Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөхөө Намжил” дуурийг хоёр өдөр тоглоно
Нийгэм

“Хөхөө Намжил” дуурийг хоёр өдөр тоглоно

Урлаг Урлаг01/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cd51271542272014110113179727604862014-11-01-15-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Харин энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байх юм. Энэхүү дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 1, 2-нд 17.00 цагаас тоглоно.

Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан аж.

Энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ.  Дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн  хэсгийг  Урлагийн Гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдах юм байна. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр нар дуулах юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.