Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа
Уртын дуу

Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа

Урлаг Урлаг24/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p194tr0mhi4uj3gh38tosg17m0c193736642014-10-24-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа нар оролцлоо.

Эдгээрномыг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн өнгө аястай бүтээлүүд юм.“Нийслэл Улаанбаатар” номондУлаанбаатар хотын түүхийг судалсан эрдэмтэн судлаачдын бүтээлийг он цагийн дарааллаар түүрвэсэн бол“Улаанбаатар хотын барилгажуулалтын түүх” номонд нийслэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлжээ. Энэхүү ном ньУлаанбаатар хотын 1639 оноос өнөөг хүртэлх 375 жилийн хугацаан дахьхот байгуулалт, төлөвлөлт, барилгажилтын түүхийг Өргөөний хөгжлийн үе, Манжийн эрхшээлийн үеийн Их хүрээ, Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээ, БНМАУ-ын Нийслэл Улаанбаатар хот, Ардчилсан Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот гэсэн үндсэн 5 бүлэгт хуваан “Эсгий хот”-оос “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэх хүртлээ хөгжсөн Улаанбаатар хотын түүхэн цаг үеийг харуулсан судалбар зураг, архивын эд материалыг ашиглан баяжуулж гэрэл зургийн цомгийг цогцлон бүтээсэн бүтээл юм.

Харин “Эх орны голомт” 3 дугаар боть ном нь алдарт уран зохиолчдын  үе үеийн Нийслэл хотоо магтан шүлэглэсэняруу найргийн цомгоос бүрдсэн 3 дахь ботьюм.Энэхүү номыг цаашид 108 боть болгохыг зорих болно гэдгийн зохиолч, яруу найрагчид хэлж байсан.“Шөнийн Улаанбаатар” ном нь Нийслэлийн өнгө үзэмжийг шөнийн цагаар тольдсон гэрэл зургийн цомгоос бүрдсэн бүтээл юм.

Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэл хотынхоо ойн хүрээнд Улаанбаатар хотын түүх, гэрэл зургийг цогцлоосон сайхан бүтээлийгуран бүтээлч, зохиолчид маань бий болгосонд баяртай байна.Хүн бүхэн Монгол Улсын түүхээ мэддэг шиг Нийслэл хотынхоо түүхийг ч гэсэн мэддэг байх ёстой. Магадгүй Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн үед түүх дурсгалаа устгаад байна.Үүнийг анхааралдаа авч, хамгаалж үлдэх нь нийслэл хотынхоо түүхийг хамгаалж байгаа хэрэг юм. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа зөвхөн ном тараахдаа биш Улаанбаатар хотын туулж ирсэн түүх, цаашдын замналыг тодорхойлж өгч байна гэж би ойлгож байна” гэдгийг тодотгон хэллээ.

Мөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл“Юуны өмнө Улаанбаатар хотын маань түүх, өнөө цагийн өнгө аясыг шингээсэн номыг зохиож, эрхлэн гаргасан бүх хүмүүст талархал илэрхийлье. Эдгээр номуудОлон улсын жишигт нийцсэн форматтай, агуулга өнгө үзэмжийн хувьд ч сайхан ном болсон байна. Энэ номуудыг үзэж харсан хүн болУлаанбаатар хотыг ямар сайхан хот болохыг төвөггүйхэн тольдож харахбиз ээ”гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p194tr0mhi4uj3gh38tosg17m0c

p194tr0mhi6pe8oj1mvq1nsu876d

p194tr0mhi14v71asm10vh11mr17d02

p194tr0mhi15ri16i61j0o1svc1n421

p194tr0mhi77c1gl21chuui41eeo6

p194tr0mhimgk1cufn3c1q6i1k5d9

p194tr0mhit7p1hbb1q9bu55jrj5

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.