Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос
Дуу хөгжим

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

Урлаг Урлаг30/10/2026Шинэчлэгдсэн:30/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо.

Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна.

“Улаанбаатар” пянзны А талд “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангардийн дуулал”, “Улаанбаатарын тухай дуу”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын үдэш”, Б талд “Тусгаар Монгол улс”, “Хангарди”, “Модун”, “1963”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлүүд багтжээ.

Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн “Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Ёслолд нийслэлийн “Улаанбаатар” театрын “Хангарди” үндэсний хөгжмийн найрал (Удирдаач Б.Эрхэмбаяр), театрын дуучид бүтээлийн дээжээс толилуулсан юм. Мөн хөгжмийн зохиолч, яруу найрагчид, хөгжим судлаачид, театрын үе үеийн уран бүтээлчид, пянз цуглуулагчид оролцлоо.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Star Trek”, “X-Men” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

30/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарын мэндэлсэн өдөр

30/10/2026

Дэлхийд хамгийн хүнд алтан ээмгийг Энэтхэгийн дархчууд урлажээ

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.