Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийнэ.
Нийгэм

“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийнэ.

Урлаг Урлаг21/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2d9c3e4c3deabe0559da9194b32896b5350bab0a480093787201410210552583764312014-10-21-15-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж 6-н бэсрэг жүжгийг өөрийн тайзнаа амьлуулаад  байгаа бөгөөд  төслийн хамгийн сүүлийн жүжиг болох Найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй Буруутан” уянгын драмын жүжиг 2014 оны 10 сарын 24-ны баасан гарагтнээлтээ хийх гэж байна.

“Буруугүй буруутан”  жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана.

Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.

Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу…

Гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас бүхий л нийгмийн амар амгалан шалтгаалдаг.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүндэтгэн урьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нар Их Британийн Засгийн газарт өргөдөл бичжээ

28/07/2026

Дуучин Б.Болд “Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай” гэв

28/07/2026

Ц.Ганзориг: Хүчирхийлэгчдийг нийтэд ил зарлаж байх хэрэгтэй

28/07/2026

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

28/07/2026

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.