Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тун удахгүй “ТВ Коктейл” хамтлагийн дөрөв дэх уран бүтээл дэлгэцнээ
Нийгэм

Тун удахгүй “ТВ Коктейл” хамтлагийн дөрөв дэх уран бүтээл дэлгэцнээ

Урлаг Урлаг25/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tv2367733282014102514471193756022014-10-25-14-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийн шатаараа амжилттай өгсөж явна аа.

Цоглог, эрч хүчтэй залуус маань дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ олон түмэндээ өргөн барихаар бэлэн болсон тухайгаа дуулгалаа.

Өөрсдийн өвөрмөц стиль, жүжиглэх ур чадвараараа урлагийн ертөнцөд хэдийнэ  орон зайгаа бий болгосон тэднийг хөдөлмөрч уран бүтээлчид хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг. Тэгвэл энэ удаад тус хамтлагийнхан “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ тун удахгүй толилуулна. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болсон байна.

Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,  продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Тун удахгүй авьяаслаг уран бүтээлчдийнхээ бүтээсэн адал, явдалт инээдмийн киног кино теарт үзэх нээ.

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.