Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн сэргээн тоглоно
Нийгэм

“Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн сэргээн тоглоно

Урлаг Урлаг24/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10408847_298941533634112_3312205764452308917_n3642598052014-10-24-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 УДБЭТеатртТөрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тавилтын нээлтийн тоглолтыг 2014 оны 11 сарын 01,02-ний өдрүүдэд хийх гэж байна.

Энэхүү бүтээл ньУДБЭТ-ын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй ямар ч насны, аль ч улс үндэсний үзэгч үзэх боломжтой уг дуурийг театрын хамт олон “аялал жуулчлалын брэнд бүтээл” болгохоор зорьж байгаа юм.
Уг дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар ард түмний дунд түгэн дэлгэрсэн "Хөхөө Намжилын домог"-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичсэн бөгөөд 1961 онд анх тайзнаа тавьж, 1998 онд сэргээж байсан юм.

Харин энэ удаа ССАЖЯамны СУХСангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг бүрэн шинэчлэж байгаа юм. Уг дуурийг МУАЖ А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн редакцийг МУУГЗ ерөнхий удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийж, СТА Ц.Мөнхболд удирдах ажээ. Мөн ерөнхий хормейстер Н.Дашбямба, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва нар ажиллаж найрал дуу, бүжгүүдийг нь шинээр найруулан бэлтгэж байна.Ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар ажиллан өвөрмөц шийдэлтэй тайз бүтээж байгаа бөгөөд хувцасны зураач Г.Оюун 100 шахам хувцасны дизайныг шинэчлэн хийжээ.
Хөгжмийн найруулгыг шинээр хийхдээ дутаж үрэгдсэн нотуудыг нөхөж хийх, Л.Мөрдоржийн туурвисан хөгжмүүдээс нь нэмж чимэглэн партитура, клавирыг шинэчлэн нэгтгэж шивж цэгцэлсэн нь цаашид энэхүү бүтээлийг театрын тогтвортой тоглох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Шинэчилсэн тавилтын гол дүрүүдэд залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, СТА Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр, МУГЖ, Э.Амартүвшин зэрэг уран бүтээлчид тоглох гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.