Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хүний эрхийн хамгаалагч” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Нийгэм

“Хүний эрхийн хамгаалагч” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

Урлаг Урлаг04/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Uraldaanii_yoronhii_bolzol5481659432014-11-04-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх хандлага, арга замыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн хамгаалагч” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байх:

  • "Хүний эрхийн хамгаалагч” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурласан нийтлэл, нэвтрүүлэг байх;
  • Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг хүний эрхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж буй хэн бүхэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх; 
  • Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх; 
  • Асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн 1.) сонины болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, 2.) телевиз, 3.) радиогийн нэвтрүүлэг байх;
  • Бүтээлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудас, радиогоор нийтэлж, нэвтрүүлсэн байх;
  • Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
  • Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн толгой гарчгийг оруулсан байх, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.
  • Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх

Зохион байгуулалт:

  • Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийн хувийг ХЭҮК-т үлдээх ба шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглаж болохыг анхаарна уу;
  • Бүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны 15.00 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 504, 513 тоотод) хүлээн авна.

 Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван байр шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.

1. Телевизийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 500 000 төгрөг

Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг

     2. Сонины болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 300 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 100 000 төгрөг

     3. FM, радиогийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 300 000 төгрөг

Хоёрдугаар байр- өргөмжлөл, 200 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 100 000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

    Утас: (976-51) – 262902 ( ХЭҮК-ын референт З.Бадмаараг);

    Утас: (976-11) – 330948 (МСЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг)

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.