Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мухар гудамж” киноны гол дүрд Дулма Сунрапова тогложээ
Нийгэм

“Мухар гудамж” киноны гол дүрд Дулма Сунрапова тогложээ

Урлаг Урлаг04/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4rd9af7o9lrhsjp7g61b80c4m5_l9662972722014-11-04-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байна.

Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.

Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тоглож байна.

Харин киноны ганц эмэгтэй жүжигчин болох дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тогложээ. Тэрээр “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. Суралцах хугацаандаа 2007 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж, хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсан.

Бага наснаасаа хөгжим, урлагт дурлаж, дуулж эхэлсэн тэрээр өдгөө ОХУ-ын Буриад улсад дуучнаар ажиллаж байгаа юм. 2008 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд “Миний хүсэл” хэмээх анхны цомгоо амжилттай гаргажээ. Харин одоо хоёр дахь цомгоо хэвлэлтэнд явуулахаар ажиллаж байгаа юм байна.

Дуучин бүсгүйг бид удахгүй “Мухар гудамж” киноноос ямар чансаатай жүжигчин болохыг нь харж болох бөгөөд киноны эмэгтэй гол дүр болох Биндэръяад тогложээ.

Дулмагийн хувьд, анхны кино гэдэг утгаараа ихэд сонирхолтой санагдсан нь мэдээж юм. Гагцхүү монгол хэл дээр жүжиглэх нь түүнд хүнд даваа байсан талаар ярьсан юм.

Ямар ч байсан Дулмагийн бүтээсэн Биндэръяагийн дүр “Мухар гудамж”-ны хурц үйл явдлуудыг илүүтэй зөөллөж, эмэгтэй хүний дуу хоолой, өнгө төрхөөрөө чимэх гэнэ.

Үзэгчдийн хувьд, Монголын кино урлагт жин дарах бүтээлүүдийн нэг гэсэн хүлээлттэй байгаа “Мухар гудамж” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх юм.

А.Зул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.