Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
Нийгэм

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

Урлаг Урлаг03/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
img1236862784012013-09-24-09-46[www.urlag.mn]8775243962014-11-03-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11 сарын 4-ний  Мягмар гарагийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.00-11.20 цагт Өндөр настан С.Батаа гуайг хүлээн авч уулзах

Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай ШУА-д мэдээлсэн ахмад ажилтан С.Батааг хүлээн авч олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь  аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн юм.

Уг олдворт газарт олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийж, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр болсон юм.

Сүүлийн үед палеонтлогийн олдворт газрыг дурын хүн очиж сүйтгэн, олдворыг нь ухаж авах, газар дээр нь эвдэж хэмхэрдэг болсон энэ үед Соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг батлан харуулсан юм.

11:20-11:40 хооронд Хараагүйчүүдийн үндэсний төвд Ярьдаг номын сан
бэлэглэх ёслолын ажиллагаа

 “EDIT center ТББ” , “ Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол улсад анх удаа  хараагүй иргэдэд зориулж  “Ярьдаг Online Daisy номын сан”- г байгууллаа.   Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд  хүссэн мэдээлэлээ  цаг хугацаа, орон зай үл хамааран,  түргэн шуурхай олж  авах өргөн боломжийг нээж байгаа юм . Энэхүү номын сангийн  үйл ажилгааг  2014 оны  11 сарын  4-ний өдрийн  11 цаг  30 минутад  Соёл спорт аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд  дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах  болно. 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны
                    СУБХЗГ-ын Мэргэжилтэн Ц.Алтанцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Соёлын өвийн дижитал архивын төв байгуулна

28/07/2026

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.