“OIR art hub”-ын 12 уран бүтээлчийн хамтарсан “Үүр” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “Бий” контемпорари арт галерейд үргэлжилж байна.
Уран баримал, гобелен, коллаж, гэрэл зураг, хувцас загвар болон холимог техникээр бүтээгдсэн бүтээлүүдээр дамжуулан уран бүтээлчид “үүр” хэмээх ойлголтыг хамгаалалт, дурсамж, дотоод мэдрэмж, өөрийнхөөрөө оршин байх орон зайн өнцгөөс эргэцүүлэн илэрхийлнэ.




