжээ

08/05/2026

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.