Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Бүсгүйчүүд морь унах ур чадвараараа өрсөлдлөө
Өв соёл

Бүсгүйчүүд морь унах ур чадвараараа өрсөлдлөө

Урлаг Урлаг02/11/2026Шинэчлэгдсэн:03/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд бүсийн аварга шалгаруулах “Морьтой монголжин” тэмцээн аравдугаар сарын 31-нд Дундговь аймгийн Хулд суманд болж, дөрвөн аймгийн 90 гаруй бүсгүй хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлджээ.

Тус тэмцээнд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв аймгийн 18-70 насны бүсгүйчүүд оролцож, таван төрлөөр шилдгүүдээ тодруулсан байна.

Энэ удаагийн тэмцээнд Өмнөговь аймгаас 40 гаруй бүсгүй оролцож, багийн болон хувийн төрлүүдэд амжилттай өрсөлдөн, хэд хэдэн шагналт байрт шалгарчээ.

Тодруулбал, багийн буухиа төрөлд Ханбогд сумын баг тэргүүн байр, Хүрмэн сумын баг гуравдугаар байр эзэлсэн бол ойрын зайн морин уралдаанд Баян-Овоо сумын Б.Орхон хоёрдугаар байрт шалгарсан байна.

Мөн шагай шүүрэх төрөлд Манлай сумын баг хоёрдугаар байр, Хүрмэн сумын баг гуравдугаар байр эзэлжээ. Харин 45-аас дээш насны ангиллын морьтой саад сүлжээ төрөлд Даланзадгад холбооны баг гуравдугаар байрт шалгарчээ.

Урлагийн төрлөөр ч Өмнөговийн бүсгүйчүүд амжилттай оролцож, дууны тэмцээнд Манлай сумын Н.Жаргалмаа хоёрдугаар байр, Ханбогд сумын Б.Мөнхчимэг гуравдугаар байр эзэлжээ.

Тэмцээний үеэр багийн буухиа, ойрын зайн морин уралдаан, шагай болон ташуур шүүрэх, морьтой саад сүлжээ зэрэг хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан төрлөөр оролцогчид өрсөлдөхийн зэрэгцээ урлагийн авьяас чадвараа сорилоо. Эдгээрээс ойрын зайн морин уралдаан болон шагай шүүрэх төрөлд хамгийн олон оролцогч өрсөлдсөн байна.

“Морьтой монголжин” тэмцээн нь монгол эмэгтэйчүүдийн морь унах эрдэм, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорихын зэрэгцээ үндэсний өв соёл, монголын уламжлалт адууны соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Энэ удаагийн тэмцээнийг дөрвөн аймгийн бүсгүйчүүдийг хамруулан анх удаа бүсийн хэмжээнд зохион байгуулснаараа онцлог байлаа. Түүнчлэн оролцогчдод туршлага солилцох, ур чадвараа сорих, үндэсний морин соёлоо сурталчлах өргөн боломж олгосноороо ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Морин хуурч Б.Төгөлдөр олон улсын наадмын дэд байрт шалгарчээ

02/11/2026
Өв соёл Урлаг

Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ

30/10/2026
Өв соёл Урлаг

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Энхнаран “Хөөрхөн Халиун” тоглолтоо хийнэ

02/11/2026

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026

Морин хуурч Б.Төгөлдөр олон улсын наадмын дэд байрт шалгарчээ

02/11/2026

Хөрөг зургийн бүтээл туурвих арга барил, үйл явцтай танилцуулах мастеркласс зохион байгууллаа

02/11/2026

Үе үеийн уран бүтээлчид “Эгшгэн цацал”-аа өргөлөө

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.