Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Амьтны ертөнц»Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ
Амьтны ертөнц

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэмтэд чулуужсан шүдийг ашиглан Тираннозавр (Т.rex) үлэг гүрвэлийн биеийн температурыг тогтоож чадсанаа мэдээлжээ.

Сонирхолтой нь, энэхүү араатны биеийн дулаан хүнийхтэй ойролцоо байсан байна. Судлаачид өмнө нь үлэг гүрвэлүүдийг удаан хөдөлгөөнтэй, хүйтэн цустай амьтан гэж үздэг байв. Харин хожим явуулсан судалгаанууд тэднийг халуун цустай, биеийн температураа зохицуулж чаддаг байсныг тогтоосон юм. Тирранозаврын хувьд халуун цустай байсан гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг ч яг хэмжээг нь мэддэггүй байжээ.

“Бид үүнийг тогтоохын тулд зүгээр л термометр ашиглах боломжгүй шүү дээ” гэж Жон Хопкинсийн Их сургуулийн палеобиологич, энэхүү судалгаанд оролцоогүй Жасмина Виманн хэлж байна.

Эрдэмтэд тирранозаврын өсөлт хөгжлийг судлах, эсвэл яснаас нь ул мөр хайх зэрэг олон арга хэрэглэж үзсэн ч тодорхой тоон үзүүлэлтийг гаргаж чадаагүй юм. Харин сүүлийн судалгаагаар тэд энэхүү аймшигт араатны чулуужсан шүднээс химийн чанартай ул мөр хайсан нь үр дүнд хүрчээ. Тухайлбал, амьтны биеийн температураас хамааран шүдний паалан дахь атомууд өөр өөр хэлбэрээр бөөгнөрдөг байна. Гурван шүднээс авсан хэмжилтээр биеийн дундаж температур Цельсийн 36 хэм орчим байсныг тогтоожээ. Энэ нь орчин үеийн зааны температуртай төстэй бөгөөд хүний биеийн (Цельсийн 36-37 хэм) температураас тийм ч их хол биш юм.

“Бид хамгийн алдартай араатан болох Тирранозаврын биеийн температур хэд байсныг олж тогтоолоо” гэж Лос-Анжелес хот дахь Калифорнийн Их сургуулийн геохимич, судалгаанд оролцсон Арадхна Трипати хэлжээ. Судалгааны тайлан уржигдар /2026.09.16/ “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

“Би үүнээс арай өндөр байх болов уу гэж төсөөлж байлаа” гэж Виманн тайлбарлажээ. Тухайлбал, тэр үлэг гүрвэлүүдийн залгамжлагч гэгддэг шувуудын биеийн температуртай ижил байх ёстой гэж боддог байжээ.

Тирранозаврын биеийн дулааныг мэдэх нь энэ амьтан яаж амьдардаг байсныг тогтооход тустай юм. Халуун, хүйтэнд биеийн температураа тохируулах чадвартай энэ байдал нь Тирранозаврыг үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн хүчирхэг араатнуудын нэг болгосон байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Тэд энэ аргаа ашиглан бусад төрлийн үлэг гүрвэлүүдийн биеийн дулааныг хэмжих боломжтой гэж үзэж байгаа гэнэ. “Энэ аргыг ашиглан судлах боломжтой маш олон, сонирхолтой төрөл зүйлүүд бий” гэж Калифорнийн Их сургуулийн геобиологич, судалгаанд хамтран ажилласан Роберт Ийгл хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Амьтны ертөнц Урлаг

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Амьтны ертөнц Урлаг

“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо

23/10/2026
Амьтны ертөнц Урлаг

Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.