Монголын кино урлагт түүхэн хүмүүсийн дүрээс авахуулан орчин үеийн нийгмийн ээдрээтэй харилцааг харуулсан бүтээлүүдэд өөрийн ур чадвараа сорин, үзэгчдийн танил болсон жүжигчин Ч.Болдын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
“Үүлэн чөлөөний нар”, “Надтай гэрлээч”, “Боолын гэрээ”, “Бид дөрвийн хайр” зэрэг уран сайхны болон телевизийн олон ангит киногоор 2000-аад оны эхэн үеэс үзэгчдэд танигдсан жүжигчин Ч.Болд үргэлжлүүлэн “Ах дүүс”, “Богд хаан”, “Бодлын хулгайч”, “Тоглоомын дүрэм”, “Хүдэн”, “Мөрдөгч”, “Аймшигтай нүүдэл”, “Бохир ертөнц”, “Made in UB”, “Орилоон-2”, “Сүүн замын сахиул”, “Гангстерууд”, “Монголын сүүлчийн эзэн хаан”, “Өвөл”, “Хиртээгүй сарнай”, “Тэнгэр газрын заагт”, “Сүрэг”, “16 дахь хавар”, “Бидний араншин”, “Хавтаст хэрэг-2”, “Халуун бороо” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлүүдэд тогложээ.
Хамгийн сүүлд тэрбээр Унгарын нэрт найруулагч, түүхч Питэр Шоошийн бүтээл, Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал, байлдан дагуулалтыг харуулсан “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны гол дүр Бат хаан, мөн найруулагч Д.Галбаярын “Өнчин” киноны гол дүрээр үзэгчидтэй уулзаад байна.

