Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хошин урлагийн нэгдсэн тоглолт” товоо зарлалаа
Нийгэм

“Хошин урлагийн нэгдсэн тоглолт” товоо зарлалаа

Урлаг Урлаг27/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_nvvr2453362412014-10-27-12-35[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Жил бүрийн 4-р сарын 1-нд инээдмийн баяраар тоглогддог хошин урлагийн хамтлаг продакшнуудын нэгдсэн шоу тоглолт ирэх сард тоглогдоно" гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж хошин урлагт хайртай үзэгч түмнийг баярлуулсан. Тэгвэл тус тоглолтын албан ёсны тов энэ цаг мөчид зарлагдаж байгаа бөгөөд 11-р сарын 09-нд 19:30 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглогдохоор болжээ. Тус тоглолтонд энэ цаг үеийн хошин урлагийн шилдгүүд болох Шинэ үе продакшн, Шилдэг өнгө продакшн, Х Түц продакшн, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн, Чапи & Суурь, Параоди хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болж хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Мөн шоу тоглолтонд урилгаар энэ цаг үеийн шилдэг дуучид оролцох бөгөөд хөтлөгчдөөр "Захиалгат инээд" хамтлагаар овоглодог  уран бүтээлчид оролцох ажээ.   

  Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн УРЛАГ.мн сайтын 5-н жилийн ойд зориулан “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэртэйгээр тоглогдож буй хошин урлагийн нэгдсэн шоу тоглолтын нэгэн онцлог нь бүх хамтлаг продакшнууд 2014 оны шинэлэг шилдэг үзүүлбэрүүдээсээ үзэгч түмнээ өргөн барих юм. Энэ дашрамд дуулгахад монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

  Ингээд эрхэм уншигч, үзэгч та бүхэн ирэх сард буюу 11 сарын 09-нд тоглогдох хошин урлагийн нэгдсэн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 91937777, 91777888 дугааруудаас лавлах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.