Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үзэгчид нь улаан хивснээ алхах “Тусгай ажиллагаа” киноны нээлт 22-нд болно
Нийгэм

Үзэгчид нь улаан хивснээ алхах “Тусгай ажиллагаа” киноны нээлт 22-нд болно

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL72805871911152014102014199391377182014-10-20-14-28[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо энэсарын 22-ны өдөр үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.  

Нээлтийнхээ талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Инээдмийн киногоор гаршиж, чанарыг эрхэмлэдэг Д.Галбаярын энэ удаагийн уран бүтээлд  МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр Т.Хулан нар гол дүрд тоглосон байна.

Тав дахь өдрийн орой хот тэр чигээрээ найган дайвалзаж байлаа. Баярцэнгэл, Жаргал, Наадам нэр нь хүртэл шоу цэнгээнд уриалсан дуудах мэт гурван залуу энэ оройг диваажингийн хаалга хүрэх нислэг гэж нэрлэжээ. Гэвч энэхүү нислэг 12 цаг болж цэнгээний газрууд болон дэлгүүрүүд үүдээ барьснаар газардана. Яахаа мэдэхгүй байсан залуучууд нэгэн бүсгүй тааралдсан нь архины үйлдвэрийн эзэн Тамирын эхнэр Сайхнаа байлаа. Ингээд тэд үйлдвэрт нэвтрэн орох бөгөөд одоо жинхэнэ шоу эхэллээ…

Цааш кино хэрхэхийг энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийх үеэрээ хамгийн анхны үзэгч болон тодрох юм. Киноны нээлт "Тэнгис" кино театр дээр 17 цагаас, "Өргөө-1" кино театр дээр 14 цагаас нээлтээ хийнэ. 

Шинэхэн дэлгэцнээ гарч эхлэх гэж буй кинонууд "Улаан хивсний ёслол" хийж уран бүтээлчид нь улаан хивснээ алхдаг. Тэгвэл "Тусгай ажиллагаа" киноны багийнхан энэ бичигдээгүй хуулийг өөрчилж Үзэгчидээ улаан  хивсэн дээр алхуулж алдаршуулах юм байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

“Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.