Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан өндөрлөлөө
Уртын дуу

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан өндөрлөлөө

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1a0e9e689bc3aee081c59b56de27c193original9833396802014-10-20-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл  дор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.

Уралдааны анхан шатны шалгаруулалт дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш  авъяас чадвараа сорин оролцлоо.

Уралдааны

• 1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургууль
• 2 дугаар байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
• 3-р байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
• Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
• Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
• Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Р.П Арефьев
• Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор
• Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.

Шагналтнуудын нэгдсэн гала концерт Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.